“Панфеникол” шархны цацлага

Найрлага:

Панкипсин, Хлорафеникол

  • Панкипсин нь некролиз, муколиз үйлчлэлтэй буюу мөхсөн эд, өтгөн цэр, шүүгдэс, идээ бээрийн зүйлийг задлах үйлчлэлтэй тул үрэвслийн голомт хэсгийн шүүрлийг сайжруулж, эсийн нөхөн төлжих явцыг хурдасгана.
  • Хлорафеникол агуулсан тул Грам эерэг, Грам сөрөг бактериуд болон пеннициллин, стрептомицин, сульфаниламидад тэсвэртэйбактерийн эсрэг өргөн үйлчлэлтэй.

Фармакологийн үйлчлэл:

  • Үрэвслийн эсрэг
  • Бактерийн эсрэг хосолмол үйлчлэлтэй

Хэрэглэх заалт:

  • Арьсны идээт өвчин
  • Цооролт
  • Холгодос
  • Халдварласан шарх
  • Хатиг
  • Мундас
  • Гөгийдөлт
  • Түлэнхий
  • Бактерийн гаралтай намарс
  • Эмэгтэйчүүдийн умайн хүзүүний улайлт, шархлаа зэрэгт хэрэглэнэ.

Хэрэглэх арга:

Шархны гадаргууд нимгэн үеэр цацаад ариун хуурай самбай тавьж бооно. Хатсан, мөхсөн эдтэй шархны гадаргууд цацсаныхаа дараа самбайг физиологийн уусмалаар дэвтээж бооно. Боолтыг 2 хоног тутамд солино.

SOURCE: http://monenzyme.mn

Leave a Reply