Хүний бие махбоди нийт 90 орчим эрдэс агуулдаг. Эрүүл байхын тулд 60 орчмыг нь өдөр тутмын хоол хүнсээр авч байх шаардлагатай. Эрдэс бодис нь эд эсийн бүтцэд орохоос гадна бодисын солилцоо, түүнийг зохицуулагч олон фермент, дааврын үйл ажиллагаа зөвхөн эрдсээс хамааралтай.
Барагшун эрдсээс гадна биологийн өвөрмөц идэвхит органик хүчлүүд, уураг, фермент агуулдаг. Эдгээр нь нийлээд дархлааг зохицуулах, сайжруулах, үрэвслийн эсрэг, олон төрлийн бактерийн эсрэг, харшлын эсрэг, цус төлжүүлэх зэрэг эмчилгээний олон талын гайхалтай үйлчлэл үзүүлдэг. Монгол анагаах ухаанд барагшунг 404 өвчнийг анагаахад тустай гэж үздэг.
Найрлага:
Эрдэс 40 гаруй төрөл, органик хүчлүүд (фульвийн, гумины, гиппурийн, бензойны, таннийн чебулийн г.м), давирхайлаг бодис, гликозид, уураг (амин хүчлүүд, протеаза, амилаза, ферментүүд), альбуминойд
Үйлчлэл:
- Бие махбодийн дархлааг сайжруулах
- Үрэвслийн эсрэг
- Харшлын эсрэг
- Хавдрын эсрэг
- Бодисын солилцоог зохицуулах
- Эд, эсийн нөхөн төлжилтийг эрчимжүүлэх
- Анти-оксидант, хөгшрөлтөөс хамгаалах
- Бактерийн эсрэг
- Цус төлжүүлэх
- Яс бороолуулах
- Өвдөлт намдаах
- Цэр ховхлох
- Хор тайлах
- Цацраг туяа эмчилгээний сөрөг үр дагаварыг засах
Барагшунг хэрэглэхэд анхаарах зүйлс:
- Хүүхдэд тунг 1 дахин багасгана.
- Элэгний өвчинд эхний 10хоногт өвчин хүндрэх төлөвтэй байвал дээрх тунгаар хэрэглэнэ.
- Барагшуны бэлдмэлийг өлөн үедээ буюу хоол идэхээс 30-40 минутын өмнө уусан байвал зохино.
- Барагшуны бэлдмэлийг ууж байгаа үедээ архи дарс хэрэглэж болохгүй.
baragshuuniig elegnii tserroztoi hun hereglej bolohuu