Гар, хөл, нүүр, хэвлийгээр хавагнах, шээс хөөсөрч гарах

Жирэмсний 20 долоо хоногоос хойш таны биеийн жин мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдсэнээс шилбээр бага зэрэг хавагнаж болно. Энэ нь таны болоод хүүхдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулахгүй ч хяналтын эмчдээ энэ тухай заавал хэлээрэй.

Хэрэв жирэмсний сүүлийн хагаст шилaбэнээс гадна хэл, нүүр, гар, хэвлийгээр хавагнах нь жирэмсний хожуу хордлогын шинж тэмдэг байдаг. Биеийн жин огцом буюу нэг долоо хоногт 1 кг-аас илүү нэмэгдэх нь далд хавагнаж буйн шинж юм. Шээсэнд хэвийн хэмжээнээс илүү уураг илрэх нь мөн хожуу хордлогын шинж бөгөөд шээс хөөсөрч гарах шинжээр илэрнэ. Гэхдээ шээсний шинжилгэээний хариуг баримтлах нь илүү оновчтой.

Leave a Reply