Холын харалган

Өрнө дахинд холын харалганы талаар анхлан Грекийн филиософич Аристотель тэмдэглэн бичсэн байдаг. Зарим хүн юмыг ялгаж харахын тулд нүдээ онийлогодог болохыг ажигласан нь тэр. Аристотель энэ үзэгдлийг “миопс” гркээр бол “онийлгох” гэж нэрлэсэн.

Орчин үеийн нүдний эмч нар холын харалганыг “миопси” гэж нэрлэдэг.

Ерөнхий

Холын харалган буюу миопия гэж ойр байгаа зүйлийг сайн харж, хол байгаа зүйлийг муу хардаг болохыг хэлнэ. Холын харалган нь маш өргөн тархацтай болсон бөгөөд статистик мэдээнээс үзвэл дэлхийн 3 хүн тутмын нэг нь холын хараа муутай байдаг аж. Энэ өвчин ихэвчлэн 7-10 насанд эхлээд зарим нь гүнзгийрч, зарим нь тэр түвшиндээ хадгалагдан үлддэг.

Явц

Эд зүйлсийг 100% ялган харж байгаа үед ойсон гэрэл нь нүдний оптик системээр дамжин торлог дээр тусдаг. Холын харалганы үед тусгал нь торлогийн нээнэ үүсдэг тул торлог дээр зураг нь сүүмийсэн, бүдгэрсэн байдалтай болж хүрдэг. Гэхдээ энэ нь зөвхөн холыг харх үед буюу нүдэнд параллель гэрлийн туяа тусахад үүсдэг. Ойр байгаа эд зүйлсээс ирж байгаа гэрлийн туяа нь параллель бус байдаг тул нүд тохируулж дөнгөөд байдаг. Ийм учраас миопийн үед хүн ойр байгааг сайн харж холыг муу хардаг.

Шалтгаан

Эд зүйлсийн тусгал торлогт хүрэхгүй байх хоёр шалтгаан байдаг. Нэг бол хүний нүдний алим буруу хэлбэртэй, эсвэл нүдний оптик систем гэрлийг хэтэрхий хүчтэй хугалдаг. Заримдаа энэ хоёр шалтгаан хавсардаг.

  • Холын харалганд  /холын хараа муудах / үүсэхэд дараах зүйлс нөлөөлдөг, үүнд:
  • Нүдний хэт ачаалал өгөх. Явж байгаа машинд, эсвэл харанхуйд унших, телезизор, компьютерийн өмнө удаан суух.
  • Удамшил.
  • Төрөх үеийн болон  тархины гэмтлүүд.
  • Нүдний булчин хэт сулрах, эсвэл хэт чангарах.

Үр дагавар

Холын харалган хүн эд зүйлийг муу харахаас гадна бүрэнхий үед юмсыг ялгаж харах чадвараа алддаг. Улмаар холын харалган хүн бүрэнхийд гудамжаар явах, машин барих үед бэрхшээлтэй болдог.

Холын харалганы үед нүд байнгын хэт ачаалалтай ажилласны улмаас толгой өвдөж амархан ядардаг. Холын харалганы хамгийн ярвигтай хүндрэл нь торлогийн ховхролт юм. Энэ үед хараа эрс муудаж, эцэст нь бүрэн сохорч ч болзошгүй.

Оношлогоо

Холын харалганы оношыг нүдний эмч тавьдаг. Үүний тулд тусгай хүснэгт ашиглахаас гадна тусгай толиор нүдний угыг хардаг. Энэнэ ажилбарын өмнө хүүхэн харааг өргөсгөдөг тусгай эмийг нүдэнд дусаадаг. Орчин үеийн эмнэлэгт нүдний угыг шинжлэхэд хэт авиаг  хэрэглэж байна. Холын харалганы үед нүдний эмчийн хяналтанд тогтмол байх хэрэгтэй учир нь цаг тухайд нь хараа засагч линзийг солих, шаардлагатай тохиолдолд эмийн болон мэс заслын эмчилгээ хийнэ.

Эмчилгээ

Өнөөдөр холын харалганыг засах 3 арга байдаг. Үүнд: нүдний шил, контакт линз ба лазерын мэс заслын хагалгаа юм.

Нүдний шил ба контакт линз нь харалганыг арилгадаггүй ч орчин тойрноо сайн харах, хараа муудах явцыг удаашруулах тустай. Засах линзүүд нь нүдний булчинд саад болох ёсгүй тул тусгай хүснэгтийн 8 дахь эгнээг харах боломжтой байхаар сонгож авдаг. Шил ба линзүүдийг хувь хүний онцлог, нүдний дагалдах өвчнүүд ба харааны байдал зэргээс хамаарч сонгож авдаг. Зарим нь байнга зүүдэг, зарим нь холыг харах үед зүүдэг.

Мэс заслын эмчилгээ нь холын харалганы үед харааг бүрэн сэргээх бараг цорын ганц арга юм. Даамжирсан хүнд  холын харалганы үед нүдний торлогын тэжээлийг сайжруулдаг амин дэмийн бэлдмэлүүдийг курсээр нэмж өгч болно.

Урьдчилан сэргийлэлт

Харааны өөрчлөлтийг цаг тухайд нь илрүүлэх маш чухал. Иймд хүүхдийг бүр багаас нь жил болгон нүдний эмчид үзүүлж, холын харалган илэрсэн үед цаг алдалгүй эмчлүүлж байх шаардлагатай. Түүнчлэн харааны эрүүл ахуйг сайтар сахиж, ажил амралтыг зохицуулж, нүдний булчингийн дасгал хийж сурах хэрэгтэй.

3 Comments

  1. sun

    үнэхээр хэрэгтэй мэдээллүүд байна
    гэхдээ хуулбарлахаар байрлуулах боломжтой бол их сайн байна. илтгэл бичихэд ашиглах гэсэн юм

  2. javzaa

    sain bnuu? Supervision shil her ach holbogdoltoi ve? teriig zuugeer haraa saijirdag gedeg her unen bol??? hariult husey

  3. bi

    bainga zuudeggui l yum bol tiim ch ur duntei bish gj bodoj bn

Leave a Reply