Харааны гажиг буюу астигматизм

Астигматизм буюу харааны гажиг нь дэлхийн бараг хүн болгонд шахуу байдаг ч дийлэнх тохиолдолд буюу  85% хараанд нөлөөлөхөөргүй өчүүхэн бага байдаг ажээ. Харин үлдсэн 15% нь энэ гажигийг тусгай шил, эсвэл мэс заслаар арилгах гэж үйлээ үзэж байдаг.

Ерөнхий

“Астигматизм” гэдэг нь грекээр цэг гэсэн утгатай “stigme” гэсэн үгний урд үгүйсгэх угтвар “а”-г нэмж үүсгэсэн үг. Өөрөөр хэлбэл астигматизмын үед гэрлийн туяа нь нүдний оптик системээр хугарсныхаа дараа нэг цэгт төвлөрөлгүйгээр олон тоонц цэг, эсвэл шулуун, тойрог үүсгэх буудаг.  Үүний үр дүнд хэвийн дүрслэлийн оронд ялгаж танихад хэцүү бүдэг давхардсан зураглал үүснэ. Улмаар астигматизмтай хүн холын ч тэр ойрын ч тэр эд зүйлсийн адилхан муу харж байдаг.

Шалтгаан

Нүдний оптик системийн линз буруу хэлбэртэй байх нь астигматизм үүсэх гол шалтгаан байдаг.  Ингэхдээ  дийлэнх тохиолдолд эвэрлэгийн муруйлт жигд биш байдаг бол цөөн тохиолдолд болорын өөрчлөлт үүссэн байдаг.

Хэвийн үед эвэрлэг нь бөмбөрцөг хэлбэртэй байх тул хугарлын хүч нь босоо ба хэвтээ тэнхлэгт  адилхан байдаг. Харааны гажиг буюу астигматизмын үед эвэрлэгийн хугарлын хүч нь эдгээр тэнхлэгт янз бүр болдог. Жишээлэхэд, эвэрлэг нь босоо тэнхлэгт хэвтээгээс хүчтэй хугалдаг байх г.м.

Астигматизм нь холын харалган, ойрын харалган байж болохоос гадна нэг тэнхлэгтээ холынх, нөгөө тэнхлэгтээ ойрын харалган гэсэн хавсарсан байдалтай байж болдог.

Энэ өвчин нь нас, хүйс ялгадаггүй боловч ихэнх тохиолдолд удамшлын шинжтэй байдаг. Олдмол астигматиз нь гол төлөв гэмтлийн дараа, нүдний хагалгааны дараа эвэрлэг бүрхүүлд сорвижилт үүссэнээс бий болдог.

Шинж тэмдэг

Бага зэргийн хараа -ны гажигийг хүн анзаардаггүй. Эд зүйлсийг бага зэрэг зэрэглээтсэн байдлаар хараад сурчихсан хүн астигматизмтай гэдгээ огт мэдэхгүй явдаг.  Гэхдээ бага зэргийн астигматизмын үед нүдэнд хэт ачаалал өгөх үед толгой өвдөх, хурдан ядрах гэсэн шинж тэмдэг илэрдэг. Мөн хэт ядрах үед юмс давхардаж харагддаг.

Ингэсээр хүн хэрэг бишдэснийг мэдээд эмчид хандах үед ” sph ” (сфер-бөмбөрцөг), ” cyl ” (цилиндр) ба ” aх ” (тэнхлэг) гэсэн латин тэмдэглэгээ бүхий жороор нүдний шил авах болдог.  Энд бөмбөрцөг гэдэг нь астигматизмын бөмбөрцгийн тохируулгын хэмжээг заадаг бол цилиндр ба тэнхлэг нь астигматизмын  хэмжээ ба чигийг зааж байдаг.  Ийм тусгай жороор хийгдсэн шилийг эмч нар цилиндр шил гэдэг.

Явц

Харааны гажиг буюу астигматизмын үед эд зүйлс нь хоол, ойр байрласнаасаа үл хамааран бүдэг, зэрэглээтэж харагддаг.

Үр дагавар

Астигматизмыг  эмчлэлгүй даамжуулбал хараа эрс муудан, хялар нүдтэй болох аюултай.

Оношлогоо

Харааны гажгын оношыг нүдний эмч өвчтөнг үзсэний дараа тусгай таблицаар харааны чадварыг шалган, харааны гажгын үед илрэх шинжүүдийг тодорхойлсны дараа тавьна. Харааны гажгийн үед нүдний эвэрлэгийн муруйнуудын зөрүүг тусгай цилиндр шилээр илрүүлдэг.

Эмчилгээ

Өнөөдөр астигматизмыг засах 3 арга байна. Үүнд: нүдний шил, контакт линз, хагалгаа.

Нүдний шил ба контакт линзийг зөвхөн тухайн хүний онцлогт тохируулан хийдэг. Цилиндр линзийн шаардлагатай үед холын, эсвэл ойрын харалганг засах линзтэй хавсруулж болдог. Харамсалтай нь хүчтэй астигматизмын үед нүдний шил нь нүд өвтгөх, толгой эргэх зэрэг таагүй шинж тэмдэг өгдөг.

Нүдний шилийг авсны дараа нүдний эмчид байнга үзүүлэн цаг алдалгүйгээр сулруулж, эсвэл хүчтэй болгон сольж байх нь маш чухал.

Нүдний шил ба контакт линз нь харааны гажгыг эмчилдэггүй, тэр харааг дөнгөж л харааг зохицуулдаг.

Харааны гажигийг зөвхөн мэс заслын аргаар бүрэн эмчлэх боломжтой. Хагалгаа нь хэд хэдэн төрөл байдаг. Үүнд:

  • Кератотоми. Хүчилсэн тэнхлэгийн дагуух хугарлыг сулруулахын тулд эвэрлэгт нэвтрээгүй огтлоос хийх. Энэ хагалгааг холын харалган, эсвэл холимог харааны гажгын үед хийдэг.
  • Термокератокоагуляци. Эвэрлэгийн захын хэсгийг халаасан металл зүүгээр түлэх бөгөөд энэ үед эвэрлэгийн муруйлт ихсэж, ингэснээр хугалах хүч ихэсдэг. Хагалгааг ойрын харалганы харааны гажгыг засах зорилгоор хийдэг.
  • Лазерийн коагуляци. Өмнөх аргаас ялгаатай нь металл зүүний оронд лазерын туяа хэрэглэдэг.
  • Сүүлийн жилүүдэд харааны гажгыг засахад эксимер лазерыг өргөнөөр хэрэглэдэг болсон. Эксимер лазерыг ашиглан эвэрлэгийн гадаргуйн шаардлагатай хэсгийг ууршуулах замаар нүдний гажигийг эмчилдэг.

4 thoughts on “Харааны гажиг буюу астигматизм”

  1. haraanii ene gajgiig herhen hemjideg bolood 2 nudniih hoorondiin zoruuu ene ter ni yamar bol muu ene ter bdag talaar iluu delgerengui bichij ogno uu

  2. tengermin bi odoo yaanaa nadad tuslaach 3n jiliin umnu nvdendee dawhraa hiilgesen tegtel odoo Астигматизм onoshtoi 2jilin umnu uzuulhed 0.00 (heden huwi bsniigni martchihaj) ymrch bsn huwi baga garch bsn harin holiin haraa -1 tei bsn odo nadad ih yadrah yumu noir muu yed nvdnii dahraa uwddug bas tolgoi uwduudch bgamshig negl zowiurtai neg zuilruu udaan harhaar tuwugtei sanagddag odo 2jilin umnuhiig bodwol ulaml muudsan bhdaa harin getel odo sarin dara bi nvdnii dawhraaga dahin yanzluulah gj bgaa dawhaaraa yanzluulangaa ene asuudlaa dawhar shiidej boloh bolwuu? eswel dawhraa yanzluulj boloh bolwuu bas nudend oorcholt orchih bolwuu? ehleed haraagaa yanzluulah yostoi yu eswel dawhraa hiilgeed darani haraani asuudlaa shiidhed zgr bolwuu? odoo nudee 2talaasni zusuuleed tomruulah gj bgama tegher haraandmaani ulam muu nuluulchih bolwu yah bol nadad tuslaach

  3. mznai  ohin  haraanii  gajigtai  deerees  ni  nud  ni  mash  muu  hardag  tanai  emnelegt  l  naidaj bn  lazeriin  hagalgaand  oruulii  gj  bodoj  bgaa   hagalgaa  hiigdeh  bolomjtoi l  bgaasai  gj  naidaj  bn
    ohiniig  maira  gedeg  udahgui  uzuuleh  bh    bi  ih  holoos  bichij  bn

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.