Ойрын харалган

Хэрэв хүн “нэмэх” шил зүүдэг, юм уншихдаа нүднээсээ номоо холдуулж уншдаг бол ойрын хараа муутай байна гэсэн үг. Анх XV зуунаас ном  хэвлэх хялбар арга сэдэснээр хүмүүс  номыг ихээр унших болж, улмаар үсэг нь балартаж,  уншихад бэрхшээлтэй болох өөрөөр хэлбэл ойрын хараа муудах гэсэн асуудалтай тулгарчээ.

Иймд энэ бэрхшээлийг давж гарахын тулд анх харааны шилийг зохион бүтээсэн түүхтэй. Харин холын харалганы линзийг бодож олоод зөвхөн зуун жил л болж байгаа юм.

Ойрын харалганы үед ойр байгаа эд зүйлсийг харах чадвар эрс буурна. (20-30 см зайд) Ихэвчлэн ойрын харалган нь жаахан хүүхэд, 40 наснаас дээш насны хүмүүст ажиглагддаг.

Явц

Нүд хэвийн хараа хэвийн үед харж байгаа эд зүйлийн дүрс торлог дээр фокуслагдах ёстой. Харин ойрын харалганы үед дүрс нь хөдлөөд торлогын ард тусдаг. Үүний дүнд хүн дуртай зургаа үл мэдэгхэн хардаг. Ойрын харалган хүн гэрлийн туяа эд зүйлээс бага зэрэг ойртох үед дүрсийг сайн хардаг ба энэ нь байгаль дээр байдаггүй. Авсан эд зүйлээс паралелль туяа явж, ойроос холдож харагддаг. Сүүлийн туяаг ойрын харалган нүд бүхнээс улам муу үздэг. Ийм маягаар хэдий ойр оршиж байгаа эд зүйлийг харахад хэцүү байдаг.

Шалтгаан

Хоёр шалтгаан байна. Гэрлийн туяа ойрын харалган үед торлогт нэвтрэн ордог ба хол фокуслагддаг: богинохон нүдний алим эсвэл нүдний оптик системийн хугалах онцлогын дутагдал юм. Энэ хоёр шалтгаан хавсарсан байхыг ч үгүйсгэхгүй. Нүдний дагуу тэнхлэг богиохоноос үүссэн ойрын харалган нь удамшлаар эцэг эхээс дамжин ирдэг. 40-45 насны дараа хүний бие махбодод насны өөрчлөлт явагдсантай холбоотойгоор олон хүмүүст болорын хугалах онцлог буурч, ингээд “насжилтийн ойрын харалган” үүсдэг.

Шинж тэмдэг

Ойрын харалганы үндсэн шинж:

  • Ойр юмыг маш муу харах,
  • Алс, холын юмыг муу харах (хүчтэй ойрын харалган үед),
  • Унших үед нүд ядрах нь ихсэх,
  • Ажиллах үед нүдний хэт ачаалал үүсэх (толгой өвдөх, нүд хорсох).

Үр дагавар

Ойрын харалганг хэрэгсэхгүй бол дараах уршиг удмаар таагүй хүндрэлүүд гарна: хялар нүд, нүдний үрэвсэлт өвчнүүд (нүдний салстын үрэвсэл), “залхуу хойрго” нүд- гаднаас нь харахад нүд эрүүл, гэвч муу харж, үүнийг нүдний шил ч, контакт линз ч засч чаддаггүй. Даамжирч буй ойрын харалган нь нүдний доторх шингэний ялгаралтыг алдагдуулж нүдний даралт ихсэлтийг үүсгэнэ.

Оношлогоо

Хэрэв ойрын харалган болж байна гэж сэжиглэн, нүд улам муу үздэг болж байвал цаг хугацаа алдалгүй нүдний эмчийн тусламж авахаар оч. Тэр эхлээд таны харааны чадварыг тусгай хүснэгтээр шалгаад дараа нь нүдний угыг тусгай толины тусламжтайгаар харж эсвэл нүдний чанд авиан шинжилгээ хийнэ. Үүний дараа таны толгойд тусгай багаж фотоптер зүүж таарах линзийг сонгоно.

Эмчилгээ

Өнөөдөр ойрын харалганг засдаг гурван арга байна: нүдний шил,контакт линз, ба мэс заслын засалт. Нүдний шил ба контакт линз нь (“нэмэх”) дагалдах өвчин ба харааны чадвар зэргээс хамаарч хувь хүний онцлогт тохирсон байна. Ойрын харалган хүүхдүүдэд засах линзийг аль болох эрт зүүлгэнэ. Ихэнх эмч нар түүнд шилийг байнга зүүлгэхээр бичиж өгдөг. Олон ойрын харалган хүүхдүүдийн нүдний алим нь настайгаа хамт уртсан хараа нь сэргэдэг. Насанд хүрсэн хүмүүст линз эсвэл нүдний шил нь зөвхөн унших ба ажиллах үед л зүүнэ. Зөвхөн ойрын харалганы өндөр зэргийн үед “ойрын” ба “холын” гэсэн хоёр хос шилийг хэрэглэдэг. Шилийг сонгосны дараа нүдний эмчид байнга хянуулж, линзийг хүчтэй юмуу эсвэл сул шилээр сольж байх хэрэгтэй. Ойрын харалганд лазерын засалтыг зөвхөн 18 нас хүрсэн хойно л хийнэ.

Урьдчилан сэргийлэлт

Ойрын харалганаас урьдчилан сэргийлэлт нь түүнийг эрт илрэнгүүт нь цаг тухайд нь зөв эмчлэхэд оршино. Нүдний эмч нарын үзэж байгаагаар харааны гажиг нь дэлхийн бүх хүмүүст байдаг ба тэдний ихэнх хэсэгт (85%) нь харааны чадварт нөлөөлөхгүйгээр үл мэдэг мэдэгдэж байдаг. Үлдсэн арван таван хувь нь энэ гажигын улмаас зовж, түүнийг өвөрмөц нүдний шилээр засах эсвэл хагалгаа хийлгэхээр зөвшөөрсөн байдаг.

Leave a Reply