Гүүний хуурай саам

Найрлага:

Уураг:  Шингэц сайтай уураг болох пептид, полипептид, ялангуяа чөлөөт амин хүчлийн хэмжээ маш өндөр, нийт амин хүчлийн 50 гаруй хувь нь үл орлогдох амин хүчил байдаг. Үүнээс гадна иммуноглобулин А, лизоцим, лактоферрин, хавдар мөхөөх хүчин зүйл (TNF-α) зэрэг дархлааг сайжруулах уургаар баялаг.

Нүүрс ус: Саамны найрлага дахь нүүрс усны ихэнх хэсэг нь сүүний чихэр буюу лактоза юм. Лактоза хүүхдийн уураг тархины хөгжилт, кальци, фосфор, магнийн шимэгдэлт, гэдэсний бичил орчныг сайжруулахад чухал.

Тослог:  Хүний биед зайлшгүй шаардлагатай, үл ханасан тосны хүчлийн хэмжээ үнээний сүүнийхээс 6 дахин их, тосны бөмбөлгийн хэмжээ 3 дахин бага тул гүүний саам шингэц сайтай.

Эрдэс бодис: Зайлшгүй хэрэгцээтэй бүх эрдсийг агуулахаас гадна эхийн сүүнээс олон төрлийн эрдэстэй. Тэдгээрийн зөв харьцаа нь хялбар шимэгдэх, нэн ялангуяа кальци, фосфорын зөв харьцаа нь бөөрний үйл ажиллагааг сайжруулах үйлчлэлтэй.

Амин дэм:  А,  В, В2 , В6 , В12 ,  С Д, Е аминдэм их хэмжээтэй агуулагддаг. С аминдэмийн агууламж үнээний сүүнийхээс 14 дахин их.

Хэрэглэх үе:

  • Бие махбодийн дархлааг сайжруулах
  • Элэгний архаг үрэвсэл, хатуурлын үед
  • Порфири өвчин
  • Цөсний гэрийн архаг үрэвсэл, чулуугүй
  • Ходоодны архаг үрэвсэл
  • Ясны сийрэгжилт
  • Мэс заслын дараах наалдаст үрэвсэл
  • Ходоод, хос, бүдүүн гэдэсний шархлаа
  • Вегататив мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны хямрал
  • Судасны хатуурал
  • Бөөрний архаг үрэвсэл
  • Хими, цацраг туяан эмчилгээний дараа

Хэрэглэх заалт:

10 г буюу 1 хоолны халбага гүүний саамыг буцалсан, бүлээн 100 мл усанд хутгаж, өдөрт 1-2 удаа хоолноос 30 минутын өмнө ууна.

http://monenzyme.mn

3 Comments

  1. tungaa

    энд бичсэн заалтын дагуу эмчийн жоргүй хэрэглэж болох уу?

  2. zulaa

    sain baina uu? Bi HVmvvnlegiin uhaanii Biznesiin udirdlagiin magistrant umaa tanai gvvnii saamtai bvteegdehvvnii borluulaltiig nemegdvvleh ni gdg sedveer diplomoo bichih sanaa turuud tegeed ene tal deer tusalj demjeechee gesen hvselt tavij baigaag mini hvleen avna uu? anhaaran unshsand bayarlalaa. Zaaval hariui ilgeegeerei.

  3. lhagvaa

    tanai bvteegdehvvniig hereglehed harshlah zvil bii yu bs 1 kurs n hed honog uuh est we?
    zaawariig n helj ogooch.hariu bicheree

Leave a Reply