Невралги

Ерөнхий

Невралги гэдэг нь ян -гийн өвдөлт гэсэн vг. Гэнэт маш хүчтэй цоргиж, төөнөх маягтай богино хугацаанд давтагдах өвдөлт юм. Хvний биед зарим мэдрэлvvд янгийн өвдөлт єгдєг. Жишээлбэл: гурвалжин мэдрэл, гуяны мэдрэл, хэл залгиурын мэдрэл, дагзны мэдрэл, хавирга завсрын мэдрэл г.м.


Шалтгаан
Даарч хөрөх, ханиад хүрэх, цусан хангамж дутагдаж тэжээлгүйдэх, бодисын солилцооны хямрал, ерөнхий халдварт хордлого, хавдар г.м. Мөн эзлэхvvнт зvйлээр дарагдах, гэмтэх, хавчигдах зэргээс болж болно.

Херпес (Herpes) буюу хомхой -н вирусээр үүсгэгдсэн тохиолдолд тухайн мэдрэлийн мэдрэлжvvлдэг хэсгийн арьсан дээгvvр жижиг цэврvvт тууралт (хомхой ч гэж ярьдаг) гардаг. Хавирганы завсрын мэдрэл дагаж энэ туурал гарвал могой яр гэнэ.

Гурвалсан мэдрэл нь гурван том салаатай. 1-р салаа нь нүд, дүх, чамархай хэсгээр, 2-р салаа хацар, дээд эрvv, шүд, 3-р салаа нь доод эрүү, шүд хэсэгт хvчтэй өвдөлт өгч нулимс, шvлс, нус гоожиж маш хvчтэй өвддөг. Өвчний хөдлөл нь халуун хүйтэн юм идэж уух, хатуу зүйл хазах, зажлах vед сэдэрдэг.

Эмчилгээг шалтгаанаас хамаарч хийнэ. Өвдөлт намдаах эм ууна. Амархан намддаггvй хүчтэй өвдөлт учир мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй.

5 Comments

  1. Zaya

    Minii huu zugeer baij baigaad moroo havchaad baih yum yamar ychirtai yum bol ? Nadad zovlogoo ogooch , minii huu odoo 9-n sar hureh gej bna .

  2. Tolgoi hatgah baruun taliin

    Sain bnu.My baruun taliin tarhi hed heden min.n zaitai huchtei hatgaj owdood 2 honoj bn.Ene yamar uchirtaig helj ogooch yamar emnelegt handaj uzuulehiig helj ogooch

  3. pagma

    sain u manai duugiin us haltsarch unaad bn yah we
    tuslaach

  4. болор

    туслаач

  5. Содоо

    ян-гийн өвдөлтийг яаж эмчлэх вэ. Босож, суух үед гуяар маш их хүчтэй халуу оргиж шээс алдах юм.

Leave a Reply