Төрсний дараа хэдий чинээ эрт биений юм ирнэ, төдий чинээ хурдан жирэмсэлнэ. Төрсний дараа эмэгтэйчүүд биений юм үзэхгүйгээр жирэмслэх тохиолдол цөөнгүй. Эмэгтэй хүний бие махбодь төрснөөс хойш 3 жилийн дараа эргэж хэвийн байдалд орж, дараагийн хүүхэд төрүүлэхэд бэлтгэгдсэн байдаг.
Үүнээс богино хугацаанд жирэмсэлж, хүүхэд төрүүлэх явдал нь эмэгтэй хүний өөрийн болоод хүүхдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Иймд та жирэмсэн байх үедээ төрсний дараагаар жирэмслэхээс хамгаалах талаар эмчээс зөвлөгөө авч өөртөө тохирох аргыг сонгож хэрэглэх хэрэгтэй.
Та жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийг харъяа нутаг дэвсгэрийнхээ өрх, сумын эмчээс үнэ төлбөргүй авч болно.
Төрсний дараа жирэмслэхээс сэргийлэх аргуудыг хэрэглэх нь эхэд болон хүүхдийн аль алинд ашигтай.
Эхэд:
-
Төрөлт хоорондын зайг уртасгана.
-
Төрсний дараа тэнхрэх боломж олгоно.
-
Хүүхдээ хөхөөр хооллох, илүү их анхаарч халамжлах болно.
-
Жирэмслэлт хоорондын зай ойр байснаас жирэмслэлттэй холбоотой эсвэл жирийн үед дахидаг өвчнүүд сэдрэхээс сэргийлнэ.
Хүүхдэд:
-
Ээж нь хүүхдийнхээ эрүүл мэндийг илүү их анхаарч хүүхдээ сайн асарч халамжилна.
-
Хүүхэд эрүүл чийрэг өсөж, торнино.
Харин жирэмслэхээс хамгаалах аргыг хэрэглэхдээ хүүхдээ хөхөөр хооллож байгаа тохиолдолд хөхний сүүний гарц, найрлагад нөлөөлөхгүй аргыг сонгох нь чухал.
Арга | Хөхний сүүнд нөлөөлөх сүү | Хэзээ хэрэглэх | Яаж хэрэглэх вэ? |
Бэлгэвч | Үгүй | Бэлгийн харьцаанд орох үедээ | Бэлгийн хавьталд орохоос өмнө эр бэлэг эрхтэнд углаж хэрэглэнэ |
Межестрон тариа | Хөхний сүүний гарц нэмэгдэнэ | Төрснөөс хойш 6 долоо хоногийн дараа | Өгзөг эсвэл бугалганы булчинд 3 сард нэг удаа тарина |
Ерөндөг | Үгүй | Төрснөөс хойш 3 сарын дараа | Эмнэлгийн нөхцөлд мэргэжлийн эмчээр тавиулна |
Дааврын хавсарсан уух эм | Тийм | Төрснөөс хойш 6 сарын дараа | Өдөр бүр тогтмол ууж хэрэглэнэ |
Суулгац | Хөхний сүүний гарц нэмэгдэнэ | Төрснөөс хойш 6 долоо хоногийн дараа | Бугалганы дотор талд арьсан дотор суулгана |
Дээрх хүснэгтэнд жирэмслэхээс хамгаалах аргуудын талаар маш товч мэдээлэл өгөгдсөн бөгөөд заавал эмчтэйгээ зөвлөлдөж мән харъяа нутаг дэвсгэрийнхээ эрүүл мэндийн төвийн нөхөн үржихүйн кабинетаас мэдээлэл авч жирэмслэхээс хамгаалах аргыг сонгоорой. Дөнгөж амаржсан эмэгтэй жирэмслэхээс хамгаалах арга хэрэглэж болно.
Хөхүүл эхчүүд ямар арга хэрэглэвэл тохиромжтой вә?
Амаржсаны дараа дараахь аргуудаас аль нэгийг нь шууд сонгож хэрэглэж болно:
- Хүүхдээ хөхүүлэх
- Бэлгэвч хэрэглэх: Бэлгийн харьцаанд орохоос өмнө эр бэлэг эрхтэнд углаж хэрэглэнэ.
- Ерөндөг: Төрснөөс хойш 48 цагийн допгор болон 3 сарын дараа эмнэлгийн нөхцөлд мэргэжлийн эмчээр тавиулна.
Төрснөөс хойш 6 долоо хоногийн дараа:
- Суулгац: Бугалганы дотор талд арьсан дор суулгана.
- Межестрон тариа: Өгзөг эсвэл бугалганы булчинд 3 сард нэг удаа тарина.
Төрснөөс хойш 6 сарын дараа:
- Жирэмслэхээс хамгаалах дааврын хавсарсан эм: Регивидон, микрожинон гэх мэт эмүүдийг өдөр бүр тогтмол ууж хэрэглэнэ.
Хөхүүл биш эхчүүд ямар арга хэрэглэвэл тохиромжтой вэ?
Жирэмслэлтээс сэргийлэх аль ч аргыг хэрэглэж болно. Иймээс та өөртөө тохирохыг эмчтэйгээ зөвлөн сонгон хэрэглээрэй.
Жирэмслэхээс хамгаалах уламжлалт аргууд
Жирэмслэхээс хамгаалах уламжлалт аргууд болох хуанли хөтлөх, гадуур тавих гэх мэт аргуудыг нь бүх насны эмэгтэйчүүд хэрэглэж болох боловч 60-80%-д нь үр дүнтэй. 100 эмэгтэйгээс 20-40 нь жирэмслэх магадлалтай тул хувь хүн, хосуудаас тууштай хэрэглэх, нарийн мэдлэг, ур чадвар шаарддаг.
sain bnuu? manai nz ohin regividon gedeg jiremsnees hamgaalah em uuj bgaa, zarimdaa buruu uuj ehelsen gesen yum yarih yum. REgividoniig yaj heregleh, sariin temdegnii hezeenees ehelj uuh, buruu uusan bol yamar nuluu bgaa eseh talaar zuvluguu ugch tuslaach
сайн уу төрснөөс хойш хэдэн сарын дараа биений юм ирдаг юм бол 4 сар боллоо ирэхгүй юм
bienii yum ireegvi bhd jirmsnees hamgaalah em uuj boldog ym bluu
tursunuus hoosh 3 sar bolloo bienii ym irehgui ym yariulj ogooch
жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэлийг сарын тэмдэг ирснээс хэд хоногийн дараанаас ууж эхлэх ёстой байдаг тийм учраас сарын тэмдэг ирээгүй байхад ууж болохгүй байхаа. төрснөөс хойш хэдэн сар сарын тэмдэг үзэгдэхгүй 3-6 сар магадгүй 7 8 сар ч байж болно. харин хүүхдээ хөхүүлж л байх хэрэгтэй. сарын тэмдэг ирсний дараагаа спирал тавиулж, дааврын эмийг ууж болно. харин суулгац яадаг юм болоо би сонирхоод л байна. энэ сайтад хариу өгдөг амьтан байнуу үгүй юу бүү мэд.
хийсвэрээр төрсөн хүн хүүхэдээ авуулбал яаж авхуулах бэ
Suulgatsiig ym ireegvi bhad tavij boldin blee ma egch taviultsan zvger bga