Хан-Уул дүүргийн 59-р сургуулийн сурагчид гэрээсээ ундааны саванд ус хийж авчран гараа угаадаг

А вируст гепатит өвчинд нөлөөлж буй хүчин зүйлүүд:

2011 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд А вируст гепатит өвчний 7376 тохиолдол бүртгэгдсэн нь 10000 хүн амд 26.5 байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4585 тохиолдол буюу 10000 хүн амд 16.3 промилиэр нэмэгдсэн. Улсын хэмжээнд бүртгэгдсэн А вируст гепатит өвчний 28%(2053 )Улаанбаатар хот, 72%(5323) нь аймгуудад бүртгэгдсэн байна. Сүүлийн 2 жилд А вируст гепатит өвчин өмнөх жилүүдээс нэмэгдэж байгаа нь хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотой гэж үзэж байна.

1.    Сургууль хүүхдийн байгууллагын нягтрал их эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна.

2008 онд Нийслэлийнерөнхий боловсролын зарим сургуулиудад хийсэн судалгаагаар 100 хүүхэд тутамд нэг суултуур, 140 хүүхдэд нэг угаалтуур ногдож байгаа нь эрүүл ахуйн нормоос 3.5-4.0 дахин багабайна. Улаанбаатар хотод цэцэрлэгүүдийн 89.2%, аймагт 48.1% нь ариутгах татуургын системд холбогдсон боловч хүүхдийн байгууллагын усан хангамж, ариун цэврийн байгууламжийн тоног төхөөрөмжийн хүрэлцээ нормоос 2 дахин бага байсан бол 2011 онд А вируст гепатит өвчин голомтлон гарсан нийслэлийн ерөнхий боловсролын 31 сургуульд хийсэн тандалтаар 90.9% нь өөрийн хүчин чадлаас 0.6-4.2 дахин илүү хүүхэдтэй хичээллэж, нэг суултуурт 61-598 хүүхэд ноогдож байгаа нь эрүүл ахуйн нормоос 2.2-17 дахин илүү, нэг угаалтуурт  68-791 хүүхэд ноогдож байгаа нь эрүүл ахуйн нормоос 1.8-26 дахин илүү болж жилээс жилд хүүхдийн тоо нэмэгдэж эрүүл ахуйн норм нормативыг баримтлах нь хангалтгүй болсоор байна.

А вируст гепатит өвчин голомтлон гарсан дээрх сургуулиудын 22.0% нь зөөврийн устай, 15.0% нь зориулалтын бус барилгатай байна. Жишээ нь: Хан-Уул дүүргийн 59-р сургуулийн сурагчид гэрээсээ ундааны саванд ус хийж авчран гараа угаадаг байна.

2.    Хүн амын ундаанд хэрэглэж буй ус нь Монгол улсын Ундны усны стандартын шаардлага хангахгүй, хүрэлцээгүй байна.

Манай улсын хүн амын 30.8%-нь ус хангамжийн төвлөрсөн системийн түгээгүүрийн сүлжээнээс, 35.7% -нь ус түгээх байрны усан сангаас, 24.8%-нь зөөврийн уснаас, 9.1% нь гадаргын болон булаг, шанд, цас, мөсний усыг унд ахуйдаа хэрэглэж байна.

Аймгийн төвүүд болон түүнтэй адилтгах орон нутгийн хотуудын нийт хүн амын 20-30% нь нийтийн орон сууцанд зөвхөн хүйтэн цэвэр ус болон бохирын сүлжээнд холбогдсон.

Улаанбаатар хотын хүн амын 20 орчим хувь нь төвлөрсөн усан хангамжийн сүлжээнд холбогдсонбөгөөд 80% нь ус түгээх байр, 8-10% нь булаг шандныус унд ахуйдаа хэрэглэж байна.

УБ хотын 6 дүүргийн 283 ус түгээх байрнаас санамсаргүй түүврийн аргаар 40 дээжинд хийсэн хими, нян судлалын шинжилгээ -гээр 22.5%-д нь E.Coli, 87.5%-д нь нийт нянгийн тоо их,16.6%-д нь гэдэсний бүлгийн нян илэрч ус түгээх байрны ус нь нянгийн болон гэдэсний бүлгийн нянгийн бохирдолтой байсан байна.

А вируст гепатит өвчин  голомтлон гарч буй аймгууд, нийслэлийн захын хорооллын хүн ам эрүүл ахуйн нормоос 7-8  дахин бага усны  хэрэглээтэй байна.

Бохир ус цэвэрлэх байгууламжийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, газар доорхи инженерийн байгууламж, шугам сүлжээ хуучирснаас бохирын шугам хагарч, халилт үүсч газрын хөрсийг бохирдуулснаар хүний оршин суудаг орчны газруудад тархах явдал гарсаар байна.

2011 онд Сонгинохайрхан дүүрэгт байдаг ус түгээх байранд хийгдсэн усны шинжилгээгээр авсан сорьцны 17.1% нь стандартын шаардлага хангахгүй гэж гарсан байна.

3.    Орчин, хөрсний бохирдолт хог хаягдал их байгаа

Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг нянгийн ерөнхий тоо, гэдэсний бүлгийн савханцрын таньц, перфрингесийн таньц, эмгэг төрөгч нян гэсэн үзүүлэлтээр судлахад 75-78% нь дөрөвдүгээр зэрэг, 21-25% нь гуравдугаар зэргийн бохирдолтой байна..

Улаанбаатар хотын хөрсний бохирдол нь хүн амын дунд тохиолдож буй гэдэсний халдварт өвчнүүд болон А вируст гепатит өвчний өвчлөлд шууд хамааралтай (р=0,01) байна. Улаанбаатар хотын хөрсний бохирдол, тухайлбал нянгийн ерөнхий тоо, гэдэсний савханцар, агааргүйтэн нянгийн таньцын үзүүлэлтүүд нэмэгдэж,улмаар дунд зэрэг, их бохирдолтой сорьцын эзлэх хувь жилээс жилд нэмэгдсэн нь хөрс бохирдуулах эх үүсвэр эрс ихэсч байгааг харуулж байна.

4.    Иргэдийн эрүүл мэндийн боловсрол дутмаг, эрүүл ахуйн наад захын дадал  эзэмшээгүй, ариун цэвэр тааруухан байна.

А вирүст хепатит өвчин гарсан гэр хорооллын 211, төвлөрсөн орон сууцны оршин суугч 74 хүнийг санамсаргүй түүврийн аргаар сонгон авч, тусгайлан бэлтгэсэн асуумжаар  судалсан дүнгээс үзэхэд гэр хороололд оршин суугчдын бохирын цооногын  74,8% нь ариун цэврийн шаардлага хангахгүй ба ялгааны тэнцүү харьцаат эрсдлийн үнэлгээ нь  (OR -6,6; P-0,67),  3,7%  нь цооноггүй, бие засах газрын 63,9% нь, (OR-2,8; P-0,47), ариун цэврийн шаардлага хангахгүй, 3,7% бие засах газаргүй, нийт судалгаанд оролцогчдын 68,4% нь (OR-4,69) гар нүүрийн алчуураа дундаа хэрэглэж хэвшсэн, 59,2% нь гараа зөв угаах мэдлэггүй, дадал хэвшил тогтоогүй гэсэн дүгнэлт гарсан байна.

А   вируст гепатитээс урьдчидан сэргийлэх мэдлэг дутмаг, амьдралын нөхцөл муутай байна.

 

Эх сурвалж: Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв

Leave a Reply