Төрсний дараа эхний 7 хоногт хийх дасгал хөдөлгөөн

1. Дээш харж гараа дэрлэн хэвтэнэ. Гүнзгий амьсгал авч толгойг бага зэрэг өндийлгөж амьсгалаа гаргана.

2. Гар их биеийн дагуу хэл шулуун дээшээ харж хэвтэнэ. Хоёр хөлийг зэрэг өсгийгөөр нь гулсуулан  татаж өвдгөөр нь нугалан улаар нь тэгш гишгэсэн байдалтай болгоно.

Хөлийг нугалах үедээ амсгал  авч, шулуутгах үедээ гаргана.  3 дахь өдрөөс 2 хөлдөө ээлжлэн  хийнэ.  Дараа  нь  2  тарын   хуруунуудыг  салгаж  дээд зэргээр /чадахгүй болох хүртэл нь/ барина. Мөн 2 гарыг атгаж дээд  зэргээр /чангалж чадахгүй болтол нь/ барина.

3. Орон дээр хэвтэж баруун гарыг орныхоо зүүн талын толгойн ирмэгт хүргэнэ.   Энэ үед амьсгал  авна.  Буцаах үедээ амьсгал гаргана.  /цээжээ  бага  зэрэг  эргүүлнэ/.  Дараа  нь  зүүн  гарыг орныхоо   баруун   толгойн   ирмэгт   хүргэнэ.   Дасгалыг   төрсний дараах 2 дахь өдрөөс өдөрт 8-10 удаа хийнэ.

Төрсний дараах 2-3 долоо хоногт хийх дасгал хөдөлгөөний

1. Бэлтгэх байдал. 1 гэхэд гараа толгой дээрээ өргөн алгаа нийлүүлж бариад, нуруугаа хотойлгон амьсгал авна. 2 гэхэд бэлтгэх байдалдаа орж амьсгалаа гаргана. 3-4 удаа хийнэ. Үндсэн зогсолт. Өсгийгөө нийлүүлэн өлмий 45 хэмээс багагүй гадагшаа, гараа сул буулгасан, нуруу тэгшхэн байна. Дасгалыг хийхдээ хараа шулуун, толгой дээгүүр, хараа гарын үзүүр рүү харсан байна.

2. Бэлтгэх байдал. Үндсэн зогсолт. Баруун гараараа сандлын түшлэгээс барьж зогсоно. 1 гэхэд зүүн хөлөө урагш нь, зүүн гараа арагш нь өргөнө. 2 гэхэд зүүн хөлөө хойш нь, зүүн гараа дээш нь өргөнө. 3 гэхэд бэлтгэх байдалдаа орно. Дасгалыг 2-3 удаа давтана. Дараа нь зүүн гараараа сандлаа түшээд баруун хөл, баруун гараараа мөн адил 2-3 удаа хийнэ.

Leave a Reply