Нойрны хэвийн хэмжээ

Нойрны хэвийн хэмжээ насны байдлаар

• 0-3 хүртэл сар

• 3-6 хүртэл сар

• 6-9 хүртэл сар

• 9-12 хүртэл сар

• 12-18 хүртэл сар

• 18-24 хүртэл сар

• 24-36 хүртэл сар

0-3 хүртэл сар – Энэ насны тохиромжтой нойр

Энэ насны нярай хэдэн долоо хоногт өдөрт 17-18 цаг унтдаг. Эхний 3 сард 15 цаг унтдаг. Хүүхдүүд хэзээ ч 3-4 цаг дараалан унтахаас өдөр ч шөнө ч илүү унтдаггүй.


Та ч олон цаг дараалан унтаж чаддагггүй биз дээ. Шөнө  та босч хүүхдээ хооллож, өлгийг нь сольдог, өдөр бол хүүхэдтэйгээ тоглож болдог. Зарим хүүхдүүд 18 долоо хоногтойдоо бүхэл шөнөжин унтдаг. Ихэнх нь энэ үзүүлэлтэнд хүргэдэггүй, 5-6 сартайдаа ингэж унтдаггүй. Үүнд хүрэхийн тулд хүүхдээ анхнаас нь дасгаж сургавал сайн унтана. Хүүхдийг яаж нойрны эрүүл дадал заншилд сургах вэ? Хүүхдээ зөв дадалд сургахын тулд энэ насанд та юу хийж болох вэ.

Хүүхдийн ядарсан шинж тэмдгийг мэдэж сур.

Анхны 6-7 долоо хоногтой хүүхэд 2 цагаас илүү сэрүүн байж чаддаггүй. Үүнээс удаан хугацаагаар байлгаж унтуулахгүй бол хүүхэд хэт ядарч, сайн унтаж чаддаггүй. Хүүхэд нойрмог болж, байна уу гэдгийг ажигла. Нүд нь сүүмийж, чихээ үрдэг. Нүдний доогуур бүдэг хар туяа үүсдэг үү? Хэрэв та ядарсан өөр бусад шинжүүд илэрвэл шууд ор луу аваач. Удахгүй та хүүхдээ өдөр тутмын хэмнэлд сургавал аяндаа түүний байгаа абйдал зэргийг харж, зургаа дах мэдрэхүйгээрээ унтах болсныг мэддэг болно.

Өдөр шөнийн хоорондын ялгааг тайлбарлаж эхэл.

Зарим нярай хүүхдүүд гэрэл унтраасны дараа бүр илүү идэвхтэй болдог. 2 долоо хоног ийм байдалтай байж болно. Тэгэхээр шөнө өдрийн ялгааг сургаж эхэл. Сэрүүн, өдрийн цагт идэвхтэй байлгаж,  тоглож, өрөөндөө гэрлээ асааж, өдрийн ердийн дуу чимээг (утасны хонх, зурагт, эсвэл сав суулга угаах машин) багасгах шаардлагагүй. Хооллох цагт унтаж байвал сэрээ. Шөнөөр хооллох үедээ түүнтэй тоглох хэрэггүй. Гэрэл, дуу чимээг багасгаж, түүнтэй удаан бүү ярь. Их биш хугацаа өнгөрч шөнийн цагт унтах цаг гэдгийг ойлгож эхэлнэ.

Өөрөө унтах боломжийг түүнд өг.

6-8 долоо хоногтой хүүхдийг өөрийг нь бие даан унтуулж эхэл. Яаж? Хүүхэд унтаагүй нойрмог байвал түүнийг орон дээр тавь. Тэгвэл хооллож, өлгийдүүлж унтахаас хөндийрүүлнэ. “Эцэг эхчүүд хүүхдийг хэтэрхий эрт сургаж эхэлбэл үр дүн өгдөгггүй” гэж боддог. Гэвч энэ тийм байдаггүй. Хүүхдүүд нойртой холбоотой дадал зуршлыг олж авах чадвартай.

Ямар хүндрэлүүд үүсч болох вэ?

2-3 сар хүрэхээр хүүхэд ойр ойрхон сэрдэг ба мөн унтахтай холбоотой сөрөг урвал үзүүлдэг. Нярай хүүхэд шөнө хоол идэхийн тулд л сэрэх ёстой, гэвч заримдаа тохиолдлоор сэрж, түүнийг хооллох шаардлага гардаг. Үүнээс зайлсхийхийн тулд хүүхдээ сайн өлгийдөн орон дээр шөнийн турш тавина. Нойртой холбоотой сөрөг урвалаас зайлсхийхийн тулд хүүхэд унтахын тулд хооллох, бүүвэйлэхээс хамааралгүй байх ёстой. Хүүхдийг орон дээр тавихад өөрөө унтах ёстой.

3-6 хүртэл сар – Энэ насны тохиромжтой нойр

Баяр хүргэе! Одоо та шөнийн цагт 2-3 цагийн дараа босдог болсон (бид найдаж байна). 3-4 сартайгаас ихэнх хүүхдүүд өдөрт 15 цаг, шөнө 10 цаг унтаж үлдсэн цагт өдрийн 3 удаа унтдаг (6 сар хүрэхээр энэ тоо 2-т хүрч багасдаг). Энэ насны эхэн үед та шөнө 1-2 удаа босч хөхүүлж болно. Гэхдээ 6 сар хүрсэн хүүхэд бүхэл шөнөжин унтаж унтах чадваргүй байдаг. Энэ нь та эрүүл хүүхдээ яаж хүмүүжүүлснээс хамаарна.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.