Өөрийн үнэлэмжээ дээшлүүлцгээе

Дийлэнх хүн бусдад сайн хэлэгдэж, үнэлүүлэх гэдэг. Ингэж хэт хөөцөлдөхдөө өөрийн үнэлэмж гээч чухал зүйлийг бараг умартдаг. Гэтэл өөрийн үнэлэмж нь хүний хийж, мэдэрч, бодож байгаа бүхнийг хамарч, харьцаанд нөлөөлж байдаг.

Өөрийн үнэлэмж бодит байх тусам амжилтанд хүрэх, хувь хүний хувьд өсөн дэгжих боломж их. Өөрийн үнэлэмж “гэт” их байвал “шатна”, өөрийн боломж, чинээ хүрэхгүй зүйлийн араас хөөцөлдөж байж. Үүнийхээ дараа магадгүй ухаан орж өөрийгөө бодитоор үнэлж эхэлж болох юм.

Харин өөрийн үнэлэмж хэт доогуур байх нь дээрх хоёр тохиолдлоос хавьгүй их тохиолддог нь харамсалтай. Хэт доогуур байвал амжилтанд хүрч чадахгүй. Өөрийн үнэлэмж багатай хүмүүс сул талуудаа хэт анхаарч, давуу тал огт байхгүй мэт загнадаг.

Өөрөөр хэлбэл өөрийн үнэлэмж гэдэг нь өөртөө итгэх итгэл, сэтгэл зүй -н хувьд тогтвортой байхын нэр юм. Ингэснээрээ стресс, түүнийг дагалдах таагүй үр нөлөөнөөс зайлсхийх бүрэн боломжтой юм.

Өөрийн үнэлэмжээ ахиулах дөрвөн алхамт “гөтөлбөрийг” санал болгож байна.

Анхны алхам.

Өөрийгөө дүрслэн бичсэн жагсаалт гарга. Энэхүү жагсаалт нь аль болох үнэн бодит байх хэрэгтэй. Үүний тулд дараах категориудыг ашиглаарай. Үүнд:

а/ БИЕ

Өндөр, жин, үсний өнгө, г.м. биеийнхээ бүх онцлогуудыг бич. Дараа нь ямар хувцас зохидог, ямар нь зохидоггүйг бич.

б/ХАРЬЦАА

Бусдын сөрөг болон эерэг ямар зан чанарыг голчон анзаардаг, анхаардаг. Бусадтай яаж харьцдаг, харилцдаг, хамтардаг тухайгаа бич.

в/ХУВЬ ХҮНИЙ ОНЦЛОГ

Зан чанарын эерэг болон сөрөг ямар онцлогтойгоо бич. Аль болох бүрэн бүтэн жагсаалт гаргах хэрэгтэй шүү.

г/БУСДЫН НҮДЭЭР ХАРВАЛ

Хүмүүс таны ямар сул болон давуу талуудыг анзаарч, анхаардаг тухай бич.

д/ БҮТЭЭМЖ

Өдөр тутмын аар саар ажлын ард гарах чадвар.

е/ БҮТЭЭМЖ

Ажил, сургууль дээрх бүтээмж, гүйцэтгэл, үр бүтээл.

ж/ ОЮУН УХААН

Бодох, сэтгэх, зорилт тавих, зорьсондоо хүрэх, мэдлэг боловрослын түвшин, бодлоо илэрхийлэх чадвар, онцлон сонирхдог салбар г.м.

з/СЕКСИЙН ЧАДВАР

Сексийн “бартнер”-ийн хувьд өөрийгөө хэрхэн үнэлдгээ бич.

Удаах алхам

Сул талуудынхаа жагсаалтыг гарга. Сул талуудаа нуулгүйгээр хүлээн зөвшөөрөх нь их чухал шүү.

Өөрийгөө шүүмжилж, буруутгахгүй байхыг хичээгээрэй.

Бодит ойлгомжтой байдлаар тодорхойлон бичих хэрэгтэй. Жишээлэхэд, бүдүүн гэхийн оронд бэлхүүс тэдэн см, гуя тэдэн см г.м.

Ерөнхийлж бөөрхийлж болохгүй. Жишээлэхэд, хүний үгэнд оромтгой гэж бичиж байгаа бол яг ямар нөхцөлд бусдын үгээр яваад байдгаа бич.

Ингэснээрээ өөрөө өмнө нь огт анзаарч байгаагүй давуу талуудаа олж харах нь баталгаатай.

Гутгаар алхам

Давуу талуудынхаа жагсаалтыг гарга. Үүндээ сул талынхаа жагсаалтыг гаргах явцдаа нээж харсан давуу талуудаа жагсаан бич.

Давуу талуудаа ашиглан гаргаж байсан амжилт, ололтоо бич.

Давуу талуудынхаа жагсаалтыг уншаад, орхигдуулсан зүйлс байгаа эсэхийг нягтал.

Найз, танилуудынхаа ямар давуу талыг биширдгээ өөр цаасан дээр жагсаан бич. Энэ жагсаалтыг дахин уншихдаа тухайн давуу талын талаар сайтар эргэцүүлэн бод. Танд байж болох, байх ёстой давуу тал байна уу? Ингэх явцад бусдад байдаг олон давуу зүйлс өөрт чинь ч байгааг олж мэдэх нь гарцаагүй. Ингээд өмнө нь жагсаалтанд оруулаагүй давуу тал гарч ирвэл өөрийн давуу талын жагсаалтанд нэмж оруул.

Ингээд өөрийн давуу талуудын жагсаалтыг дуусгасны дараа бүгдийг нь нийлүүлэн өгүүлбэр, бага хэмжээний нийтлэл болгон бич. Залхууралгүйгээр өөрийгөө дайчлан аль олох их бичнэ шүү. Яагаад вэ гэвэл өмнө нь та сул талаа анхаарч, дагасаар дэндүү олон жил болсон. Одоо яагаад өөрийнхөө давуу талд илүү хэдэн минут, цаг, өдөр зарцуулж болохгүй гэж? Болно шд.

Дөтгөөр алхам

Өөрийгөө шинээр тодорхойлон бич. Ингэхдээ өөрийн сул болон давуу талуудыг оруулан аль болох бодитоор үнэлэн тодорхойлох хэрэгтэй.

Энэхүү шинэ үнэлэмжээ өдөр болгон уншиж бай.

Давуу талуудаа онцлоод өдөртөө арван удаа уншиж бай.

Тавдугаар алхам

Өөрт чинь сайн ханддаг, дэмжиж, туслаж байдаг хүмүүсийн дунд бай. Элдвээр “мяалаад”, даапаалаад, доромжлоод байдаг гаруудаас холд.

Шинийг сурч мэдэх, шинэ дадал, туршлагатай болох боломжийг үргэлж ашиглаж, сайн хооллож, биеийн тамираар хичээллэж /өглөөд гимнастик хийх, эсвэл 5 минут дээс тоглох, гар дээрээ 20 суниах цаг гарах нь мэдээж/ бай.

2 Comments

  1. tamir

    өөрийгөө бусдад яаж таниулах вэ? Өөртөө итгэх итгэлийг хүнд яаж хамгийн хялбар амар аргаар ойлгуулах вэ?

  2. tamir

    энэ тал дээр надад туслаач

Leave a Reply