Монголчууд төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэж ярьдаг боловч хүүхдэд хэрэгцээтэй зүйлүүдийн талаар Та өөрөө, гэр бүлийнхэн тань мэдвэл хүүхэд төрсний дараа богинохон хугацаанд шаардлагатай зүйлийг авч болно.
-
Хүүхдийн даавуу зөөлөн, ус сайн шингээдэг хөвөн даавууг хүрэлцэхүйц хэмжээгээр бэлдэнэ. Мөн хүүхдийн шээсийг сайн шингээх сэвсгэр даавуугаар хийсэн живх бэлдэнэ.
-
Өлгийг цаг агаарын байдалд тохируулан бэлдэнэ. Дулаан, зөөлөн, хөнгөн байх ёстой бөгөөд хүүхдийг гадаа авч явахад хэрэглэх өлгий эсвэл хөнжил байна.
-
Хүүхдийн ор, гудас, хөнжил, хулдаас, хөнжлийн даавуу зэргийг арчлахад хялбар, богино хугацаанд солих боломжтойгоор бэлдэнэ.
-
Хүүхдийг усанд оруулдаг түмпэн, хүүхдийн ариун цэврийн хэрэгсэл, нярай хүүхдийн арьсыг арчлахад тохиромжтой зориулалтын хүүхдийн саван, тос, алчуур, хумсны хайч, хөвөнг зөвхөн хүүхдэд хэрэглүүлэхээр бэлдэнэ.
-
Хувцас хүүхдэд зориулсан олон төрлийн хувцас байна. Нярай хүүхдэд 1 хоногт 4-өөс доошгүй ээлжийн хувцас бэлдэнэ. Үүнд: дотуур ба гадуур цамц, нимгэн малгай, нимгэн өмд, оймс. Мөн гадаа гарахад өмсөх дулаан цамц, малгай, бойтог зэргийг бэлдэнэ.