Амьдрах сайхан /Амиа егүүтгэх талаар бодож байгаа хүмүүст/

amdrah_saihanХүн биеийг олж ертөнцөд мэндэлнэ гэдэг ховорхон тохиох аз гэдэг. Гэхдээ амьдрал гэдэг бүхлээрээ аз байдаггүй, “аз- бүтэлгүйтэл-аз” гэж ээлжилсэн алаг зүйл байдаг. Ийм ч болохоор бүтэлгүйтэл шил шилээ даран тохиох үед зарим нэгний маань сэтгэлийн тэнхээ нь суларч, аз-аз гэсэн үе ирэхийг хүлээж тэсэлгүйгээр амиа егүүтгэх шийдвэр гаргадаг нь харамсалтай.

Хүн болгонд амиа егүүтгэх /амиа хорлох/өөрийн гэсэн онцгой шалтгаан байж болох ч хоёр зууны тэртээ оросын суут зохиолч А.П.Чеховын бичсэн энэ жижиг өгүүллэгийг уншаад нэгийг бодох байх гэж найдаж байна.

Амьдрах сайхан буюу Амиа егүүтгэхийг санаархагчдад

Амьдрал гэдэг тун ч таагүй зүйл мөнөөс мөн ч гэлээ түүнийг гайхамшигтай, аз жаргалтай болгох маш амархан. Гэхдээ үүний тулд 200 мянгыг хожих, төрийн одон авах, царайлаг хүүхэнтэй дэр нэгдэх, сайхан сэтгэлтэй хүн гэж хэлэгдэх гэх мэт нь хангалтгүй юм. Учир нь энэ бүхэн нь цаг зуурын зүйлс бөгөөд удалгүй дасал болж, анзаарагдахаа байчихдаг. Харин цаг үргэлж, мөч бүхэнд, хамгийн хүнд хэцүү гунигтай үедээ ч аз жаргалтай, сэтгэл хангалуун байхын тулд дараах хоёр зүйлийг хийж чаддаг байх хэрэгтэй. Үүнд: а/одоо байгаа байдалдаа сэтгэл хангалуун байж сурах, б/”бүр ч илүү муу юм болж болох байлаа” гэдгийг ухамсарлан баярлаж сурах. Үүнд ядаад байх зүйл огт үгүй. Жишээ татъя:

  • Халаасанд чинь явсан шүдэнз гэнэт асч шатвал халаас чинь дарьны зоорь байгаагүйд чин сэтгэлээсээ баярлан бурхан тэнгэрт таларх.

  • Бэл муутай хамаатнууд чинь гэнэт айлчилж ирвэл царайгаа хувирган уурлахын оронд “Цагдаа нар ирээгүй нь яамай” гэж чанга дуугаар хэлж бай.

  • Хуруунд чинь өргөс орвол “Нүдэнд ороогүй нь их юм” гэж баярла.

  • Эхнэр чинь, эсвэл дуучин болох гэсэн хамаатны чинь охин гамм давтаад эхэлбэл уурлаж бухимдахын оронд цөөвөр чонын улиан, эсвэл ороо нь орсон муурны орилох дууг биш харин хүний хоолой сонсож байгаадаа байж суух газраа олж чадахаа байтлаа баярлах хэрэгтэй.

  • Тэрэгний морь, гахай, илжиг, циркийн баавгай, эсвэл бүр бясаа биш гэдэгтээ үргэлж баярлаж яв. Доголон, сохор, дүлий, хэлгүй биш, булчин задрах тахал тээгч биш гэдгээ баярлаж бай. Яг одоо шүүгдэгчийн суудалд суучихаад зээл олгогч руугаа хяламхийсэн шигээ өмгөөлөгчтэйгээ авах шагналынх нь тухай ярьж суугаагүйдээ баярла.

  • Нэг их таатай биш газар тав гурван жил сууж байгаа бол бүр ч таагүй газар бүх насаараа суучихаагүй нь их юмдаа гэж бодоод баярлаж болохгүй гэж үү.

  • Нэг шүд чинь өвдөж байгаа бол бүх шүд чинь зэрэг өвдөөгүйд баярлах хэрэгтэй.

  • Улс төрчдийн цэцэрхэлийг сонсох боломжгүй, ялгадсан бордоотой торхон дээр суугаагүй, шууд гурван эхнэр аваагүй яваадаа баярлаач.

  • Цагдаа чамайг барьж аваад хэсэг рүү дагуулж яваа бол халуун там руу авч яваагүйд нь баярлан үсэрч, цовхор.
  • Хус модны мөчрөөр зодуулж байгаа бол хөлөө тийчэгнүүлэн байж “Халгайгаар гуядуулаагүй минь юутай их аз вэ” гэж чанга дуугаар хэл.

  • Эхнэртээ мэхлүүлсэн бол эхнэр чинь ядаж эх орныг чинь мэхлээгүй байна гэж баярлаж бай.
  • Энэ мэтээр үргэлжлүүл… Эрхэм хүмүүн та миний зөвлөгөөг дагах юм бол амьдрал чинь тэр аяараа баяр бахдал, аз жаргалаар дүүрэн байх нь гарцаагүй.

А.П.Чехов.

Уншаад нэгийг бодоорой. Бүх юм учир утгагүй мэт санагдаж, итгэл, бишрэлээ алдаж, яахаас ч буцахгүй болно гэдэг тун амаргүй. Цатгалан хүн хэзээ ч өлсгөлөн хүнийг ойлгодоггүй гэдэг шиг өөрөө ийм яахаас ч буцахгүй байдалд орж байгаагүй хүн сайн ойлгохгүй байж болно. Гэтэл та өөрийгөө сайн мэдэж, ойлгож байгаа. Тэгэхээр өмнөх бүх юм утгагүй болно гэдэг амьдралын чинь нэгэн үе шат дуусч дараагийн үе шат эхлэхэд бэлэн болж байгааг харуулж байгаа хэрэг юм гэдгийг сайтар ойлгож, мэдэрч, тогтоож ав.

Их сургуульд дөнгөж орж байгаа оюутны асуудал төгсөх гэж байгаа оюутанд ямар санагддаг вэ? яг л тийм. Өөрөөр хэлбэл амьдрал гэдэг аймшигтай хатуу ширүүн их сургуулийн дараагийн ангид шилжин орох шалгалт өгөхөд бэлэн боллоо гэсэн үг. Тэгтэл бие ухаанаа дайчилж, сурсан мэдсэн бүхнээ шавхан чармайж байгаад энэ шалгалтыг давж гарахын оронд шалгалтанд унаж, хуучин ангидаа ч үлдэлгүйгээр өөрөө өөрийгөө амьдралаас хөөнө гэдэг зөв үү, буруу юу?  Хайрлаж, хүндлэж явдаг хүмүүсийнхээ сэтгэлд тэвчээргүй, дорой, үлдэх хүмүүсээ хүндлэж, хайрлаж чадаагүй хүн гэсэн сэвтэйхэн байр эзэлнэ гэдэг ямар вэ?

Харин мэддэг, чаддаг бүхнээ шавхаж байгаад амьдрал гэдэг их сургуулийн нэг анги ахичихсан байхад олон юм өөрчлөгдөнө. Хүмүүс ч танд илүүтэй итгэдэг болж, та ч тэдний итгэлийг даадаг,  өөртөө ч илүүтэй итгэлтэй, жаргалтай болно.

Танд сайн сайхны хүсье. www.103.mn

13 Comments

  1. zochin

    ene unen shu ghde l haaya ymr ch amid yavah uchir utga alga bnu shu de amidralaa gj

  2. zochin

    he he ynshaad uhtlee ineelee.Neeree amidral saihan amidrah buur gaihamshigtai shu humuusee

  3. bo

    goy zuil bichsen bn, haaya buh yum utgagui sanagdaj bsan ue nadad bii. harin udur ireh tusam l amtiig n mederch bndaa

  4. 1214

    tiim shuu. amidrald gunij gutraj ue zondoo l tohioldono, gehdee ter buhniig davj tuulah itgel zurh zorigiig l hund zayasan yum shu de

  5. согтуу

    бүх өөрийн хайртай хүмүүсээ гомдоогоод баахар агсан тавьсан байна, би одоо яах вэ, уул их ууддаггүй лдээ тэр өдөр, яагаад тийм муухай юм ярьсан юм болоо, бүр сүүлд атиа хорлоно гэж дүвчигнэсэн байна яах вэ

  6. цацаа

    энэ жишээ татсан байдал нь жаахан агуулга тааруу юмаа. Цагдаа хүн уншвал ажилдаа гутах байдал ажиглагдаж магадгүй л юм байна даа. Тийм болохоор дараа дараагийн мэдээллээ сайтар хянаж олон нийтэд уншигдахаар тавьж байгаагаа бодолцох нь зүйтэй юм.
    Бэл муутай хамаатнууд чинь ирвэл царайгаа хувирган уурлахын оронд орчлонд цор ганцаараа ямар ч хамаатан садангүй байсан бол яаанаа гэж өөртөө чанга дуугаар хэл гэвэл нь хүртэц нь илүү байх даа.

  7. Otgoo

    Хувийн үзэл хандлага яваад байна шүү тиймээ. Сүүлд сэтгэгдэл үлдээсэн хүний зөвлөгөөг та нар маш сайн анхаараарай

  8. 103

    Наадах чинь онигоо шүү дээ гэдэг шиг наадах чинь А.П.Чехов гэдэг дэлхийд алдартай сонгодог зохиолч хүний зохиол юм шүү дээ. 103 бичээгүй.

  9. Мөнхбаатар

    amidral vnen utga alga boldogson bol ……………………… l bna
    romeo901008@yahoo.com

  10. sarangoo

    amidrald tuildaad zarimdaa bur ymar ch itgelgui boloh ye bh ym. gehde eniig unshsan chin neere ch ingej oodrogoor bodvol arai hongoroh ym shig. haaya amidralaas uhtlee zalhah ym daa.

  11. Жаргал зовлонгийн эль нь ч байг хүн болж төрсөндөө сэтгэл хангалуун явах хэрэгтэй. Хүн зовлон даадаг аугаа их сэтгэлийн тэнхээтэй боловч түүнийгээ мэдрэхгүй явсаар хорвоогийн амьдралыг дуусгах нь бий. Амьдрал бол их том семинар юм. Тиймээсс хүн бүхий л амьдралынхаа туршид суралцсаар байгаад насыг бардаг. Хүний амьдрал бидний төсөөлж байгаагаас ч богинхон учраас энэ олдсон насаа баяр баяслаар дүүрэн өнгөрүүлэх боломж та бүгдэд байгаа. Үгүй ядахад та Өглөө бүр сэрэхдээ амьд байгаадаа талархаж сэрж байвал таныг үргэлж аз ивээх болно гэдэгт итгэлтэй амьдрах хэрэгтэй. Сэтгэл зүйч ажиллаж байна. Та санал сэтгэгдэлэээ хуваалцахыг хүсвэл дараах хаягаар холбогдоорой. Таныг хүндэтгэсэн. Сэтгэл судлаач: Цогтбаяр. Баярлалаа. Утас: 91332209, И-Майл: new_mongolian@yahoo.com

  12. ene amidrald sn muu, sxan muuhai eeljilj l bdag bolhoor aminaasaa uidaad yahaw de tegj btal horwoo tentsuuleed ognoo

  13. Үүрийнтуяа

    yamrj bsan neg udaa  unshihad setgel shan boljloo

Leave a Reply