Төрсний дараа

Амаржсаны дараа гэртээ гарч ирэх нь гэр бүлийн амьдралд хамгийн дурсамжтай мөчүүдийн нэг. Эхнэрийгээ эмнэлгээс гарч ирэхээс нь өмнө гэр орноо цэвэрлэж, ойр дотныхон, найз нөхөдтэйгээ зөвлөлдөж хүүхдэд хэрэгцээтэй олон зүйлийг бэлдэнэ.

Төрсний дараа  эхийн  бие  ядруухан  байдаг  учраас  өөрийн  ажлаа зохицуулж хамт байх нь зөв.

  • Энэ үед олон шинэ зүйлтэй зохицох хэрэгтэй болно. Гэрийн ажил хийх,  хүүхдийн  даавуу угаах,   хоол  цай  бэлдэхээс  гадна  эхнэртээ хүүхдээ хөхүүлэхэд нь туслах, хүүхдээ асрах, халамжлахад суралцах хэрэгтэй.

Мөн энэ үед эх, нярай хүүхдийн биеийн байдал маш эмзэг байдаг учраас ямар нэгэн эмгэгт өртөхөд амархан. Эхнэр, хүүхдийн биед ямар нэгэн зовиур, шаналгаа гарвал цаг алдалгүй яаралтай эмчид үзүүлээрэй!

Leave a Reply