Сексийн эмчилгээ

Сексийн эмчилгээний ялгагдах онцлог нь бэлгийн ямар нэгэн алдагдлыг засахад чиглэсэн тусгай эротик техникийг сурч, сэтгэл засах эмчилгээний практикийг хавсрах явдал юм. Иймээс бэлгийн хямралын эмчилгээнд секс судлалын эмч ба сэтгэл засалч оролцдог.

Секс судлалын эмч нь үйлчлүүлэгч эсвэл гэр бүлийн хосын онцлогтой тохирох эротик иж бүрдлийн арга барилыг сонгох ба эмнэлгийн оношлогоог хийдэг. Сэтгэл засалч нь сэтгэл хөдлөлтэй холбоотой бэлгийн саатал дээр ажиллана. Хүүхэд ахуй цагийн алдаатай хүмүүжил, айдас, тайван бус байдал, хэтэрхий ухамсартай хяналт, бэлгийн азгүй туршлагын үр дагавар нь бэлгийн рефлексийг дарах эсвэл хямралын ихээхэн тохиолддог шалтгаанууд юм.

Түүнээс гадна их хэмжээний айдас гэж нэрлэгддэг (өөрийн бие, эсвэл бэлгийн үйлдэл, хамтрагчтай харьцах харьцааны хүчдэл эсвэл түүний хариу үйлдлийг ойлгохгүй байхын “гэмтэл”тэй түгшүүр) бэлгийн чөлөөт байдалд ноцтой саад тотгор болдог. Бэлгийн алдагдлын үед үр дүнтэй эмчилгээ хэрэгтэй, юуны өмнө рефлекс үүсэх үе шатыг тодорхойлно: дур хүслийн үе, өдөөгдөх үе, дур тавих үе.

Хэрэв бэлгийн дур хүслийн алдагдал байвал дур хүслийн бага идэвхжилийн тухай ярина. Эхний тохиолдолд хүн секст сонирхолгүй болно. Хоёрт тэр ойртох боломжын өмнө айх эсвэл секст идэвхтэйгээр жигшүүр төрнө. Сексээс зугатах хам шинж нь хүний ерөнхий ихэссэн санаа зовиуртай холбоотой байж болно.

Эрэгтэй эсвэл эмэгтэйн бэлгийн алдагдлын сэрлийн ба дур тавих үеийн алдагдал нь дараахи байдлаар байна:

• Бэлгийн сулрал нь эрэгтэйд сэрэл алдагдал ба цагаасаа өмнө үрийн шингээн ялгарах эсвэл удаашрах, дур тавилт өөрөө алдагдан, эдгээр алдагдлуудыг үүсгэх сэтгэл судлалын ихээхэн тохиолдох шалтгаануудад учрыг нь олоогүй айдсын орхигдол, илүү хатуу туйлбартай хяналт, гэмтсэн зөн совингын урвал, хамтрагчаа хангахгүй байхаас айх, сэтгэл хөдлөлийн гэмтлүүдийн үлдэц зэрэг орно.

• Үтрээний алдагдал нь өөрийн нэрнээсээ л эмэгтэй хүний өвөрмөц алдагдал юм. Гаднаас харахад энэ нь үтрээнд нэвтэх мөчид түүний булчингууд татах рефлексээр агших явдал юм. Түүнээс гадна эмэгтэйчүүд ба эрчүүд бэлгийн сэрлийн дутагдал болж бэлгийн сэдээлтэд хариу урвал үзүүлэх нь сулрах ба дур ханалтын алдагдал үүсдэг.

Эмэгтэйчүүдийн бэлгийн алдагдалын шалтгаанууд ихэвчлэн айдсыг ойлгож ухаарахгүйгээр мэдрэх, хүүхдийн бэлгийн бойжилтын дарагдал (дутуу хөгжил), эрэгтэйчүүдтэй харьцах харьцаанд өшөөрхөл үүсэр, хүчиндүүлсний үр дагавар эсвэл сэтгэл судлалын гэмтлүүд орно.

2 Comments

  1. баагий

    эмчилгээг хаана очиж уулзаж зөвлөлгөө авах эсвэл эмчилгээ хийлгэж болох вэ холбоо барих утас байвал маш чухал байна. нас 45 гэсэн энэ сайхан ажлаас алж бомооргүй байна. хурдан тавьдаг дахин удаан сэрэгдэг 20дээш минут гэх мэт эмчтэй уулзвал сайхан ярилцмаар байна

  2. tseegii

    ene talaar zowolgoo awah bas ochij uzuuleh emlegiin hayagiig ogooch
    bas ene talaar mergeshsen setgel sudlaachiin hayag utas bwal sain bna

Leave a Reply