Умайн гаднах жирэмслэлт

Умайн хөндийгөөс бусад газарт үр тогтеон өндгөн эс бэхлэгдэхийг умайн гаднах жирэмслэлт гэдэг.

Энэ нь бэлэг эрхтэний үрэвслийн улмаас умайн гуурсан хоолой нарийсаж өндгөн эс умай руу очиж чадахгүй болсноос шалтгаалдаг байна. Умайн гаднах жирэмслэлт нь үрийн хоолой, өндгөвч, аарцгийн хөндийд голдуу тохиолдоно. Ийм үед голдуу жирэмсний 4-5 долоо хоногтойд ямар нэг арга хэмжээ авахаас өөр аргагүй болно. Хэрэв үрийн хоолойд байрласан бөл үр тогтсон өндгөн эс томорч үрийн хоолой задарч, дотуур цус алдана. Умайн гаднах жирэмслэлтийн /савны гадуур жирэмслэх/ үед хэвлийгээр эмзэглэж өвдөх ба өвдөлт нь өндгөвч хавьцаа байна. Мөн үтрээнээс цус алдах, түүнээс болж ухаан алдах нь ч бий.

Leave a Reply