Умайн хүзүү бүрэн хаагдахгүй байх

Хэвийн жирэмсэн үед умайн хүзүү хаалттай, хүүхэд үтрээгээр доошоо гарахааргүй хэвлий дотроо бойжих боломжтой байдаг.

Төрөлхийн гажиг эсвэл үр хөндөх гэх мэт мэс ажилбарын үед умайн хүзүү гэмтсэнээс төрөх болоогүй байхад умайн хүзүү нээгдэж улмаар зулбах, дутуу төрөх хүндрэл гарна. Умайн хүзүү гүйцэд хаалттай байж чадахгүй байх энэ тохиолдолд түүнийг боох арга хэрэглэнэ. Энэ нь үр дүн сайтай арга юм.

Leave a Reply