Ком

Ерөнхий

Орчин үеийн ойлголтоор ком гэдэг нь төв мэдрэлийн системийн (ТМС)эмгэг саатлын хэлбэр. Ком нь ухаан санаагаа гүн алдах, гадаад орчны цочруулд рефлекс нь  байхгүй болох, бие махбодын амьдралын чухал үйл ажиллагааны зохицуулга алдагдах шинжээр илрэнэ.

Комын мөн чанар нь ТМСистемийн зохицуулах ба чиглүүлэх үйл ажиллагааны алдагдал үүсч, эрхтэн, системүүдийн өөрсдийн харилцан хамаарал алдагдаснаар тус тусдаа биеэ дааж ажиллаж эхэлдэг.  Эмнэл зүйн хувьд ком нь ухаан алдах, хөдөлгөөний болон амьдралын чухал үйл ажиллагааны алдагдал үүснэ.

Коом нь олон шалтгаанаас болж үүсэх ба тэдгээрийг 4 том бүлэгт нэгтгэж болно:

• Тархин доторхи процессүүд (хавдар, үрэвсэл, судасны асуудлууд),

• Амьсгалын системын гэмтэл, цусны эргэлтийн алдагдал ба бусад байдлуудын үеийн хүчилтөрөгчийн дутагдал,

• Бодисын солилцооны алдагдал (нэгдүгээр ээлжинд дотоод шүүрлийн системтэй холбоотой),

• Янз бүрийн төрлийн хордлогууд юм.

Түүнээс гадна комууд нь тархины голомтот өөрчлөлтийн үед ажиглагдаад, дараа нь эрхтэн, системийн талаас (унаж татдаг өвчний, гавал-тархины гэмтлийн, тархины цус харвалтын, тархины халдвар, хавдарын үеийн) эмгэг урвалын байдал үүсдэг анхдагч ба янз бүрийн архаг өвчин ба байдлын үед (жишээ нь: архаг элэгний дутагдал, чихрийн шижин, өлсгөлөнгийн ба бусдын үеийн) үүсдэг хоёрдогч гэж байна.

Түргэн тусламжын мэдээгээр комын байдлын үүсэх шалтгаан нь тархины цус харвалт – 57,2%, хоёрдугаар байранд мансууруулах бодисын тун хэтрэх – 14,5%, дараа нь цусанд глюкозын хэмжээ буурснаас үүсэх ком – 5,7%, гавал тархины гэмтэл – 3,1%, чихрийн шижингийн ба эмийн хордлогын ком – 2,5%, архины ком – 1,3%, эмнэлэгт хэвтэхээс өмнө шалтгаан тодорхойгүй байгаад дараа нь сэжиглэсэн – 11,9% байна.

Ком үүсгэгч бүх янз бүрийн шалтгаанууд ба түүний үүсэл хөгжил үндсэндээ нэгэмгэг процесс юм. Ком үүсгэх шууд шалтгаан нь эдийн амьсгал, бодисын солилцоо ба энерги алдагдснаас болж тархины эсэд мэдрэлийн сэрэл дамжилт ба тархалт, үүсэлт нь алдагдах явдал юм.

Ком хэр гүнзгий байна, төдий хэмжээгээр амьсгал, дараа нь зүрх судасны системийн талаас алдагдал гарна.

Leave a Reply