Жирэмсний даавар болох хорион гонадотропин гэдэг бодисын үйлчлэлээр өглөөний эмгэгшил үүснэ. Өглөөний эмгэгшлийн үед дотор муухайрах, огиудас бөөлжихс шинжүүд илэрнэ. Зарим эмэгтэйчүүдэд илрэхгүй байх нь бий.
Авах арга хэмжээ ба сэргийлэлт
Дараах санамжуудыг дагаарай
-
Өглөө бүр орноосоо босохоос өмнө үйрдэг печень идэж бай
-
Тогтмол цагт бага багаар хоолло, хэт их идэх хэрэггүй
-
Огиудас хүрэх үедээ тос багатай, будаа, төмс, гоймон, үйрдэг печень, талх, каш, тосгүй чанасан ногоо, банан, чанасан өндөг, төрөл бүрийн шөл уух, хөнгөн амталсан хоол идэх, огиудас хүрэхэд цусанд чихрийн хэмжээ багасах, аминдэм В6 багасах, потассум, магнийн харьцаа алдах нь нөлөө үзүүлнэ.
-
Хийжүүлсэн ундаа уух
-
Хатуу чихэр хүлхэх
-
Исгэлэн ба шорвог хоол хүнсийг хамт хэрэглэх, жишээ нь: нимбэг + шарж хатаасан төмстэй хамт идэх
-
Хэвлийгээрээ даруулга хэрэглэж байх нь зүйтэй
-
Хоолны хооронд шөл, шингэвтэр зүйлс идэх, энэ нь ходоодонд сайнаар нөлөөлж бөөлжүүлэхийг багасгана
-
Өөх, тостой, шарсан хайрсан хоолноос татгалзах
-
Хоол идсний дараа хэсэг хугацаагаар эгц суух нь ходоодны агшилтыг намжааж өгдөг
-
Тараг, сүү, хоормог, шүүс, талх зэргийг унтахын өмнө оройдоо хэрэглэхэд өглөөний огиулалтыг бууруулдаг.
-
Өглөө орноосоо босохдоо аажмаар босох, гэнэт хөдлөх нь муу
-
Хоол идсний дараа шууд амаа угаахаас зайлсхий
-
Амрахыг хичээ. Стресст орохоос зайлсхий. Өдөр бүр аль болох олон удаа толгой болон хөлөө бага зэрэг дээш өргөн амарч байх, эрүүл цэвэр агаарт зугаалах
-
Хоол хийж, мөн амарч байхдаа элдэв үнэр танартай зүйлээс хол байх, хэрэглэхгүй байх
-
Гаатай, улаалзгана, үхрийн нүдний цай жирэмсэн хүнд хамгийн тохиромжтой байдаг
Энэ үедээ эм уух хэрэггүй. Дэндүү олон удаа бөөлжиж байвал эмчид үзүүлж зөвлөгөө аваарай!
Хэрвээ дараах шинж илэрвэл эмчид хандаарай
-
Та 12 цагаас илүү хугацаагаар бөөлжиж байгаа юу?
-
Танд усгүйжлийн шинжүүд илэрч байна уу?/ жишээ нь: ам хатах, шээс багасах/
-
Биеийн халуун 36.5 хэмээс илүү байна уу?
-
Таны бөөлжисөнд цус байна уу?