Та юу хийж чадах вэ?

Эхнэр, найз бүсгүйгээ жирэмсэн болсныг мэдмэгц жирэмсний эхний 3 сарын дотор   харъяа нутаг дэвсгэрийнхээ эмч, эх баригч, багийн бага эмчид дагуулж очиж жирэмсний хяналтанд заавал оруулаарай!

Цаашид эхнэрээ, найз бүсгүйгээ эмчийн тогтоосон цаг хугацаанд нь эмнэлэгт  үзүүлж, эмчийн зөвлөгөөг ягштал биелүүлээрэй. Ингэснээр жирэмсний явцад тохиолдож  болох  хүндрэлүүдээс  сэргийлж,   ямар  нэгэн  хүндрэл гарсан тохиолдолд цаг алдалгүй арга хэмжээ авах боломжтой болно.

Тайван амгалан орчныг гэр орондоо бүрдүүлэх

Өөрийн гэр орондоо амгалан тайван орчныг бүрдүүлэх нь маш чухал. Хэвлий дэх хүүхэд нь эцэг, эхийн дуу хоолойг мэдэрч таньдаг болохыг шинжлэх ухаан хэдийнээ нотолсон билээ. Эцэг, эх нь хоорондоо таарамж муутай байсан бол тайван биш, ууцаарламтгай, уйланхай хүүхэд төрнө. Ийм хүүхэд цаашид гадны аливаа нөлөөнд мэдрэг, өвчлөмтгий болно. Харин жирэмсний хугацаанд эх нь тайван, эцэг эх нь хоёулаа хүүхэдтэй ярилцаж, хэвлийгээ зөөлөн илж таалбал хэвлийд байгаа хүүхэд нь үүнийг тун тааламжтай хүлээн авч баярлан хөдөлдөг гэж судлаачид бичжээ.

Leave a Reply