Зөв хооллолт

Таны  хооллолт  эрүүл хүүхэд төрүүлэхийн  нэг гол үндэс юм. Жирэмсний үед та зөв хооллож, тэжээллэг, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэвэл хэвлий дэх хүүхэд зөв хөгжиж, эрүүл төрнө.

  • Зөв  хооллолт  гэдэг  нь  их  хэмжээгээр хоол  идэх  биш,   харин  олон  төрлийн чанартай   хоолыг   бага   багаар,   ойр ойрхон идэхийг хэлнэ.

  • Хэрвээ та нэг хүүхэд тээж байгаа бол таны биеийн жин сард 11.3 кг-аас илүүгүй нэмэгдэх ёстой. Та үүнийг өөрөө  хянаж биеийн жингээ  хоол, хөдөлгөөний дэглэмээр зохицуулаарай.

Жирэмсний хугацаанд ямар төрлийн хоол хэрэглэх вэ?

Уураг – хүүхдийн эд, эрхтэн бүрэлдэх, булчингийн хөгжилд чухал үүрэгтэй. Уураг агуулсан хоол, хүнсний зүйлд үхэр, хонины мах, элэг, загас, сүү, цагаан идээ, аарц, ээзгий, өндөг, вандуй, самар зэрэг орно.

Өөх, тос – жирэмсэн эхийн бүх эрхтэн тогтолцооны ачаалал эре нэмэгдэж, алдагдсан илчлэгийг хангах зорилгоор хэрэглэнэ. Амьтны гаралтай өөхийг бага хэрэглэж, ургамлын гаралтай тосыг илүүтэй хэрэглэх нь зүйтэй. Цөцгийн тос, ургамлын тос, самар, бяслаг, ээдэм, ээзгий, аарц зэрэг ашигтай.

Амин дэм, эрдэс бодисууд –  биеийн  ерөнхий  эсэргүүцлийг  сайжруулж, бодисын нарийн солилцоо, эрхтэн тогтолцооны тогтвортой үйл ажиллагаанд чухал үүргийг гүйцэтгэнэ. Амин дэм, эрдэс бодисуудыг агуулсан хүнс- ургамлын гаралтай төрөл бүрийн хүнсний зүйл, жимс, сүү, загас, цагаан идээ.

Төмөр, фолийн хүчил – цусны бүтэц, төлжилтөнд голлох үүргийг гүйцэтгэж, төмөр дутлын цус багадалтаас сэргийлнэ. Цус багадалтай эхчүүдэд жирэмсний хугацаанд болон төрөх үед нь хүндрэл элбэг тохиолддог. Иймээс хяналтын эмчээс төмрийн бэлдмэл, фолийн хүчлийг үнэгүй авч эмчийн зааврын дагуу заавал хэрэглээрэй.

Иод – ургийн бие, тархи, мэдрэлийн эрхтэн тогтолцооны хөгжилд нөлөөлнө. Дутагдсан тохиолдолд хүүхэд оюуны хомсдолтой төрөх аюултай. Та хоол хүнсэндээ иоджуулсан давс хэрэглэснээр йод дутлын эмгэгээс сэргийлнэ. Жирэмсний 28 долоо хоногтойгоос эхлэн хоолонд хэрэглэх сүү, сүүн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх хэрэгтэй.

}

1 Comment

  1. Мөнхзул

    Та бүхнийг эрүүл зөв хооллолтын клубт урьж байна. Энд явснаар зөв хооллож сурах ба буруу янз бүрийн өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж, эрүүлжих, Таргалалтаас сэргийлэх, турах боломжтой. Холбоо барих утас: 91…….

Leave a Reply