Оёдолтой бол яах вэ?

Хярзангийн оёдол -той байвал резинэн цагираг дээр суух, мөсөн бигнүүр тавихад өвдөлт намддаг. Мэн хярзангийн шархыг давсны хандалсан уусмалаар шавшиж угаах, бигнүүр тавих зэргээр эмчилдэг. Давсны уусмалаар угааж цэвэрлэсний дараа тэр хэсгийг хөвөн самбайгаар зөөлөн арчиж хуурай болгоно.

Хуурайшуулахын тулд үс хатаагчийг хэрэглэж болно. Өвдөлт намдаах эм уулгана. Оёдлыг хөндөж өвдөлтийг нэмэгдүүлэх, шарх бохирдуулах зэргээс хамаарч бие засахад бэрхшээл учирна. Иймээс эх баригчид хэлж тусламж аваарай. Төрсний дараах хэд хоногт өтгөн хатаж болно. Хүндээр бие засахгүй удаан байх нь өтгөн хатсаны шинж. Өтгөн хатвал шингэн сайн ууж, шинэ жимс, ногоо, талх зэрэг хоолыг сонгож хэрэглэвэл зохино. Төрсний дараа оёдол задарч шархлаа үүсч болно. Оёдол задарвал даруй эмчийн тусламж аваарай. Шарх үүсвэл шархны дээрээс цэвэр даавуугаар дарж байгаад бие засаж, шээж болно. 7 хоносны дараа оёдлыг авдаг.

1 Comment

  1. tsegii

    toroltiin uid hiarzan uragdaad oyohgui bol bieiin eruul mended muugaar noloolhuu?
    eswel toroltiin uid haichlaad oyeosnni deeruu ali ni zureer we?
    emch bur ooroor hileh yum turshlagatai hun baiwal zuwolgoo oroj tuslaach

Leave a Reply