Ирээдүйн эцэгүүдэд зориулсан зөвлөмж

Хүү эсвэл охин төрөх талаар битгий урьдчилан ярилц. Эхнэр чинь танд цаг зарцуулахгүй байна гэж битгий гомдолло. Дэлгүүр явж, юм угаа. Ингэснээр та эхнэрийнхээ талархлыг хүлээх болно.

  • Хүүхдээ төрсний дараа хийх ажлаа төлөвлөн ярилц. Хүүхдийнхээ өрөөг хэрхэн тохижуулах, ямар зүйлс хэрэгтэй болох талаар хамтран ярилц.

  • Жирэмсэн үед эхнэрийн тань биед харшлах зүйлсийг битгий худалдаж авч өгөөрэй.

  • Зүгээр суулгүй эхнэрээ дагуулан цэвэр агаарт алхах, салхинд суух зэргээр цагаа үр дүнтэй өнгөрүүлээрэй.

  • Тамхи татдаг бол гэртээ тамхи татахгүй байхыг хичээгээрэй.

  • Хэрэв зүүдэндээ янз бүрээр хөдөлдөг бол эхнэрийгээ жирэмсэн байх үед та тусдаа унтаж болно.

  • Эхнэрээ төрөх дөхмөгц таны эзгүйд гэнэт өвдсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар урьдчилан төлөвлөгөө гаргаж, хэрэгцээтэй утасны дугаар унаа зэргийг бэлтгэж найз нөхөд, ойр төрлийн хүмүүс, хариуцсан эмч зэрэг хүмүүстэй урьдчилан тохиролцсон байх шаардлагатай.

  • Эхнэр, найз бүсгүйгээ гэр орны хүнд ажлаас чөлөөлж, хангалттай хугацаагаар буюу өдөрт 10-аас доошгүй цагаар унтуулж амруулахаар өөрийнхөө ажлыг зохицуулах хэрэгтэй.

  • Жирэмсний хугацаанд эхийн хооллолт нь хүүхдийн бүхий л эрхтэн тогтолцооны хөгжил, цаашид хүүхэд болоод өөрийн эрүүл мэндэд асар их ач холбогдолтой.   Энә үед эхийг зөв хооллуулах буюу олон төрлийн, илчлэг,   амин дэмээр баялаг, амттай хоолыг бэлдэж бага багаар, ойр ойрхон идүүлэх нь маш чухал.

  • Төрөхөөс өмнө төрөх газарт хэрэглэх дараах зүйлийг бэлтгээрэй, үүнд:

    хөвөн даавуугаар хийсэн ээлжийн дотуур хувцас,  эвтэйхэн шаахай, эмнэлэгт өмсөх хөнгөн хувцас (цамц, өмд эсвэл унтлагын хувцас, толгой боох даавуу, алчуур), ариун цэврийн хэрэгсэл болох  саван, алчуур, оо, сойз, хөвөн, тос зэрэг.

  • Төрөхөөс өмнө эхийн гэдэс томордог учраас хөдлөх, тонгойход хүндрэлтэй байдгаас усанд орох, хөлийн хумсаа авахад нь туслаарай.

1 Comment

  1. Shineer aav boloh zaluus maash heregtei zuil ih bnaa. tnx 103

Leave a Reply