Нуруугаар өвдүүлэх

Судалгаанаас үзвэл ажлын чадвартай насанд хүрэгчдийн тэн хагас нь нуруугаар өвдүүлэх зовиураар шаналж байдаг ч ерпөө 15% нь эмчид үзүүлдэг ажээ.

Ерөнхий

Нуруу, нугас -ны янз бүрийн эмгэгийг дагалдан дотор эрхтэн, булчинд эмгэг өөрчлөлтүүд гардаг нь нуруугаар өвдүүлэхийн гол аюул юм. Жишээлэхэд, хүзүүний нугалам -ын өвчний үед нуруугаар өвдүүлэхээс гадна толгой өвдөх, толгой эргэх, чих шуугих, хараа муудах зэрэг шинж илэрнэ. Нурууны цээжний хэсгийн өвчний үед амьсгал, зүрхний үйл ажиллагаанд хүндрэл үүснэ. Бүсэлхий орчмын нугаламын өвчний үед хоол боловсруулах эрхтэн, бөөрний үйл ажиллагаа хямарч, чалх суларна.

Шалтгаан

Нурууны өвдөлтийг үүсгэдэг шалтгаан олон. Хэт хүнд юм өргөж нурууны булчинд өндөр ачаалал өгөхөөс эхлээд нурууны муруйлт, хавдар хүртэл олон эмгэг нуруугаар өвдөлт өгөх шинж тэмдэгтэй.

Нуруугаар өвдүүлж байгаа шалтгааныг өөрөө тогтоох гэж байгаа хүн радикулит буюу нурууны мэдрэлийн ёзоорын үрэвсэл тэр тохиолдоод байдаггүй гэдгийг тогтоож авах хэрэгтэй. Харин радикулиттай төстэй өвдөлт нь ходоодны шарх, бөөрөөр хатгуулах үед илэрдэг. Иймд явж, хөдөлж, эсвэл тайван сууж байгаагаас үл хамааран нуруугаар өвдүүлэх нь сулрахгүй, болихгүй байгаа бол өвдөлтийн шалтгаан нь нуруу, нугасны өвчин бус харин дотор эрхтэнийх байдаг гэдгийг мэдэж авахад илүүдэхгүй байх.

Гэхдээ нурууны эмгэгийг үед нуруугаар бус харин дотор эрхтэнд өвдөлт өгөх эсрэг тохиолдол байдаг. Жишээлэхэд, цээжний хэсгийн нугалам хоорондын зээрэнцгийн эмгэгийн үед өвдөлт нь зүрхээр өвдүүлдгийг цээжний бах гэж буруу оношлох нь цөөнгүй.

Явц

Нуруу өвдөлт өгдөг хамгийн түгээмэл өвчин нь остеохондроз буюу нугалам хоорондын зөөлөн эдийн гэмтэл юм. Юм өргөх, эсвэл зүгээр хазайж тонгойход нуруугаар өвдөж, дараа хоногийн туршид аль нэг хөлөөр дагуулж өвдөх, мэнэрэх шинж илрэхээс гадна ханиах, найтаах, биеэ чангалахад нуруу, хөлөөр өвдүүлэх нь хүчтэй болж байгаа бол остеохондрозын хамгийн хүнд хэлбэр болох нугалам хоорондын эвэрхий үүссэний шинж.

Хазайн тонгойх үед ууц нуруугаар огцом хатгуулж хөдлөх аргагүй болгох нь радикулитын нэг шинж юм.

Толгойг эргүүлэх үед дагз, мөрөөр толгойг эргүүлэх үед удаан хугацаагаар өвдөх нь хүзүүний нугаламын эдүүд өөрчлөлтөнд орж ургацаг үүсдэг архаг өвчний эхлэлийн шинж тэмдэг байдаг.

Цээжин биеийг эргүүлэх гүнзгий амьсгалахад нуруугаар өвдөх нь Бехтеревын өвчин, спондтилоартрит -ийн үед ажиглагддаг.

Нурууны булчингын няцралт, холбоос сунах нь нурууны өвдөлтийн цөөнгүй хувийг эзэлэдэг. Зөв эмчилгээ хийж, гам барьж чадвал ийм өвдөлт ул мөргүй арилна. Харин ужигруулбал нуруу тахийх хүртэл ноцтой хүндрэл үүсгэх аюултай.

Оношлогоо

Нуруугаар байнга, хүчтэй өвддөг болсон тохиолдолд цаг алдалгүй эмчид үзүүлэх шаардлагатай.

Нурууны өвдөлтийн шалтгааны тодорхойлохын тулд соронзон цуурайт томографийн шинжилгээг өргөнөөр ашигладаг. Рентген зургаар нурууны гэмтэл байгаа эсэхийг магадлана.

Эмчилгээ

Нурууны хурц өвдөлтийн үед ямар эм, бэлдмэл хэрэглэхийг зөвхөн мэдрэлийн эмч л заах ёстой. Хүнд тохиолдолд мэс заслын ажилбар хийнэ. Архаг өвчний үед бариа засал, зүү рефлекс эмчилгээ, эмчилгээний биеийн тамир үр дүнтэй байна.

17 thoughts on “Нуруугаар өвдүүлэх”

  1. minii nuruugaar bvselhii orchim bainga uwduud bh yum . yalanguya gaduur heden minut alhah ved bvvr ih uwduud bh yum yutai holbootoi yum bol. yag bvselhii orchimiin nuruuraar vrgelj uwduud bdag . tusalaach.

  2. sain uu.
    miniix bas tegj uvddug, yavaxaas gadna udaan zogsoxod uvddug. bi orgiliin tend bdag neg solongos emnelegt uzuulj zurag avxuulsan ter xavidaa nuruunii uenuud deer suult ugsun bna lee.minii xuvid neg avto osold orj bsan ternees bolson bx gej emch xelsen.
    chi fizik emchilgee sain xiilge.daaraxgui bxiig bodooroi.eruul enhiig xusie.

  3. minii nuruu bas bvselxii orchmoor ovdood baidag yumaa.yalanguya ogloo bosox,xodolgoongvi baij baigaad xodlox,udaan zogsoxod bvr ix ovddog ix zovlontoi.tongoigod temterxed ter xavidaa jaaxn ovgor ch yum shig.yg ni rentgend xaruulsan l daa.getel yamar 1 ontsgoi yum alga l gesen.getel yu namaig ingej zovoogood baigaa yum bol doo,gaixaad baix yum.aixtar l ovchin bish baigaasai gej zalbirch baina daa.

  4. hi mongolchuudaa bi odoo 20 hurch bn iim zaluugaaraa nuruugaar owdoj bgaa ni minii setgeliig ih zowooj bn. bosoogooroo baij bgaad tongoihod bas tongoij bgaad bosohod togtmol owddog belhuuseerei toiruulaad hodolgohod chas chas gd owdood bh yum bas suuj bgaad ogtsom bosohod nuruugaar hoshchdog tgd jaahan dasgaj bgaad gediiheer gaigui boldog ene nuruunii yag yamarhuu owchnii shinj temdeg we? ene setgegdeliig mine unshij bgaa saihan setgeltee emch nar nom ih unshij uhaan telsen mergeduud mine bwal ene hayag ruu zowolgoo ogoochee Buyka_03@yahoo.com ard tumendee bayarllaa

  5. Аав ээж хэлж өгдөггүй байсных уу аль эсвэл мэдээлэл муу байсных уу багадаа хашаан дээрээс үсрээд л буудаг 130 машин дээрээс шууд л үсэрчихдэг хүүхэд байлаа. Арай жаахан том болсон амьтан хүнтэй муудалцаад нуруу бөөр лүүгээ цохиулаад л, цагдаа ах гяндан хүлээгээрээ хүлээд л цементэн шалан дээр 2 гар мэдээгүй болтол 20 30-н минут хэвтүүлээд л энэ бүхний хорх уршиг байх одоо нуруу их өвддөг. Жаахан сууж байгаад босоод явахаар хөл рүүгээ мэдээ алдаад ганцхан буудал газар алхаж чадахгүй бөгсөн биенээс доош мэдээгүй болчих юм даа.Яваандаа суумгай болох байх гэж дотроо сэтгэлээр унадаг. Тийм болохын цагт авгай хүүхдээ зовоохгүйн тулд сална даа л гэж бодох юм.Амьдрал арай л ширүүн хандаад байна даа надад. Оргилын тэндэхэд үзүүлсэн хувийн эмнэлэгт хэвтээд жаал зүү тавиулсан. нэмэр алга даа. Сонгдод зураг авхуулах гэхээр 270,0 гэсэн Хүүхдийнхээ хоолноос хороогоод яахав гэж бодоод л. Онош жаахан дөхүүллээ гэхэд эмчилж дийлэхгүй гэж бодоод эмнэлэгээр ч явъя гэж бодохгүй юм. Хүнд юм өргөвөл бүр их өвддөг. хүн харахад л нэг сайхан бүдүүн нөхөр. Хэцүү байнаа.

  6. Nuruuni gemtlin hvnd shatand orson tohioldold ymar emnelegt handah we.ulamjlal baria zaslin sain emneleg zaaj ogoch.

  7. nyryynii ovchnig yamar emnelegt yunii emchid yzyyleh ve.bi oron nytagt baidag bolohoor orhiin emchid yzyylehees hetergyi bnaa oligtoi yr dyn alga tuslaach

  8. minii nuruu uwduud ug n 5 6 jil bolj bnoo
    yum urguh esuul bosood suuhad hatgachaad bdiin
    tgjaagaal zgr bolchihno tegsen suuliin 7 honog uwduud zgr boldoggu bur tatchaad hudulj chadku td tos turheel jhn bariulaal gaigui bolsiin harin ter uwchin n tunhnii ue ruu orchloo gishgej chadku dogolool bnaa yahu haana uzuulsen deer we

  9. minii nuruu ovdood barag10n jil bolj bna odoo bur ih muruilttai bolsoon deeshee harj yntaj chaddagui olon jil emnelgeer yavlaa ur dun alga ulam l bogtiigood bh ym. nadad tuslaj chadah emneleg bna uu tuslaach dee ……….ene talaar yamar neg emchilgee bdag ym bol yy yadaj eniig medeh ymsan mongold bish ym aa gehed haa negtei gazar emchleh arga bdagiig medeh emch meregejilten bval tuslaach minii nuruu mash ih muruij bna

  10. minii nuruu ovdood 5. 6n jil bolj bna. Oroi untaad ogloo zoviurlan serj hundreh ymuu hii gargahag namddag bolovch odorgingoo nuruund ym orchihson ym shig bdag. Ene yunaas bolj ovdood bgaag ymar emnelegt handaj uzuuleh ve?Emch mergejilten zovolgoo ogch tuslana uu

  11. миний нуруу олон жил өвдөж байгаад одоо бүр ахар сүүл ташааны толгой хөл рүүгээ хатгаж өвддөг болсон. Олон эм тариа хийлгэлээ, бариа хийлгэлээ нэмэр алга.хамгийн гол нь хөлөөр өвдөх шиг хэцүү юм байдаггүй юм байна.

  12. нурууны өвчинд аарцаг, нурууны бариа засал л сайн даа, механикаар хоорондоо хэт ойртоод мэдрэлээ дараад байгаа тэр хэсгийг салгаж өгдөг гэхүү дээ, тэгээд дээр нь та өдөр болгон тэндээс зааж өгсөн дасгалуудыг хийгээд байвал яваандаа нурууны чинь диск сэргээд эрүүл болно. Боломжтой бол Японы нэг сайн эм байдаг юм билээ. Тэр нь нурууны хатуурч муудсан дискийг зөөлрүүлж, нөхөн төлжүүлдэг гэсэн. Ууж эхэлсэн хүн одоо ямар ч зовиургүй болоод явж байна. Өөрөө ууж үзээгүй болохоор нэрийг нь сайн мэдэхгүй байна. Гол нь сэтгэлээр уналгүй, өөрсдөө дасгалаа сайн хичээж хийх хэрэгтэй. Бүр нарийн зөвлөгөө авах хүмүүс байвал baigalmaa_100@yahoo.com гэсэн хаягаар бичиж санал солилцож болно.

  13. minii nuruunii gol hesegt 2 dalnii hoorond huit orgij uwduud bdag barag 2jil bolj bna ene yutai holbootoi we medeh hun bna uu

  14. snu minii nuruu owddog bsan harin odoo holruu owddog bolchloo. yah yostoi ym bol. tus bolooch

  15. Sain uu.minii nuruu uvdvvd barag 5 jil bolson ih olon emneleg suvilalaar yavsan.tuhaan yedee gaigyu bolood ergeed uddug blaa.suulruugee huluur uvduj bdaarj ehelsen bold emchd vzuulsen mes zasald orh heregtei tehkuu bol suumgai bolon gesen.tegeed bur hagalgaanii udruu tovlood bj baital nuhur maani neg emch medej irsen ochood uzuultel Ta zaluu hun hagalgaa shaardlaggyu zugeer blno gesen.itgel muutai emchilgee ehelsen amerked heej bgaad irsen.ehlehdee nuruunii zurag avaad 20 honog bariulsan tegeed dahin zurag avj haritsuulaad ers sain bolon bsan.ternees hoish 2 jil bolj bn huruu unendee dahij uvduugui.huruunii uvchin yamar hestuu shanlgaataig bi meden udah tusam hunderdeg yum bnlee shuu

  16. Emchiin ner n Bayra utas n 99207000 hulruugee uvdug bga humuus ochood zovolgoo avaarai hund surtalgui sain emch bnlee 

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.