Ээж эхнэр хоёр чинь таарахгүй бол яах вэ?

Ээж эхнэр хоёр чинь таарахгүй байгаа бол эхнэрийнхээ талд ор, эсвэл сал. Надад үзүүлж байсан нэг эрэгтэйн яриагаар жишээ татъя. “Залуучууд хөгшчүүдтэй таарахдаа муу гэдгийг би мэддэг байсан. Гэхдээ тэр нь миний гэрт болох юм чинээ бодоогүй явсан.

Ээж маань намайг эхнэр авбал эхний жилдээ, тусдаа гарах хүртэл чинь авгайд чинь туслана гэж ярьдаг байлаа. Үнэхээр ч эхнэр авсны дараа ээж тусалж эхэлсэн.

Бүх юм сайхан болж байгаа юм шиг л санагдаж байлаа. Гэхдээ зөвхөн надад тэгэж санагдаж байсан гэвэл илүү оновчтой болох байх. Ээж маань гол төлөв заавар, зөвлөгөө өгөх байдлаар “туслах” болж, эхнэр маань гэр орны хамаг хар бор ажлыг нугалдаг болчихлоо. Эхнэр маань тэр үед амралттай байсан бол болохоор бүгдийг амжуулаад л байдаг байсан. Дашрамд хэлэхэд эхнэр маань гэр орны ажлыг нэг их түүртэйлгүйгээр хийдгээрээ ээжээс ялгаатай байсан юм. Тэгээд эхнэр маань ч юм хэлэхгүй, би юм анзаарахгүй яваад л байлаа.

Тэгэж байтал эхнэрийн амралт нь дуусч ажилдаа орлоо. Хэсэг хугацааны дараа эхнэрийгээ үе үе огцом уурладаг болчихсон байхыг анзаараад их гайхлаа. Учир нь суухаасаа өмнө би нэлээд урт хугацаанд араас нь гүйж байх үед удаа уурлах нь бүү хэл муухай үг хэлж байхыг нь сонсож байгаагүй юм. Би ээжийн гаргаж байгаа шударга бус байдлыг анзаарч байсан ч эхнэртээ тэвчихийг зөвлөдөг байсан. Харин одоо бол ийм байдлыг тэвчих боломжгүй байсан гэдгийг нь сайн ойлгож байна. Учир нь ээж дуугаа өндөрсгөлгүй хэлсэн ч гэсэн тэр өөлсөн, заасан үг нь эхнэрийн маань хувьд, дотоод ухамсрын түвшинд нь доромжилсон, даапаалсан аястай сонсогддог байсан гэдгийг нь би одоо ойлгож байгаа.

Үүнээс гадна гэр орны ажлаас бусад салбарт ч гэлээ ээж маань миний эхнэрийн гүйцэтгэх ёстой зүйлсийг хийж, эхнэрийг маань шахах гэдэг болсон. Жишээлэхэд, манайд зочид ирэхэд ээж тэдэнтэй яриа дэлгэж, тухлан суугаад харин эхнэр маань хоол цай бэлдэх гэж галын өрөөнд зогсдог болж таарсан. Кино үзэхээр явах болохоор эхнэр, ээж хоёр намайг сугадаж явах боловч өөдөөс хүн ирэхээр ээж биш харин эхнэр маань гараа тавьдаг байсан. Тэгээд би ээждээ сугдуулчихаад явж байдаг байлаа. Харин одоо бол би ээжид маань эхнэр бид хоёртой хамт кино үзэх ямар ч шаардлага байгаагүй гэдгийг сайн ойлгож байна. Яах вэ үнэхээр явах болсон бол би сугадуулаад явах ямар ч шаардлагагүй байсан л байхгүй юу. Хүүхдүүд маань том болсон хойно л би энэ бүхнийг ойлгож авлаа. Мэдээж тэр бүхэн тун ч эвгүй, доромжлол байсан байж таараа, эхнэрийн маань хувьд.

Тэр үед л эхнэрийнхээ талд орж байдаггүй гэж одоо боддог юм. Тэгвэл бидний харьцаанд ядаж л элдэв хэрүүл бага байх байсан биз. Гэтэл би гэдэг хүн тухайн үедээ тэр хоёрыгоо эвлэрүүлэх гэж оролддог байсан. Ээжид болохоор таны зөв гээд, эхнэр болохоор чиний зөв юм чинь тэсч бай гээд. Ээжид болохоор эхнэрээс хамаагүй амттай хоол хийдэг гээд, эхнэрт болохоор хоол чинь ээжийнхээс хамаагүй амттай гээд л …Гэхдээ ний нуугүй хэлэх юм бол эхнэрийн хийсэн хоол надад илүү таалагддаг байсан ч би ээжийгээ гомдоомооргүй байсан юм. Ингэж хоёр нүүр гарган удах боломжгүй, эрт оройгүй баригдах л байсан.

Тэгээд нэг орой хоол хийх болов. Би котлетний мах бөөрөнхийлж, эхнэр шарахаар боллоо. Тэгсэн чинь ээж гэнэт “Алив, би котлет шарсан нь дээр байх. Чи чинь намайг котлет илүү сайн шардаг гэж хэлсэн ш дээ” гээд хэлчихдэг байгаа. Үүний дараа юу болсныг ярьмааргүй байна. Ямар ч байсан тэр орой котлетоо би ганцаараа шарсан юм даг.

Ингээд нэг жил ээжтэй хамт амьдарсны дараа би байсхийгээд л хөдөлдөг даралт ихсэх өвчтэй болсон юм. Харин аз болж жилийн дараа би байр авч эхнэр бид хоёр тусдаа амьдрахаар болсон юм. Тусдаа амьдрахгүй л юм бол эхнэр авах ч хэрэггүй байж гэж одоо бодогддог юм.

Одоо бол ээжтэй хамт өнгөрүүлсэн тэр нэг жил ёстой там шиг санагддаг. Хэрэв ахиад жаахан л удсан бол эхнэр бид хоёр нэг нэгэндээ хэчнээн хайртай байгаа нь хамаагүй салах байсан биз.

Одоо хүү маань авгай авсан. Авснаас нь хойш бид нэг ч өдөр хамт байгаагүй юм”.

Дахиад давтаж хэлэхэд: Ээж эхнэр хоёр чинь таарахгүй байгаа бол эхнэрийнхээ талд ор, эсвэл сал.

М.Е.Литвакийн “Эр бэлгийн эсийн зарчим” номноос.

5 Comments

  1. mxaraa

    eejuud bur ondoo,gehde tedni ihenh ni uree l
    bodoj bga.tedni ene bodol ynz burin baidlaar ilerdeg.zarimda shudraga bus ym baidag.gehde shudraga bus baidlig tevchih amidrald/ireeduid/ih hereg bno.ene bol amidralin uhaan bytshan heseg/shudraga bus baidal bainga het muuhai bh ni ch zaluu ger buld bur heregte /hamgiin chuhal ni chin setgelese tevchih heregte/ali neg talig baimtalj bolohgu tsag ni boltol tuvig sahi darga bnu bool bnu alia salbadai bnu tuvig l sahi mun chin setgelese yagaad gevel eej ehner hoyr biy biyne davahgu ijil tentsu erhte amidrald daanch dendu chuhal humuus /50/50/

  2. 2dmol

    bi yag iim b.dald orchood bn hedii tusdaa amidardag ch gesen eej irheeree l bidnii amidrald oroltsood l.ehner maani geriin ajil, hool undand denduu sain ch ehneriig uuluud l ehendee ehner tewchdeg b,san bol odoo bur b.dal hurtsdaad.yawsan hoino n ehner nadad gomdoll.d l buun heruul byatshan ohintoildoo. tiim bolhoor bur hund bn.salah neg bol tewcheed,hereldeed l amidraad b.h uu

  3. мишээл

    хадам ээж гэдэг хэцүү би хадам ээжтэйгээ амидраад 11 жил болж байна хэд хэдэн удаа гэрээсээ явж байлаа одоо намайг хөөхлөөр нь би гэртээ байна джртай бол өөрөө яв гээд сууж байдаг болсон үгүй бол яая гэхэв нүдээ хорсгоод байж л бай гэнэ шүү дээ гэхдээ сүүлдээ давтамж нь ойртож байгаад санаа зовж байна нөхөр ээдээ хайртай хүүхдүүдийн хажууд миний ээж буруу юм хийсэнч зөв байх болно гээд хэрэлдэнэ шүү дээ Гэтэл энэ бүхэн миний хүүхдүүдэд муугаар нөлөөлнө гэж бодож байгаа ч ээжийгээ явуул миний хувьд хангалттай хамт амьдарлаа гэж болохгүй юм аа насны эцэст нөхөр минь надад гомдох болов уу гэж бодох юм одоо яавал дээрийг мэпэхгүй юм Гэртээ ирэхэд нэг ажилгүй бүдүүн авгай л байх юм гэртээ духтай байх арга алга даа Хэдий настай хүн гэж бодсон ч тэвчээр минь барагдах юм Нөхрөөсөө салдаг ч юм уу гэж заримдаа боддог болсон Нөхрийгөө хайрласан хайр минь хөрсөн ч юм шиг санагдах болсон

  4. ehner

    hetsuu l bh daa bi ehleed hadmiindaa buh yumiig n hiideg bsn suuldee bur dawraad nuhriin egchiih n huuhdiin hicheel nom yumii n beld enee teree geheer n uurlaad bi yund n ch oroltsohgui hiihee ch bolison tegeed uursduu hiideg bolson gehdee manai hadam eej uneheer sain hun l dee nad shig aashtai erhiin balaid yum helehgui bj l baidag hehe
    gehdee hechneen sain hun bailaa ch gesen hadam eejteigee 1 dor amidrah ch hetsuu shuu dee neg l bolj uguhgui, amidraliin hew mayag 2 ondoo humuus tsugtaa bh hetsuu shdee neg n uuh idej bhad nuguuh n durgui geh met 
    odoo tusdaa garsan uuriin gertee bh chin iim goe biluu l gej bodogdoj bn daa 

  5. ene nadaa taalagdlaa minii amidral bas iim bga yuma gehdee arai ondoo ni manai geriinhen manai ehneriig hundelehgui bugdel taalagdahgui bna gj zarimdaa ehnereesee bolj geriinhenteige bainga hereldeh bolson tegeed bi odoo salsan l daa gesen bid 2r huuhedtei bolson yuma zarimdaa huuhdee sanadag manai hadam bol gaigui aashtai hun bsan odoo bid 2r salsanch utasaar yaridag tus tusiin amidarlaa hooe gj yarisanch ehner maani helsen ugendee neg sain zaluutai uchirsan ter zaluugiin ger bul ni ehneriig huleen zovshoorch terch bas ohiniig min ooriin yum shig hairlaj hamt amidrie gj helj bga gsn getel neg yumand hamt yavah bolhoor ter zaluu namaig yavah yum bol bi yavahgui gj helsen bna lee bid 2riin salsan shaltgaan bol tusdaa garah manai geriinhen 2r baisan yum bi hadmiin daa amidarch bsan yuma minii ohiniig garch bhad manai aav eej ireegui harin hadmiinhan bugd irtsen bsan yum manai 2r duu ehneriig maan hundelehgui nadaa odoo hetsuu l bna bi odoo ehneree zovoohgui yaj amidarah uu tsaashid bid 2r bainga uulzah burd ter zaluu yu gj bodoh bol bi yaaj nudenden haragdahgui yaaj amidrah uu? manai ehner manai ajiliinhanaas bainga namaig yamar yavj bna gj asuudag gesen uul ni bi tusdaa garch amidarie gj helsen getel bi eejiigee orhihgui geed manai hun tegej heleed bid 2r ene asuudalaar bainga sanaa zorolddog ehner tanai geriinhen negch irdeggui geel uurladag nadaa hetsuu bna gedeg bi ter bolgond yahaa medehgui ger bulee gehuu ehner huuhdee gehuu yahaa medhee baidag bsan sayhan bi huuhdee harsan tom bolson bna lee dotoroo bayrlasan ehner namaig gehuu ter zaluug gehuu yahaa medehgui hetsuu bna gj bna le yarianaas ni bi shuud oilgoson ta bugd nadaa tuslaach bi yaval ehneree jargaltai bailgaj ooroo jargaltai baih uu?

Leave a Reply