Эмийн бодисийн хүүхдэд үзүүлэх нөлөө

Биеийн эрүүл мэнд муудмагц зайлшгүй эм уух хэрэгтэй болдог. Гэвч зарим эм өвчнийг тань эдгээх атлаа үр хүүхдэд уршиг тарих нь бий. Жирэмсний 12 долоо хоног хүртлэх хугацаанд эмийн ямар ч  бодис хэрэглэхгүй байхыг хичээ.

Эмийн нэрс Нөлөө
Амфетаминууд Төв мэдрэлийн системийг идэвхжүүлнэ. Цусны өвчин, зүрхний гажигтай болгоно.
Анаболик стероид / дааврын гаралтай бэлдмэл/ Хоолны дуршил нэмэгдүүлэх, булчингийн хөгжлийг сайжруулж, жин нэмнэ. Эр бэлгийн даавар тул охидыг эршүүд болгоно. Халуурах, арьсны элдэв төрлийн өвчинг эдгээхэд тустай ч жирэмсэн үед бүү хэрэглэ.
Бүх төрлийн антибиотик /нянгийн эсрэг эм/ Цусаар эхэст очих бөгөөд тохирох тунгаараа эхэсийг хамгаалах нөлөөтэй.
Тетрациклин / антибиотик/ Яс болон шүдний ургалтыг зогсоох, мөн шүдийг шарлуулах нөлөөтэй.
Стрептомицин Нярайн чих хатуу, дүлий болгох аюултай.
Антигистамин Харшлын өвчний эсрэг уух ба заримдаа бүтцийн эмгэг үүсгэнэ.
Бөөлжүүлэлтийн эсрэг эм Жирэмсний хордлогын үед бөөлжилтөөс сэргийлж уухад гэмгүй.
Аспирин Их хэмжээгээр уувал зулбаж болно. Сүүлийн саруудад хүүхдийн болон таны цус бүлэгнэлтийг муутгана.
Эстроген-прогестроны бэлдмэл /дааврын бэлдмэл/ Амьдралын чухал эрхтнүүдийг гэмтээх ба мөчдийн эмгэг үүсгэх, эм хүйсийг эршүүд болгох аюултай. Жирэмслэхээс 3 сарын өмнө эм уухыг зогсоох хэрэгтэй
Кодеин Ханиалга, өвчин намдаалтыг дарах үйлчилгээтэй ба тагнай цоорхой, уруул

сэтэрхий эмгэг үүсгэх магадлал өндөр.

Диуретик/шээс хөөж хаван буулгах үйлчлэлтэй эмүүд/ Бие махбодод хуралдсан шингэнийг гадагшлуулах ба бөөрний ачааллыг ихэсгэнэ. Хүүхдэд цусны гажуудал үүсч болзошгүй.
Наркотик эм- кокаин, героин г.м Урагт шууд нөлөөлнө. Хүүхэд нойргүй болж байнга сэргэг болно. Энэ нь төв мэдрэлийн системийг сэргээх, цочроох нөлөөтэй.
Парацетамол Толгой өвдөх, өвчин намдаах, халуурах үед хэрэглэдэг. Ургийн элэг, бөөрийг гэмтээнэ.
Прогестрон Жирэмслэлтийг шалгахын тулд ууна. Энэ нь эмэгтэй хүүхдийг эршүүд болгож өөрчилдөг тул анхааралтай байх нь зүйтэй.
Психеделик эм -ЛСД, мескалин, каннабис Ургийг эсийн түвшинд гэмтээнэ. Иймээс зулбах, эд эсийн өөрчлөлтөнд оруулна.
Бэлгийн дааврууд Зулбалтыг зогсоох үйлчлэлтэй. Гэвч эрших шинж давамгайлна.
Сульфоамид Үүсч бүрэлдэж буй элгийг гэмтээх ба нярайн шарлалтыг бий болгоно. Бөөрний үрэвслийг эмчлэхэд уудаг.
Транквилизатор Хүүхдийн өсөлт, хөгжилтийг зогсоож, бүтцийн эмгэг үүсгэх ба жирэмсэн байх хугацаандаа аль болох уухаас татгалзах нь зүйтэй.

11 thoughts on “Эмийн бодисийн хүүхдэд үзүүлэх нөлөө”

  1. hi!Хай! Би 3 сарын турш жирэмслэлтээс хамгаалах эм ууж байгаад 14 хоног завсарлаад дахин эмээ ууж эхэлсэн юм аа. Гэтэл биэ нэг л эвгүйрхээд бхаар нь тэстээр шалгасан чинь жирэмсэн болсон байна. Эмээ яг 6 өдөр уусан. Хүүхдэд нөлөөлсөн бхдаа.Гаргах ямар ч боломжгүй болов уу? Хэлж өгөөч!!!

  2. hi bi odoo 2 sartai . neg sartai bhdaa zulbah geed bhaar ni emchid uzuulsen chin aspirin udurt 1-r uuhaar bichij ugsun. ene zuw yum bolu gaihaad bh yum?

  3. sain bn uu bi jiremsen bolsono medeed sar l bj bn ene hugatsaand tan uuj bgaa odoo ch uuj bgaa ta yamar bdgin boloo helj ugch tuslaach

  4. Sain bainauu. Bi 72 tsagiin dotor uudag em uusan yumaa. Tegsen jiremsen boltson baidag. Herev ene huuhdee toruulbel uragt yamar negen gaj noloo baigaa yu. Helj ogch tuslaach

  5. Jiremsen bolsonoo medelgui metronidazole- iin gel-n laa utreegeer ugluu oroi 2 udaa 7 honog hereglesen, nuluu n yamar bh Bol? Odoo Huuhdiin hugatsaag 1 nedeli ch aldahgui heldeg eho Haana bdag ve? Helj ugch tuslaach. Bayarlalaa

  6. hi jiremsnii 10 honogtoi bhdaa fluzol geed muuguntsriin em uusan odoo 1 sar garantai bolj bn ene huuhded muugaar nuluuluhuu

  7. sn bnuu bi jiremseltees hamgaaldag em uudag yumaa tgd ene emiig uuj boloh ued garah surug nuluu gj bdagiin bolovuu uuj bolisonoos hedn sariin daraa jiremselj boloh bol

  8. sn bnuu bi jiremseltees hamgaaldag em uudag yumaa tgd ene emiig uuhaa bolih ued garah surug nuluu gj bdagiin bolovuu uuj bolisonoos hedn sariin daraa jiremselj boloh bol

  9. bi bas chiniih shig asudaltai bolood hamag l sain gsn emch burt uzuulj zowolgoo awch bsan yuma. bugd asudalgui gsn. Ter ued itgej yadaad l bsan.Getel odoo huurhun huutei bolson. zuw zugeer yum bn le. chi gehde uuriin biyeer sain emch naraas asuugaad sanaa amarsan n deer bh. za amjilt husey

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.