Таны гадаад төрх

Жирэмсэн болмогц биед шинээр боловсорч эхлэх дааврын нөлөөгөөр олон өөрчлөлт биед тань илэрч байгааг та мэдрэх болно. Нүүр царай цайрч зөөлөрсөн, эсвэл нөсөөжиж, хөхний хэмжээ томорч  чангарсан, бэлхүүсээрээ өдөр ирэх тусам дүүрч байгаа, зан харьцаа  өөрчлөгдөн, эелдэг, дөлгөөн, тайван болж хөдөлгөөн эвлэг, тогтуун болсон гэх мэтчилэн.

Гэхдээ энэ өөрчлөлт эмэгтэй хүн  бүрт адилгүй байдаг.

Ер нь жирэмслэлт ба төрөлт нь эмэгтэй хүний бие махбод, сэтгэл санаа, гоо зүйн хувьд хамгийн эерэг хандлага үзүүлэх ёстой үйл явц юм. Учир нь байгаль эхээс эмэгтэй хүнд л ганцхан заяагдсан  тавилан тул бие махбод өөрөө үүнийг маш эерэгээр хүлээн авдаг. Нэг үгээр, таны хүүхэдтэй болохыг хүлээж байдаг учраас баярладаг гэхэд болно.

Жирэмсэн эмэгтэйн сэтгэл санааны тогтворгүй байдал нь түүний биед боловсрогдож байгаа даавартай холбоотой гэдгийг дахин хэлэх нь зүйтэй. Зарим үед аливаа зүйлд амархан уурлах, бухимдах,  баярлах гэх мэтээр сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүй, эмзэг болох, уйламхай болох, мөн сэтгэлээр унах, айдас төрөх шинжүүд илэрнэ.

Хүүхдээ төрүүлэхээр шийдсэн л бол эдгээр айдас, сэтгэлийн зовнилыг огт ажралгүй, цоо шинэ амьдрал эхэлж байгаа тул гэр бүлийнхээ цаашдын ирээдүйн сайн сайхныг бодож төлөвлөх нь дээр.

5 Comments

  1. erka

    yag yamar shinj temdeg ilerdeg um be.? Jiremsen bolson vgvigee yag yaj medeh we.?

  2. Enkhee

    nadad tuslaach bi hoorhon urtei bolohiig husch bna.

  3. ээж

    neg l udur vr min nad deer eejee geseer l irsen. bi hvvhdiig hvleesen udaan.Zvgeer l tsag ni bolohoor l ter uuruu hvreed l irdeg yum bilee.amidral vneheer gaihaltai…

  4. Pearl

    Ene jiremsnii uyiin setgel hudlul yostoi yadargaatai yum aa. Ugiin l kino uzeheer uyangiin heseg deer n bainga uildag setgel hudlul uhtei bsniig heleh uu, zuragtiin umnu suunguut l nulims goojood ehlehiin. buh yum n setgel hudulguud l kk. 

  5. 103

    сайн бнауу би жирэмсэн эсэхээ мэдэхгүй бна яаж шалгах вэ тестээр үзэхээр 1 л зураастай гараад бхын тэгээд биений юм ирэхгүй бна

Leave a Reply