Төрөлт эхэлж байгааг яаж мэдэх вэ?

Төрөлт эхлэхээс 10-14 хоногийн өмнө хүүхэд доошилж, амьсгалахад чөлөөтэй болж, бие хөнгөрөх мэт мэдрэмж төрнө.

Төрөлт дөхөж байгааг дараах шинжүүдээр мэдэж болно:

  • Ууц, нуруугаар чилж өвдөх,

  • Давсаг дарагдсанаас ойр ойрхон шээс хүрч, шөнө босч хэд хэдэн удаа шээх,

  • Доошоо бага зэрэг салсархаг зүйл буюу салиа, заримдаа цусан судалтай гарах,

  • Хэвлийн доод хэсгээр чангарч, бага зэрэг базлалт өгөх гэх мэт.

Дээрх шинжүүд нь жирэмсэн эмэгтэйчүүдэд харилцан адилгүй илэрч болно. Энэ үед гэнэт төрөлт эхэлж болдог бөгөөд та аль болох гэрээсээ хол, ганцаараа явахгүй, бэлтгэлтэй байх нь зүйтэй.

2 thoughts on “Төрөлт эхэлж байгааг яаж мэдэх вэ?”

  1. Sain bna yy nadad neg asuuh zuil bnaa huuhed turuhuus hed honogiin umnu hudulguun n bagasah ve uvdult ugug buyu tuthuus hed honogiin umnu huuhed hudulhud uurchlult ordog bol ?

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.