Болорын бүдэгшил

Болор нь солонгон бүрхэвчийн ард байрладаг хоёр талт төвгөр линз бөгөөд гэрлийн туяаг эвэрлэг дээр төвлөрүүлэх үүрэгтэй. Ямар нэг шалтгааны улмаас энэхүү болор нь хэсэгчлэн, эсвэл бүрэн бүдгэрч, булингартахыг болорын бүдэгшил гэдэг. Орчин үеийн анагаах ухаанд энэ өвчнийг “катаракта” гэж нэрлэдэг.

Болорын бүдэгшил нь төрөлхийн ба олдмол гэсэн хоёр янз. Мөн бүдэгшил үүссэн газраас нь хамааран хооронд нь ялгадаг. Статистик мэдээнээс үзвэл хамгийн их тархсан нүдний өвчин бөгөөд дэлхий дээр 40 дээш насны хүмүүсийн бараг тавин хувь нь энэ эмгэгээр тарчилж байдаг аж.

Шалтгаан

Болорын бүдэгшил нь 10000 нярайд 1 тохиолддог. Энэ өвчин нь нярайд эцэг, эхээс удамшиж,  эсвэл жирэмсний үеийн халдварт болон үрэвсэлт өвчний улмаас, стероид даавар болон архи, мансууруулах бодис хэрэглэсний улмаас үүсдэг.

Олдмол болорын бүдэгшилийн шалтгаан нь асар олон. Удамшлын улмаас үүсэх магадлал өндөр байх, эмийн ба халдварын хордлого, чихрийн шижин, бөөр ба бамбай булчирхайн өвчин зэргээс үүдэлтэй бодисын солилцооны хямрал, аминдэмгүйдэлт, ионжуулагч ба цахилгаан соронзон туяаны долгион, гэмтэл, байгалийн бохирдол ба нас ахих гээд олон шалтгаан нөлөөлдөг. Болорын бүдэгшил үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлийн тоонд эмэгтэй хүйс, хар нүд, таргалалт, тамхи татах, архины дон ба хар арьс зэрэг нь ордог.

Явц

Болорын биохимийн бүтэц өөрчлөгдөн цусан хангамж, тэжээл нь алдагдснаар хатуурч бүдгэрдэг. Ингэж бүдгэрч, булингартсан линзээр гэрлийн туяа нэвтрэхэд хэцүү болох тул хүн хүрээлэн орчноо хөлөрсөн шилний цаанаас харж байгаа мэт харж эхэлдэг. Болорын бүдэгшил хүндрэхийн хэрээр хараа мууддаг. Хүнд бүдэгшлийн үед хүн эд зүйлсийг ялгаж чадахаа болиод зөвхөн гэрлийн толбо л хардаг. Болорын бүдэгшил нь ихэвчлэн хоёр нүд -ийг гэмтээдэг ч нэг нь нүд эхлэж гэмтээд хэдэн сар, эсвэл жилийн дараа нөгөө нүд нь гэмтэх тохиолдол бий.

Шинж тэмдэг

Дараах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд болор бүдгэрч эхэлсэн байх эрсдэлтэй, үүнд:

  1. Хараа муудах /гэнэт/, эргэн тойрны юмс бүдгэрэх

  2. Хараа муудалт нь нүдний ачаалал ихэссэнтэй холбоогүй байх

  3. Нүдний шил зүүсэн ч том үсэгтэй ном, сонин уншихад бэрхшээлтэй болох

  4. Хол байгаа зүйлийг ялгаж харахад хүндрэлтэй болох

  5. Үе үе эд зүйлсийн давхардаж, бүдэг харагддаг болох

  6. Гэрэлд хэт мэдрэмтгий болох

  7. Хүүхэн хараа нь өнгөө өөрчлөн хар байснаа цайвар өнгөтэй болох

Оношлогоо

Болорын бүдэгшил байж магадгүй гэсэн өчүүхэн төдий сэжиг илэрвэл нэн даруй нүдний эмчид үзүүлэх хэрэгтэй. Зөвхөн нүдний эмч л зөв онош тавьж чадна. Эмч нь харааны чадварыг шалгах, нүдийг тусгай чийдэнгийн тусламжтайгаар харж болорт гарсан өөрчлөлтийн төрөл, хэлбэр ба өөрчлөгдсөн хэсгийг тодорхойлно.

Эмчилгээ

Юуны өмнө ямар ч эмийн бэлдмэл хэрэглээд, дасгал хийгээд болор бүдгэрэхийг зогсоох боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Эмийн бэлдмэлүүд нь болох бүдгэрэх явцыг удаашруулах төдий үйлчилгээ үзүүлж чадна.

Болорын бүдэгшил даамжирсаар хэвийн ажиллаж, амьдрахад бэрхшээлтй болж ирэхэд гэмтсэн болорыг хагалгаа хийн авахаас өөр арга байдаггүй. Бүр цаашилбал болорын бүдэгшлээс  нэг мөр ангижрах цорын ганц арга нь мэс ажилбар юм. Хагалгаа хийлгэсэн хүмүүсийн 90-ээс дээш хувийн хараа сэргэж хэвийн байдалдаа ордог.

Бүдгэрсэн болорыг зүгээр нэг аваад хаячихдаггүй өөр зүйлээр орлуулах шаардлагатай нь ойлгомжтой. Орлуулах гурван хувилбар байдаг, үүнд:

  1. Бүдгэрсэн болорыг авах хагалгааны үеэр нүдэн дотор линз суулгах. Ийм линзийг хиймэл болор ч гэдэг.

  2. Бүдэгшсэн болорыг авсны дараа зузаан шилтэй нүдний шил зүүх.

  3. Ажилтай үедээ зүүгээд унутаж амрахдаа авдаг хатуу болон зөөлөн контакт линз.

Хиймэл болор суулгах нь өнөөдөр хамгийн өргөн хэрэглэдэж байгаа арга ч гэлээ өөрийн гэсэн сул талтай байдаг. Жишээлэхэд, хэд хэдэн ерөнхий эмгэг, нүдний зарим өвчний үед хиймэл болор суулгах хориотой байдаг.

Өөрийн өөрчлөгдсөн болорыг хиймэл болороор солих эсэхийг шинжилгээ хийсний үндсэн дээр зөвхөн эмч шийднэ. Бүдэгшилтэй болорыг авах хагалгаа хийгдэснээс хойш хэдхэн хоногийн дараа эмнэлгээс гарах боломжтой. Хагалгааны дараа сэргэх хугацаа 1,5-2 сар үргэлжилнэ. Энэ хугацаанд тусгай эмийн бэлдмэл дусаах, нүдээ бохир ус, утаанаас хамгаалах, бие махбодын ачааллыг хязгаарлаж, нүдний эмчийн байнгын хяналтанд байх шаарлагатай.

Цаг алдаж, эсвэл буруу эмчилбэл болорын бүдэгшилт харааг бүрэн алдагдахад хүргэх аюултай.

Урьдчилан сэргийлэлт

Эрт илрүүлэх, цаг алдалгүй зөв эмчилгээ хийх, эмчийн зааврыг ягштал биелүүлэх нь болох бүдгэрэлт даамжрахаас урьдчилан сэргийлэх арга юм. нь  эмчийн бичсэн, заасан бүхнийг биелүүлэх зэрэгт оршино.

4 Comments

  1. tseegii

    bi sayhan nuniihaa bolorig soliulsan umaa ugn lazer hagalgaa hiih zorilogtoi india yavsan um tegsen tend shinjilgee hiilgeed boloroo soliulah l bolood soliulsan um ug n holiin shil -9.50 barag 10iig zuudeg bsan um l daa nudnii shilneesee zalahsan l hun bsan boloroo soliulaad odoo 1.25nuguuh n 1.75bolson bna hajuugaarn oiriin haraa muu bolchood bnaaa bi buur ene haraandaa dasahgui hetsuu bna ugn ch shil zuuhgui gaigui l bna meddeg hum bval minii oiriin haraa zugeer boloh bolovuu nuguu emch n gaigui bolno l geed bh um odoo sar bolood bhad heveerei l bna

  2. Uuganaa

    bolor soliulax mes zasal Mongold hiilgehed orog ne hed bdag yum bol meddeg hun baival msg.r ch hamaagui yavuulj us bolooch 99192081 bayarlalaaa

  3. enkhee

    hyyhded bolor tsaih hagalgaa hiilgehed her ersdeltei bol mergejiliin emch hyn bval zuvluuch

  4. bataa

    indiaruu nyrai huuhed nudnii emchilgeend yawuulah gesen yumaa yawuulj ugdug gazar bwal helj ugch tuslaach

Leave a Reply