Амралтын уралдаан

Амралтын газар. Амралтын газрын үүдний өрөөн дэх зарлал.


“Манай амралтын газар нь ямагт амрагчдынхаа санал хүсэлтийг дээдлэн, хэрэгжүүлж байдаг газар билээ. Иймд амрагчдын удаа дараалангийн санал хүсэлтийг харгалзан өчигдөр өндөр шагналтай уралдаан явуулсны дүнг эрхэм хүндэт амрагчдад танилцуулж байна. Ингээд өчигдөр “Хэн хамгийн олон шил архи уух вэ?”, “Хэн хамгийн гунигтай царай гаргах вэ?” гэсэн хоёр төрлийн уралдаан явууллаа. Ингэхэд манай амралтын тухайн өдрийн ээлжинд гарч байсан хүмүүсийн буруугаас болж “Хэн хамгийн олон шил архи уух вэ?”уралдаанд хамгийн түрүүнд орж оролцсон манай амралтын сангийн слесарь Гомбоо бүх архийг ууж дуусгасан болохоор уралдаанд түрүүлж шагналыг авсан байна. “Хэн хамгийн гунигтай царай гаргах вэ?” уралдаанд нь болохоор эхний тэмцээнд хоцорч ирлээ гэдгээ дуулсан манай цахилгаанчин Момбоо түрүүлж тэргүүн байрын шагналын авсан байна.”

Leave a Reply