Шөрмөс татах

Шөрмөс татах эмгэг нь жирэмсний үед цөөнгүй тохиолдоно. Чухам яагаад шөрмөс татдаг шалтгаан тодорхойгүй боловч цусанд кальцийн хэмжээ багассанаас үүсдэг гэсэн таамаглал байдаг. Гол төлөв шөнийн цагаар хэл, тавхайн шөрмөс татна.

Шөрмөс таталтыг тавиулахын тулд шөрмөс татсан хэсэгт иллэг хийнэ. Гараараа тавхайг дээш нь гэдийлгэхэд тавхайн шөрмөсний таталт тавигдана. Мөн кальциар баялаг сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглээрэй.

1 Comment

  1. ганаа

    тасраад 1 жил болж байгаа шөрмөс залгуулж болох уу болдог бол хаана очиж хэнтэй уулзаж үзүүлэх вэ энэ талаар зөвөлгөө өгнө үү хөлийн шагайны дээхэн талд тасраад залгуулсан чинь эргээд тасарсан юм

Leave a Reply