Нуруу ууцаар өвдөх

Прогестерон булчинг зөөллөж, сунгах ба аарцгийн шөрмөсөнд сайн нөлөөтэй. Гагцхүү буруу байрлалд байх нь ууц нурууг өвтгөнө.

Шинж тэмдэг

Нурууны доод хэсгээр өвдөнө. Ялангуяа төрөх цаг ойртох тусам энэ нь ихэснэ.

Авах арга хэмжээ

Дасгал хийх хэрэгтэй. Өндөр өсгийтэй гутал өмсөх нь нурууны өвдөлтийг улам ихэсгэдгийг анхаараарай.

Орон дээрээ хатуувтар сайн дэвсгэр тавих хэрэгтэй. Хүнд хүчир ажил хийх, юм өргөхөөс зайлсхий. Өвчин намдаах эм бүү хэрэглээрэй. Иллэг дасгал хийхэд сайн.

Leave a Reply