Соёолжин витамин бэлдмэл

Найрлага:

  • Арвайн соёолжийн ханд
  • Чацарганы шүүс
  • Нохойн хошууны ханд
  • Луувангийн шүүс

Үйлчлэл:

  • Арвайн соёолж: үр тарианы ургамлаас хамгийн шимтэйд тооцогддог бөгөөд буудайтай харьцуулахад эслэг 40%, аминдэм В1 68%, В250%, үл орлуулах амин  чухал лизин 38%-аар тус тус илүү, триптофан, бусад үл орлуулах амин хүчлийг бүрэн агуулсан, эрдсүүдийн дотроос хамгийн хүчтэй анти-оксидант болох селен, зэс, манганыг илүү хэмжээтэй агуулдаг төгс найрлагатай. Арвайн соёолжийн ханд хэлбэрээр бэлтгэсэн тул уургийн чөлөөт амин хүчил, аминдэм, эрдэс бодис, өсөлтийн хүчин зүйлийг эд эсэд өгнө. Цэр ховхолно.
  • Чацарганы шүүс: Е, А, С аминдэмийн баялаг эх үүсвэр, анти-оксидант, үрэвслийн эсрэг үйлчлэлтэй үл орлуулах флавонойдууд, бактери вирусын эсрэг үйлчлэлтэй үл орлуулах тосны хүчлүүд агуулдаг тул дархлааг сайжруулан, үрэвслийн эсрэг үйлчилнэ.
  • Нохойн хошууны ханд: С, К, Р аминдэмийн баялаг эх үүсвэр, бактери, вирусын эсрэг, бөөрний дайвар булчирхайн үйл ажиллагааг идэвхжүүлэх, байгалийн антибиотик мэт үйлчлэн дархлааг сайжруулна.
  • Луувангийн шүүс: β-каротин буюу А аминдэмийн эх үүсвэр, К, С, Е, В1, В2, фолийн хүчил, ниацин, биотин зэрэг В төрлийн аминдэм, калий, манган, натрий, фтор, фосфор, төмөр, цайр, зэс, селен, кальци зэрэг үл орлуулах эрдэс агуулдаг тул ходоод, дэлүү, зүрхний үйл ажиллагаанд нэн сайн үйлчилж, удаан хугацаагаар ханиалгах, даралт бууруулах, нүдний харааг сайжруулах, арьс, үс, ясны бүтцийг сайжруулах, хөхний сүүг нэмэгдүүлэх, гэдэс аргаах, ядрах, стрессийн эсрэг, тамир тэнхээ сайжруулах зэрэг үйлчлэлээс гадна олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлдэг.

Хэрэглэх заалт:

Хүүхэд. Цайны халбагаар өдөрт 3 удаа, насанд хүрэгсэд хоолны халбагаар 3-4 удаа тус тус ууна.

http://monenzyme.mn

2 Comments

  1. tsesemee

    uuniig haanaas avch boloh ve
    kurs n hichneen honog uuh ve

  2. энэ бэлдмэлийг 7 сартай жирэмсэн ууж болох уу? 

Leave a Reply