Жирэмсэн болон хөхүүл эх зөв хооллох шаардлагатай.
Зохисгүй хооллох нь дараах сөрөг үр дагавартай, үүнд:
-
ЖХЭ-н бие сульдахад хүргэж улмаар хүүхэд төрөх үед болон төрсний дараа эндэх магадлалыг ихэсгэдэг
-
Хүүхэд дутуу төрөх, төрөлхийн гажигтай болон бага жинтэй хүүхэд төрөх шалтгаан болдог.
-
Эхийн өвчинг хүндрүүлдэг
-
Жирэмсэн үед төмрийн хэрэгцээ нэмэгдэснээс цус багадалт гүнзгийрдэг.
Цус багадалт нь дараах хор уршигтэй, үүнд:
-
Хүндрэлтэй төрөх магадлалыг ихэсгэдэг. Учир нь:
-Хэвийн төрөх явцад бага хэмжээний цус гардаг. Харин цус багадалттай эхийн хувьд энэ нь аюултай
-Хүнд хэлбэрийн цус багадалт нь (төрөх үед) амьсгал цөөрөх, зүрхэнд хэт ачаалал өгч улмаар үхэлд ч хүргэж болзошгүй
-
Ажиллах, бодож сэтгэх болон халдвар эсэргүүцэх чадварыг бууруулдаг.
-
Ургийн энергийн хэрэгцээ илүү өндөр байх учир хоол тэжээлд онцгой анхаарах хэрэгтэй.
Зөв хооллолт нь дараах үр ашигтай, үүнд:
-
Эрүүл байж, ажиллаж хөдөлмөрлөхөд
-
Ургийн хэвийн өсөлтийг хангахад
-
Ургийн өсөлтөөс шалтгаалах энергийн хэрэглээг тэнцвэржүүлэх
-
Уургийн задралаас сэргийлэх, хэрэгцээний энергийг нөөцөөс бус харин өдөр тутмын хоол хүнсэээр нөхөх
- Хүүхэд болон өөрийн хоол хүнсний өдрийн хэрэгцээг хангах