Хөл хүнд эмэгтэйчүүд жирэмсний хүндрэлүүдээс өөрөө сэргийлэх боломжтой байдаг. Үүний тулд дараах зүйлсийг дагах хэрэгтэй, үүнд:
-жирэмсний хяналт -анд эрт буюу жирэмсний эхний 3 сарын дотор орж, цаашид эмчийн байнгын хяналтанд байх
-эмчээсээ жирэмсэн үеийн ажил, амралт, хоолны дэглэм, тохиолдож болох хүндрэлүүдиин тухай зөвлөгөө авч ягштал мөрдөх
-
цус багадалт -аас сэргийлэх болон цус багадалтыг эмчлэхэд төмөр- фолийн бэлдмэл -ийг зааврын дагуу хэрэглэх
-
хэрвээ танд архаг хууч өвчин, ялангуяа бөөр, шээсний замын эмгэг байвал цаг тухайд нь тууштай эмчлүүлэх, өвчилсөн тохиолдолд яаралтай эмчид үзүүлж эмчлүүлэх
-
хэрэв Та жирэмсний хожуу үеийн хордлого -той бол төрөхөөс 2 долоо хоногийн өмнө эх барихын тусламж үзүүлэх эмнэлэгт хэвтэж, эмчийн байнгын хяналтанд байх шаардлагатай. 1
-
хэрэв та төрөх газраасаа алслагдсан газар нутагт амьдардаг бол төрөхөөс 7-14 хоногийн өмнө эхчүүдийн амрах байранд очиж амарч, төрөлтөндөө бэлдэнэ. Ингэснээр та төрөх үед гарч болох хүндрэлээс сэргийлнэ.