Нийт ард иргэддээ хоолны хордлогот халдвараас сэрэмжлүүлж ДЭМБ-аас гаргасан 5 түлхүүр зөвлөмжийг өгч байна. Үүнд:
Түлхүүр 1
Цэвэр байх нь бичил биетнүүд өсч үржин, тархахаас урьдчилан сэргийлнэ.
• Гараа хоол бэлтгэх, идэхийн өмнө, бие зассаны дараа тогтмол угаах
• Хоол бэлтгэхэд хэрэглэгдсэн сав суулга, бүх зүйлийг угаах
• Гал тогоонд шавьж, шимэгч бусад амьтан орохоос урьдчилан сэргийлэх
• Суулгалт болон бусад өвчний шинж тэмдэг илэрсэн хүнийг гал тогоонд ойр байлгахгүй байх
• Ахуйн цэвэрлэгээний материалыг хоол бэлтгэдэг орчноос хол байлгах
Түлхүүр 2
Болсон түүхий бүтээгдэхүүнийг тусад нь байлгах нь бичил биетнүүд дамжихаас сэргийлнэ.
• Түүхий мах, далайн гаралтай хүнсний зүйлийг чанаж, болгосон хүнсний зүйлсээс тусад нь хадгалах
• Махны модыг бусад хүнс бэлтгэдэг тавиураас тусад нь байлгах
• Түүхий хүнсний зүйлийг бэлтгэх багаж, хэрэгслийг хэрэглэхийн өмнө ба дараа нь угааж, цэвэрлэж хэвших
• Ундны ус бохирдохоос сэргийлэх
Түлхүүр 3
Хоол хүнсийг гүйцэд болгоход бичил биетнүүд идэвхгүйждэг.
• Хоол, хүнсийг чанаж, 15 минутаас багагүй хугацаагаар буцалган, гүйцэд болгон хэрэглэх
Түлхүүр 4
Хоол хүнсийг зохих хэмд хадгалах нь бичил биетэн өсч, үржихээс сэргийлнэ.
• Болгосон хоолыг удаалгүй идэх ба тасалгааны температурт 2 цагаас илүү хадгалахгүй байх
Түлхүүр 5
Ундны цэвэр ус, хүнсний аюулгүй түүхий эдийг сонгох нь бохирдлоос сэргийлнэ.
• Ундны цэвэр ус хэрэглэх
• Усыг буцалгаж хэрэглэх
• Хүнсний ногоог угааж, чанаж хэрэглэх
• Жимсийг угааж, хальсалж хэрэглэх
• Ус авах, хадгалах, хадгалсан ус түгээхдээ савыг цэвэр байлгах
Эдгээр 5 түлхүүр зөвлөмжийг иргэн та амьдралдаа хэвшүүлснээр хоолны хордлогот халдвараас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж чадна.