Таталт

Жирэмсний хожуу хордлогын хамгийн хүнд хэлбэр бөгөөд эхийн эндэгдлийн зонхилох шалтгааны нэг мөн. Цусны даралт ихсэлт, хаван, шээсэнд уураг илрэх шинжүүд өмнө нь илэрнэ. Таталт өгөх нь жирэмсний 20 долоо хоногоос хойш илрэх нь ноцтой хүндрэлийн нэг юм.

Хэрвээ ямарваа нэг арга хэмжээ авахгүй бол даралт огцом ихсэх, толгой өвдөх, оюун ухаан сарних, нүдний хараа өөрчлөгдөх зэрэг шинжүүд илэрнэ.

Таталт болохын шинж нь:

  • Цусны даралт ихсэх /бага зэргийн цусны даралт ихсэх нь хүртэл жирэмсэн эмэгтэйчүүдэд муугаар нөлөөлдөг/

  • Шээсэнд уураг илрэх,

  • Хэл, хөлийн шагай, гараар хавагнах, нүүр нүдээр бөлцийх,

  • Биеийн жин огцом нэмэгдэх.

1 Comment

  1. yagaad tataj bolohgui boltsiin busdad uzuulj zowolmoor bn shd.

Leave a Reply