Ерөнхий
Монголчуудын тархины цус харвалт гэж нэрлэдэг өвчнийг анагаах ухаанд инсульт гэж нэрлэдэг. Инсульт нь тархины артерийн судас задрах буюу харвахаас гадна хэд хэдэн төрлийн өвчин багтдаг тархины цочмог явцтай бүлэг өвчний нэр юм. Ийм болохоор энд цаашид инсульт гэсэн нэр томъёог ашиглах болно.
Энэ өвчин нь хамгийн их үхэлд хүргэдэг өвчнүүдийн жагсаалтанд хоёрдугаарт бичигдэг. Тархины цус харвалтанд нэрвэгдсэн хүмүүсийн 84,87% нь амиа алдаж, эсвэл тахир дутуу болдог бол ердөө 10,13% нь бүрэн эдгэрдэг. Ингээд ч зогсохгүй амьд үлдсэн хүмүүсийн 50% энэ аймшигт өвчинд ахин нэрвэгддэг байна.
Явц
Инсульт нь тархин цусан хангамжийг хариуцдаг судасны нарийсал, бөглөрөл, эсвэл судас хагарах үед үүсдэг.
- Инсультын ихэнх нь цусан хангамжийн дутагдлаас үүдэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл тархины артери нь шахагдаж, эсвэл бөглөрсөн. Улмаар тархины эсүүд хүчилтөрөгчийн дутагдалд ордог бөгөөд зэргэлдээх артериуд тархийг цусаар хангахгүй тохиолдолд хэдхэн минутын дотор үхдэг. Энэ нь нийт инсультын 80 орчим хувийг эзэлдэг.
- Инсультын тархины цус харвах хувилбар нь өвчний 10 хувийг эзэлдэг. Энэ тохиолдолд согогтой артерийн хана хагарч, цус тархины эдүүдэд нэвчдэг. Улмаар тархины эсүүд хүчилтөрөгчийн дутагдлаас болж үхжиж, харин асгарсан цус нөжрөн ойролцоох эдийг дарснаар, тархины үйл ажиллагааг алдагдуулна. Энэ хэлбэрийн инсульттай хүмүүсийн 50% нь нөжирсэн цусны даралтаас болж үхдэг.
- Тархины гадаргуйн судас задарснаас болж цус тархины эргэн тойрны орон зайгаар тархдаг өөр нэг хэлбэрийг инсульт байдаг. Энэ нийт тохиолдлын 5 хувийг эзэлдэг.
Тархины цусан хангамжын түр зуурын хямрал нь инсульт нүүрлээд байгаагийн анхны дохио болдог. Жинхэнэ инсультээс долоо хоног, эсвэл сар ч юмуу тодорхой өмнө энэ хямрал болно. Энэ хямрал нь угтаан тархин дахь цусны эргэлтийг түр хугацаагаар зогсоодог “бага оврын цус харвалт” юм. Ийм ч болохоор тархины цусан хангамжын түр зуурын хямралын шинж тэмдэг нь инсультныхтай төстэй ч 10-15 минутын дараа бүрэн арилна. Цусны эргэлтэнд саад болсон нөжрөлийг хүний бие махбод өөрийн хүчээр хурдан уусгаж, цусны эргэлт эргэн сэргэдэг болохоор ингэж хурдан арилдаг.
Тархинд гар, хөлийн хөдөлгөөн, хэл яриа зэргийг хариуцсан тусгай хэсгүүд гэж байдаг. Иймд тархины аль хэсэгт инсульт үүссэнээс шалтгаалан үр дагавар нь янз бүр байна. Жишээлэхэд, бүрэн, эсвэл хэсэгчилсэн саажилт, бичих, эсвэл ярих чадвар бүрэн болон хэсэгчлэн алдагдах, ой тогтоолтын алдагдах г.м.
Шинж тэмдэг
Инсульт нь ихэвчлэн цусны даралт буурсан байдаг өглөө эрт, эсвэл шөнө дөлөөр тохиолддог.
Инсультын хэд хэдэн үндсэн шижн байдаг, үүнд:
- Нүүр, гар, хөлийн булчин бүхэлдээ эсвэл таллаж сулрах, бадайрах
- Ярих, дуу гаргахад бэрхшээлтэй болж ирнэ
- Нэг, эсвэл хоёр нүдний хараа эрс муудах
- Гэнэт хөдөлгөөний эвсэл алдагдан гуйвах, толгой эргэх
- Толгой огцом ямар нэг шалтгаангүйгээр өвдөх
Хэрэв үүнтэй төстэй шинжүүд илэрвэл яаралтай түргэн дуудах шаардлагатай. Яаралтай тусламж үзүүлэхгүй бол үхэлд хүргэх аюултай. Түргэн тусламжид дуудлага өгөхдөө илрээд байгаа шинж тэмдгийг тодорхой хэлж, тусгай инсульт бригад ирүүлэх шаардлагатай байгааг тайлбарлах хэрэгтэй.
Анхны тусламж
Юуны өмнө инсультыг гэрийн нөхцөлд эмчлэх боломжгүй гэдгийг мартаж болохгүй. Ийм түргэн тусламж дуудсаны дараа ирэхээс өмнө нь дараах арга хэмжээг авахаас өөрөө анхны тусламж үзүүлэх боломжгүй юм, үүнд:
- Өвчтөнийг хэвтүүлэн толгой нь ойролцоогоор 30 орчим градус өргөгдсөн байхаар дэр ивж өгнө.
- Салхивч, цонхоо нээж цэвэр агаар оруулна. Бариу хувцас, тэлээ, үдээсийг тайлж, цамцны энгэрийг нээнэ.
- Даралтыг нь хэмжиж өндөр байгааг даралт ихсэх үедээ уудаг байсан эмийг уулгахыг хичээнэ. Эм байхгүй үед хөлийг нь бага зэрэг халуун усанд дүрнэ.
- Бөөлжсөн тохиолдолд амьсгалын зам руу оруулахгүйн тулд толгойг нь хажуу тийш нь эргүүлнэ. Амны хөндийг бөөлжиснөөс аль болох сайн цэвэрлэх хэрэгтэй.
Оношлогоо
Юуны өмнө эмч инсультын хэлбэрийг тодорхойлдог. Үүний тулд толгойн компьютерийн томографи шинжилгээ хийнэ. Үүний дараагаар тухайн хэлбэрт шаардлагатай нарийвчилсэн шинжилгээг явуулаад ямар эмчилгээ хийхийгээ тодорхойлно.
sain baistgaaanuu mana aav harvaad 4sar bolj bn ovoo bosoj yavj bgaach gesen neg l deerdehgui bgaad bn mongoldoo buh l arga hemjeeg avsan etsest ni gadaad yavdiimuu gj bodoj bn ta buhend sain meddeg emneleg emch bval helj ogj tus bolooch jishee ni beejin yumuu tianijin hoh hot geh met gazruudaar
choniin tarhi uulga harin tarhinda tomor hurgej bolohgui 100 gr usand hiij uuna chonii baga tarhiig l uun 7 huwaagaad uur shoniin zaagaar choniin guidleer uudag ym shuu
choniin tarhi haanaas olj avah bolomjtoi ve
zaaj ugch tuslaach todorhoi hayag utas bichij ugch uldeej tus bolooch guij bna
choniin tarhi 80000 gej baina lee hvnees syrsan
harbasan hun ulamjlalt emchilgee sn hiilge gj zowli
manai eej tarhinii hawdar gdg onoshtoi odoo hagalgand oroh emnelegee haij bna beejind tsergiin tuv emneleg sain gj sonsloo hayg holboo barih utsiig ni meddeg hun baiwal tuslaach mongolchuudaa