Хялар, солир

ЕРӨНХИЙ

Мэргэжлийн эмчийн туслалцаагүйгээр таньж болдог нүдний цөөн тооны эмгэгийг нэг нь нүдний хялар юм. Хялар нүд гэдэг нь нэг, эсвэл хоёр нүд төв тэнхлэгээсээ хазайхыг хэлдэг. Ингэснээр хүний нүд нэг чиглэлд өөр өөр тийш харж байдаг. Үр дүнд нь нэг зүйл дээр хараагаа тогтоож чаддаггүй.

Энэ эмгэг нь ихэвчлэн хоёр нүд нь зохистой хэлбэрээр зэрэг ажилладаг болж эхлэж байгаа 2-3 настэй хүүхдүүдэд үүсдэг. Статистик мэдээнээс үзвэл 50 хүүхэд тутмын нэг нь нүд хялартах эмгэгийн аль нэг хэлбэрээр шаналж байдаг ажээ.

Шалтгаан

Хялар нүд нь дараахын шалтгааны улмаас үүсэх эрсдэлтэй, үүнд:

• Тархины гэмтэл ба халдварт өвчин

• Нүдний булчингийн үрэвсэл, судасны ба хавдрын гаралтай өөрчлөлт

• Нүдний гажиг, холын ба ойрын харалганыг буруу, эсвэл цаг алдаж эмчилсэн

• Төрөлхийн өвчин ба төрөхийн гэмтэл

• Стресс, биеийн хүчний хэт их ачаалал

• Хүүхдийн нүдэнд хэт их ачаалал өгөх

Явц

Хялар нь хам ба саажилтын гаралтай гэсэн хоёр янз байдаг. Хам хяларын хоёр нүд ээлжлэн хялайдаг бөгөөд хоёр нүдний шулуун байрлалаас хазайх хэмжээ нь ойроцлоо байна. Энэ төрлийн хялар нь ихэвчлэн нүдний бүтцийн онцлоготой холбоотой байдаг бөгөөд удамшлын шинжтэй болохоор гол төлөв хүүхдүүдэд ажиглагддаг.

Саажилтын гаралтай хялар нь нүдний хөдөлгөгч булчингийн өөрчлөлт, эсвэл харааны мэдрэлийн өвчний дүнд үүснэ. Энэ үед нэг нүд хялар харна. Юм харахад үед өвчтэй нүд сул, эсвэл огт хөдөлдөггүй бол эрүүл нүд нь өргөн өнцгөөр хөдөлж байдаг.

Цаашлаад хялар нь дотроо олон янз байдаг. Үүнд

• Ойртсон (ойрын харалгантай хослох нь цөөнгүй). Энэ үед нэг нүд нь хамар руу хазайдаг.

• Холдсон (холын харалгантай хослох нь цөөнгүй). Энэ үед нэг нүд нь чамархай руу хазайдаг.

• Босоо хяларын үед нүд дээшээ, эсвэл доошоо хазайдаг.

Шинж тэмдэг

Дээр өгүүлсэнчлэн танихад мэргэжлийн эмчийн оролцоо шаардлагагүй бөгөөд хүний нүд байнга, эсвэл үе үе тэгш хэмээ алдаад байгааг ойр тойрных нь хүмүүс анзаарчихсан байдаг. Хүнд өөрт нь  юм давхардаж харагдах, толгой эргэх, толгой өвдөх зэргээр мэдрэгдэнэ. Мөн гурван хэмжээст дүрслэлийг хавтгайраа хүлээж авах, хялайж байгаа нүдний хараа муудах зэрэг шинж илэрнэ.

Үр дагавар

Хүүхэд насанд үүссэн хялар нь хүүхдийн сэтгэхүйн хөгжилд таагүй нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Хүүхэд орчин тойрноо бодитоор хүлээж авч чадахгүй байгаагаас үүдэн биеийн болон оюуны хөгжил нь удаашрах аюултай.

Хялар нүдийг дагалддаг бас нэг хүндрэл нь хараа муудах юм. Ингэж хараа муудахыг амблиопи гэдэг бөгөөд хялар нүдний хөдөлгөгч булчинд хангалттай ачаалал ирэхгүй байгаагаас үүдсэн хараа муудалт юм.

Оношлогоо

Оношийг зөвхөн нүдний эмч үүсэх болсон бүх л шалтгааныг нарийвчлан тодруулж, шинжилсний  дараа л тавьдаг. Эмч хараа тусгай хүснэгтийн тусламжтайгаар шалган, хялайлтын өнцгийг тодорхойлоод, тусгай толины тусламжтайгаар хоёр нүдний хам үйл ажиллагааг тодорхойлно.

Эмчилгээ

Хялар нь аяндаа арилна гэж байдаггүй болохоор эмчилгээг аль болох эрт эхлүүлэх нь сайн. Энэ эмчилгээ нь нэлээд цаг шаардсан, дунджаар 3-4 жил үргэлжилдэг эмчилгээ юм. Эмчийн заалт, зөвлөгөөг нарийн мөрдөх шаардлагатай байдаг.

Нүдний гажиг, холын болон ойрын харалганг засахаас хяларын эмчилгээ эхэлнэ.  Нүдний шилийг хяларын шинж тэмдгийг багасах хүртэл нь бага наснаас эхлэн зүүлгэнэ.

Хялар нүдний суларсан булчин хөгжүүлэхэд чиглэсэн тусгай дасгал энэ эмчилгээний бас нэгэн чухал хэсэг юм.  Амблиопи буюу хялар нүдний хараа эрс муудсан үед нэг талыг нь битүүлсэн нүдний шил байнга зүүх шаардлага гарч болох юм. Ингэснээрээ хараа муутай нүдэнд ирэх ачааллыг нэмж, улмаар нүднийх нь булчинг хөгжүүлж өгдөг. Ийм эмчилгээг удаан хугацаагаар хийдэг бөгөөд хэтрүүлэлгүйгээр зогсоохын тулд эмчийн байнгын хяналтанд байх шаардлагатай.

Нүдний шил, тусгай дасгал нь үр дүн өгөхгүй байгаа үед болон саажилтын гаралтай хяларын үед мэс засал хийдэг. Хүүхдэд ийм хагалгааг ихэвчлэн 3-6 насанд нь хийдэг. 14 нас хүртэлх настай хүүхдэд ерөнхий мэдээ алдуулалт хийж хагалгаа хийнэ. 14 дээш насанд хэсэгчилсэн мэдээ алдуулалтын дор хагалгаа хийдэг. Хагалгааны дараах сэргэх хугацаа дунджаар 10 хоног байна. Хагалгааны дараа нүдний эмчийн байнгын хяналтанд байж, нүдний булчинг хөгжүүлэх тусгай дасгал хийнэ.

Урьдчилан сэргийлэлт

Хялар нүднээс сэргийлэхийн тулд  тоглоомыг нь нүдэнд хэт ойр өлгөхгүй байх зэргээр хүүхдийн нүдний ачааллыг зөв зохицуулж хялар болон нүдний бусад эмгэгийг эрт илрүүлэн цаг алдалгүй эмчлэхийн тулд нүдний эмчид үзүүлж байх шаардлагатай.

7 Comments

  1. rose

    sain bnuu minii haraa mash muu -18iig zvvdeg sayhan emchde vzvvleh hylar vvsch magadgvi bn gesen bi odo 17toi minii neg taliin nvd joohon hazaiduu ghde hvnd meddehgvi baga zereg . bi ooroo zurag ntr deer garhad nvd dotogshoogo joohon hazai maugiin graad baih shihg bdiin bs tolind harahaara joohon hazai bga yum shig bdiin ene ved yah yostoi we vneher hylar iingej vvsch bolodog yumuu medeh hvn bga bol zowolgo ogno uu

  2. Нансалмаа

    Sain bnuu.Bi neg yum asuuh gesii.Bi odoo 26tai.Bagadaa nud maani zugeer bsan.Tegeed tsahilgaan minenget owchin tussanaas hoish minii 2 hud solir hardag bolchihson.Tom boloh tusam ulam iluu solir haraad bgaagaa medsen.Bi ali emnelegt handwal deer we.Ug ni Korea emch nar irj iim torliin mes zasal hiideg gej bsan.Une ortog ni her bh bol.Nadaa tuslaash.

  3. Uynga

    hi all … yunii umnu ene setgegdel uldeesen humuusiin setgeliin zowlong bi mash sain oilgoj bn ta nart amjilt husey buh yum goy bolno gdgt itgeerei bi bas ta 2to adilhan hun bn aa ene zaawal zasagdana gj bi boddog tgher emchiin zuwulguu hrte bn bi ene 7 hnogtoo hagalgaand orhoor shiidsen …

  4. Алтанаа

    Сайн ууу. чиний бичсэн сэтгэгдлийг уншлааа. чи тэгээд нүдээ эмчлүүлсэн үүү. Хаана яаж эмчлүүлсэн бэ. надад хэлээрэй гуйж байна.

  5. ээгий

    Сайн байна уу энэ их эрт гарсан мэдээлэл байна гэхдээ миний сэтгэгдлийг уншвал хариу бичээрэй би одоо 20той миний 1 нүд жаахан гадагш хараад байдаг бүр багаас хойш одоо үүнийг эмчлүүлж болох болов уу

  6. Yanjaa

    zee maanai xyalar xaraad bg odoo xeveer bna 7 nastai zuvulguu uchuuch xaana xandax ve

  7. maaya

    soligdmol hylar ymar shaltgnii uudneees dusdgii bol 

Leave a Reply