“Панкипсин” ферментэн бэлдмэл

Фармакологийн үйлчлэл:

Үрэвслийн эсрэг үйлчлэлтэй эмийн бүлэгт хамаарна.

  • Үрэвслийн эсрэг
  • Хавангийн эсрэг
  • Өвдөлт намдаах
  • Фибрин хайлуулах
  • Цус шингэрүүлэх
  • Дархлааг зохицуулах
  • Цусны сийвэн, эдэн дэх антибиотикийн концентрацийг ихэсгэх
  • Химийн болон цацраг туяны зохимжийг сайжруулах
  • Гаж нөлөөгүй, бие махбодид зохимж сайтай тул:
  • Идээ, цэрийг задлан шингэрүүлж, гадагшлуулна.
  • Мөхсөн (некроз буюу үхжил болсон) эдийг задлан, шархыг цэвэршүүлж, шинээр мөхлөгжин, төлжихийг түргэтгэнэ.
  • Богино хугацаанд идээний хордлогыг тайлна.
  • Үрэвслийн хаван, цус хуралтыг шимэгдүүлэн, үрэвслийн голомтот газрын цус, тунгалгийн эргэлтийг сайжруулснаар эсийн нөхөн төлжилтийг 2-3 дахин хурдасгана.
  • Эмчилгээний өндөр үр дүнтэй.

Хэрэглэх заалт:

Дотрын өвчинд:

  • Амьсгалын замын үрэвсэлт өвчин /мөгөөрсөн ба гуурсан хоолой тэлэх өвчин, уушигны буглаа, уушигны үрэвсэл, мэс заслын дараа уушиг шалчийх зэрэг/

Гэмтэл согог, мэс заслын өвчний үед:

  • Түлэнхий
  • Хөлдөлт
  • Ясны ил хугарал
  • Идээт болон халдварласан шарх
  • Зөөлөн эд
  • Ясны үрэвсэл

Чих хамар хоолойн өвчний эмчилгээнд:

  • Дунд чихний архаг идээт үрэвсэл
  • Гайморит
  • Архаг ларингит
  • Идээт синусит

Нүдний өвчний эмчилгээнд:

  • Нулимсны замын архаг үрэвсэл, түүний наалдас,
  • Цус харвалт
  • Торлог бүрхүүлийн цусны эргэлтийн хурц хямрал ба наалдас,
  • Зовхины удаан эдгэрэлттэй шарх

Эмэгтэйчүүдийн өвчний эмчилгээ:

  • Умайн хүзүүний улайлт
  • Шархлаа
  • Хярзангийн урагдалт

Стоматологийн эмчилгээнд:

  • Эрүү нүүрний тус газрын идээт мэс заслын өвчнүүд
  • Буйлны үрэвслийн эмчилгээнд тус тус хэрэглэнэ.
SOURCE: http://monenzyme.mn

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.