Жирэмсний айдас

Жирэмсэн үед эмэгтэйн бие махбодод физиологийн төдийгүй сэтгэл зүйд өөрчлөлт гардаг. Тэдгээрийн дунд айдас нь онцгой байрыг эзэлнэ. Эх болно гэдэг нь эмэгтэйн биологийн жинхэнэ хэрэгцээ болохоор зөвхөн аз жаргалыг бэлэглэх учиртай гэж үздэг. Харамсалтай нь бодит байдал энэ үзлээс тэс ондоо байх нь цөөнгүй.

Эмэгтэй хүн жирэмслэлт -ийг таагүй үйл явдал гэж хүлээж авахад хүргэдэг хандлагууд байдаг нь үүний нэг жишээ. Хүүхэдтэй болохоосоо өмнө эхлээд хөл дээрээ босох хэрэгтэй гэж бодно. Үүнээсээ болоод үргэлж өөрийгөө хөл дээрээ баттай зогсох чадваргүй, сул дорой гэж голоход хүрнэ. Эд хөрөнгө нэг мэдэхэд л юу ч үгүй хийсээд алга болчихож мэдэх манай үед ямар тохиолдолд ганхахааргүй байр суурь, эд хөрөнгөтэй болох гэж зүтгэх тул хөл дээрээ баттай зогсох гэдэг үйл явц эцэс, төгөсгөлгүй сунжирна. Үүний цаана хүүхэд төрвөл мэргэжил, албан тушаалын хувьд өсөх боломжгүй болно гэсэн далд санаа ч бий. Тэгэхээр ийм хандлагатай эмэгтэйчүүд сургуульд сурч, эсвэл дөнгөж ажилд байх үед жирэмслэхийг садаа, таагүй зүйл гэж хүлээж авах нь ойлгомжтой.

Үргэлж халамж тавин бөөцийлж, өсгөж хүмүүжүүлэх гэж ямар их зовсон тухайга ярьдаг гэр бүлд өссөн бүсгүй хүн хүүхэд гэхээр тодорхой хэмжээгээр түгшдэг болоод сурчихсан байдаг. Улмаар эцэг, эхээ тэгтлээ их зовоосондоо гэмшдэг. Ийм нөхцөлд хүүхэд байхгүй бол сэтгэл зовох зүйл, түгшүүр үгүй гэсэн дүгнэлтэнд хүрэх нь мэдээж.

Зарим залуу бүсгүйчүүд хүүхэдтэй болмогцоо өөрийн хүсэл, сонирхлоо мартаад бүхнээ хүүхдэдээ зориулах болох ёстой гэж боддог. Үүнээсээ болоод жирэмсэн болмогцоо ажил, мэргэжил, найз нөхөд, сонирхол гээд бүх хүслээ албан хүчээр нухчин дарах гэдэг ч дургүйд хүчгүй гэдгээр болж маш ээдрээтэй дотоод зөрчил үүсэх нь ойлгомжтой.

Мөн залуу эхчүүд хөл хүнд байх, эсвэл хүүхдээ хөхөөр хооллож байхдаа бэлгийн хавьталд орж болох болохгүй гэсэн асуудалтай тулгардаг. Хосууд энэ асуудлыг тус тусдаа шийдэх нь зүйн хэрэг ч гэлээ ирээдүйн эцэг, эх хоёрын бэлгийн хавьтал нь хэвлий дэх хүүхдэд хортой гэсэн яриа нь бараг ямар ч үндэслэлгүй юм.

Эмэгтэй хүн дотроо “Би төрүүлэх гэж байна” гэж өөртөө хэлдэг ч сэтгэлийнхээ гүнд “Би хүүхэд төрүүлэх ёстой” гэж боддог. Ингэснээр гэр бүлийнхээ ирээдүйн аж жаргалыг хүүхэд төрүүлэхтэйгээ холбон, хариуцлага үүрч эхэлнэ. Энэ үед үүсдэг жирэмсний айдас нь ямар нэг болохгүй болвол гэр бүл, аж жаргалаа алдах айдастай холбоотой байдаг. Нөхрөө алдахаас айж явдаг эмэгтэйчүүд гол төлөв ийм айдаст бариагддаг болохоор хүүхдээрээ нөхрөө “хүлэж” дэргэдээ байлгах гэдэг. Энэ нь эцэстээ мэдээж сайн үр дүнд хүргэхгүй.

Их мэдэгч нар “Битгий түгшиж сандраад бай, хүүхдэд чинь муу шүү” гэж зөвлөх нь олонтаа. Ингэж хэллээ гээд эмэгтэй хүн түгшиж, санаа зовохоо болчихгүй болохоор өөрийнхөө айдас, түгшүүрийг далдалж, булах гэдэг. Үр дүнд айдас, түгшүүрийнх нь дээр хүүхдэдээ түгшээд сандраад муу юм хийгээд байна гэсэн гэмшил нэмэгддэг.

Хөгжиж байгаа ураг нь эхийн сэтгэл санаанд нөлөө үзүүлдэг ч эх хүү хоёр хоёр сэтгэл санааны хувьд нэг зүйл гэдгийг сэтгэл судлаачид үгүйсгэдэг.Тэдний нотолж буйгаар  үр хөврөл олдсон эхний цаг, мөчөөс эхлэн эхийн бие махбодийг нэг хэсэг бус харин тусдаа би? даасан амьд бодгаль байдаг. Тэгэхээр эхийн сэтгэл хөдлөл зөвхөн тодорхой хэмжээнд л нөлөөлнө.

Элдэв сонин, сэтгүүлээс үнэн худаал нь мэдэгдэхгүй мэдээ уншиж, бусад эмэгтэйчүүдийн яриаг сонссонтой холбоотой айдас гэж бас байдаг. Тэр бүх “онол” нь жирэмсний үед өөрийнх нь мэдэрч байгаагаас нэлээд зөрдөг болохоор ирээдүйн эх “Бүгд л ондоо юм ярьцгаагаад. Хэнд нь итгэхээ ч мэдэхээ байла” гэсэн ацан шалаанд ордог. Ийм тохиолдолд хүн болгон адилгүй байдгийг санаж бусдын мэдэрч, туулсан зүйл өөрийнхтэй нь таарах албагүй гэдгийг ойлгож авах хэрэгтэй.

Жирэмсэн эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог бас нэг айдас нь төрөх -өөс айх айдас юм. Элдэв янзын багаж төхөөрөмжөөр дүүрсэн төрөхөд хөл тавиад зарим эмэгтэйчүүд “Энэ бүхэн надад, бас над шиг хүмүүст зориулагдсан юм чинь аймшигтай юм ч болж магадгүй юм байна” гэсэн дүгнэлт хийдэг.

Төрөлт ямар нөхцөлд боллоо гэсэн эмэгтэй хүнээс асар их биеийн болон сэтгэлийн тэнхээ шаарддаг. Иймд ирээдүйн эхчүүд сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй.

9 Comments

  1. ganaa

    bi bas ng sarin daraa turnu bas aijil baina. Bainga bodohgui bhiig hicheedeg ch bodogdood bdag ym.

  2. uyanga

    bi bas mash ih aij bn
    odoo 3 sartai yah estoi ym boloo

  3. `

    зүгээрээ та хоёр битгий ай, хүүхдэд чинь айх муу шүү кк

  4. Oyun

    Zugeer dee, delhiin buh emegtei hun l turuud l eruul saruul huuhdee usguud bolood l bhad bid uyndaa setgel tugshij aihavdee, turult gdg bol emegtei hunii huvid baigaliin engiin l uzegdel shdee, bi 3 udriin daraa turnu, medeej sanaa zovnih zuil bailgui l yahav, gesen ch sanaa zovniloo geed uvduhgui zugeer turdug bol ch yay gehev. gahai nohoi hurtel ur zulzagaa zugeer l gargaad bhad oyun uhaant humuus bid nar mergejliin emch nariin hajuud zugeer l ayulgui turnu shdee. nasan turshdaa turultiin uvdultiig medreh gej bga bish hedhen tsag l uvdunu teged l enhrii jaahan uree tseejindee tevrene shuudee, ingej bodood l taivan turuh heregtei gej bi bodoj bna, ehchuudee. AMJILT!!!

  5. eki

    neeree ch ailaa g,d yah bilee de emch,nhee aasnii daguu l bai tegvel gaigui de sanaa zovoltgui amjilt`harin neg asuuh yum bnaa eho hir unen hardag ve huuhdiin huisiig

  6. eki

    bi 1974onih ene oni 5sard jiremsen bolson huis hardag husnegt,s 36tai gj harah yunuu 37gj harah yumuu humuus 2jiremsen zolgovol huis n soligddog gdg ene unen bolov u ehod harulsnihaa daraa huntei zolgoj huisii n solison hun bn uu?

  7. bulgaa

    sain bnuu nadad neg asuult bnaa? Bi jiremsen gehdee dungej urag maani burdej bgaa. ochigdor emnelegt uzuullee emch uzeed osoltgui urag bj magadgui 10-14 honogiin daraa ireed uzuul gelee? bi buur gaihaad oor neg emnelegt uzuulsen tegsen bas 7 honogiin daraa ireed uzuuleerei ug ni hugatsaandaa l bgaa yum bndaa gehin? ene yag yu gesenug be?
    nadad hariulj ogooch bi dahiad odor honog huleene geheer tesej ydaj bna?

  8. suvda

    bi odo 3 nastai huutei bas 2 sartai jiremsen l de anhniihaa huuhdiig gargahdaa uuruuruu baharhaj eej bolsondoo bayrlaj bgad l tursun gehdee turuhduu turj chadahgui ih l hetsuu bsan butelttei turj huugee barag l amigui bolgoh shahsan teghed namaig turuulj ugsun eh nylhasiin emch nart bi unheer bayraldag harin odo 2dah huuhdee gargana gheer aigaad setgel tavguiteed ih hetsuu yum daraa zun gehed huuhdee gargachina gj bodhoor saihan ch yaj turnu du ghees l aidas turuud bn dahiad turj chadahgui huuhdee buteechvel yana gj bodhoos unheer aimar

  9. saraanzaya

    sain bna uu bi anhnii turugch udahgvi heden honogiin daraa eej boloh gj bgaa yumaa getel bi mash ih aidastai aigaad bh yum naiz nuhud maani aij bolohgvi aimhai hvvhed garna geed bi ug ni bodohgvi hicheej bgaa yum yaj aidasasaa salah ve 

Leave a Reply