Эцгийн үүрэг хариуцлага

Эцгийн үүрэг хариуцлага өөрчлөгдөх нь мэдээж. Олонх эрчүүд эцэг болох гэж байгаагаа сайтар ухаарсан атлаа яаж бэлтгэхээ мэддэггүй. Эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх, өсгөх, хүмүүжүүлэх асуудлыг зөвхөн өөрийн хийх ёстой асуудал хэмээн тооцох нь маш буруу үр дүнд хүргэдэг.

Хүүхэд төрүүлэх, асрахыг эмэгтэйчүүдийн   суудал хэмээн үздэг байсан үе хэдийн өнгөрчээ. Эмэгтэйчүүд хүүхэдтэй болох асуудлаа дан ганцаар бус эрчүүдтэй хамтарч шийдвэрлэж сурах нь зөв. Нэгэнт хамтран шийдвэр гаргасан тул  хүүхэдтэй хамаатай бүхий л асуудалд тэд ижил анхаарал тавих болно.

Сүүлийн үед эмэгтэйчүүдийн дунд түгээмэл болсон үзэгдэл нь эрчүүдээс хамааралгүй байх хандлагатай болсон явдал юм. Энэ нь хүүхдэд эцэг хүний хайр халамж дутахад хүргэнэ. Тиймээс энэ шийдвэр ямар үр дүнд хүргэх билээ гэдгийг нэг тунгааж бодох нь зүйтэй.

1 Comment

  1. Sumi

    Ta bvhend ene udr.n mend.g hvrgiye. Namaig Sumi gdg. Manai ohin 1 sartai. Unudur uglu buyu 24.ni uglu ohin maani baahda tsustai shingen ylgarulla. Ene yunas bolow? Ta bvhn.g nadad tuslah.g hvsiye.

Leave a Reply