Системийн гаралтай арьс хатуурах өвчин

Ерөнхий

Системийн гаралтай арьсны хатуурах өвчин нь холбогч эд нягтран хатуурдаг хүнд өвчин юм. Үүслээр нь хатуурал гэж (sklerosis – хатуурах гэсэн грек үг) нэрлэгддэг. Системийн гаралтай арьсны хатуурах өвчин нь ихэвчлэн арьсыг гэмтээдэг. Түүнээс гадна жижиг судсууд ба дотор эрхтнүүд: ходоод гэдэсний зам, уушиг, бөөр, зүрх гэмтэнэ.

Системийн гаралтай арьсны хатуурах өвчнөөр эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 3 дахин их өвчилдөг. Өвчтний дундаж нас 30-40.

Шалтгаан

Энэ өвчний шалтгаан одоог хүртэл тодорхой бус байгаа. Эрдэмтэд системийн гаралтай арьс хатуурах өвчний үүсч хөгжихөд төрөлхийн дархлалын системийн дутуу байдал нь аутоиммун алдагдалд хүргэснээс болдог гэж үзэх болсон. Энэ үед хүний дархлалын систем өөрийнхөө жинхэнэ эсийг гадны эс гэж таниад устгаж эхэлдэг. Энэ өвчний тохиолдолд холбогч эдийг устгаж эхэлдэг.

Явц

Системийн гаралтай арьсны хатуурах өвчин хэдий янз бүрийн эрхтэн, системийг гэмтээнэ, өвчний шинж тэмдэг төдий янз бүр байна. Ихэвчлэн өвчин Рейногын хам шинж гэж нэрлэгдэн эхэлдэг. Энэ үед гарын хуруу, хөлийн цусны урсгал алдагдсан онцлог шинж гардаг. Хүний үе мөч гэнэт цайрч, хөхөрч, өвдөж эхэлнэ. Өвчин даамжирсан үед үхжил үүсч болно.

Арьс ба үеэнд дараах өөрчлөлт үүснэ, үүнд: эхлээд нүүр, сарвуу, цээж, өвдөг ба тавхайгааар хавангийн голомт (хавдар) үүснэ. Цаашид удах тусам хаван нь хатуурна. Арьсны өнгө цагаан лав шиг болно. Өвчин өвчтний нүүрний төрхийг өөрчилж баг зүүсийн юм шиг болгон, амыг нарийсгана. Хурууны арьс хатуурснаас болж хөдлгөөн нь хөшүүн болно. Хоол залгих үед өвдөх, өтгөн хатах, эсвэл гүйлгэх шинж тэмдэг илэрнэ. Амьсгаадах, зүрхний гажиг, бөөрний үрэвсэлт өвчин үүснэ. Ийм өвчтнүүдийн үений хөдөлгөөн хөшингө болж, үеэр өвдөж зовиурлана.

Үр дагавар

Эмчилгээ хийхгүй бол өвчний шинжүүд ихэснэ. Өвчин эхэлснээс 1-2 жилийн дараа үхэлд хүргэх аюултай гэж үздэг.

Оношлогоо

Дээр дурдсан шинжүүд гарвал яаралтай үе мөчний эмчид хандана. Эмч оношыг үзлэг хийсний дараа тавьж хэцүү нийлмэл тохиолдолд арьс ба үенээс эд эсийн шинжилгээ хийнэ. Заримдаа өвчтөнд дархлалын ба цусны эмнэл зүйн шинжилгээ хийх ба  үрэвслийн ерөнхий шинж гарна. Зүрхний өөрчлөлтийг зүрхний цахилгаан бичлэг, зүрхний чанд авиан шинжилгээний (зүрхний орчимд хийдэг чанд авиан шинжилгээ) тусламжтайгаар шинжилнэ. Рентгений тусламжтайгаар уушиг ба үений өөрчлөлтийг илрүүлнэ.

Эмчилгээ

Системийн гаралтай арьсны хатуурах өвчний эмчилгээнд үрэвслийн эсрэг ба биеийн эсэргүүцэл сайжруулах эмчилгээ хийнэ. Үрэвслийн эсрэг эмчилгээнд кортикостероид ба дархлал дарангуйлагч бэлдмэл хэрэглэнэ. Сүүлийн жилүүдэд кальцын сувагт хориг үүсгэдэг бэлдмэлүүдийг өргөнөөр хэрэглэдэг болсон. Өвчний бүх хувилбаруудын явцад идэвхтэй амин дэм эмчилгээ хийнэ. Архаг явцын үед рашаан эмчилгээ (шилмүүст, радон ба хүхэрт устөрөгчийн ванн), парафинан, шавар эм чилгээ, гиалуронидазын электрофорез эмчилгээ хийнэ. Физик эмчилгээ, эмчилгээний биеийн тамир ба иллэг чухал ач холбогдолтой. Тухайн тохиолдолд ямар эмчилгээ хийхийг зөвхөн мэргэжлийн эмч заана гэдгийг мартаж болохгүй.

4 thoughts on “Системийн гаралтай арьс хатуурах өвчин”

  1. Миний гар хөл нуруугаар зурас шиг юмнууд, яг юмаар зүссэн сорви шиг юм зөндөө гарад бхын. Арьсны хатуурал гэсэн энэ өвчнийг эмчилвэл эдгэрнэ биз дээ. Хүнд үедээ орвол ямар шинж тэмдэг илрэхүү? Хурдан хариу өгч туслаач.

  2. Миний ээж энэ өвчин тусаад удаж байна.Монголд хаана очиж ямар эмчид үзүүлэх вэ

  3. Энэ рейно буюу арьс хатуурах өвчинийг Монголд хаана очиж ямар эмчид үзүүлэх вэ ? хурдан тодорхой хариу өгч туслаач .

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.