Хэрлэг өвчин

Ерөнхий

Хэрлэг, хэрэх өвчин буюу ревматизм гэдэг өвчин нь дээхэнэ үед гол төлөв нас дээр гарсан хүмүүс л мэддэг байсан. Гэвч орчин үед дунд сургуулийн сурагч, оютнуудын дунд ч цөөнгүй ажиглагдах болсон нь харамсалтай.

Хэрлэг өвчин нь аажмаар, мэдэгдэхгүйгээр өвчлүүлдэг. Нэгдүгээрт  зүрх судас ба үе мөчөнд өөрчлөлт үүсгэдэг. Дараа нь элэг, бөөр ба уушгинд хүрнэ. Энэ өвчний үед хүний бие махбодод бүхэлд нь орших өвөрмөц шинжтэй эсийн бүлгийг (холбогч эд) гэмтдэг болохоор ийнхүү олон эрхтэн гэмтэж байдаг юм.

Шалтгаан

Хэрлэг нь даарч хөрөх, ядрах, чанар муутай хооллолт (уураг, амин дэм багатай), муу удамшил (удамд нь хэрлэг тохиолдсон байх зэрэг юм) зэрэг нөхцөл нөлөөлдөг. Гэвч хамгийн гол нь энэ өвчнийг үүсэхэд тусгай бактери хэрэгтэй. Энэ нь бета-цус задлагч А бүлгийн стретококк  нэртэй бактери юм. Энэ бактери нь гүйлсэн булчирхайн үрэвсэл / ангин /, улаан эсэргэнэ, залгиурын үрэвсэл үүсгэдэг. Ийм халдварын дээр нь дархлалын системийн гажиг нэмэгдвэл сүүлдээ хэрлэг болж болно. Стастистик мэдээнээс үзэхэд цочмог стрептококкын халдварын 0,3-3% нь хэрлэг өвчинд шилждэг байна.

Явц

Стрептококкуудыг хүний биед нэвтэрч үрэвсэл үүсгэсний хариуд дархлалын систем хамгаалах бодисуудыг ялгаруулж эхэлнэ. Эдгээр бодисууд нь өвчин үүсгэгч бактерууд, тэдний ялгаруулсан бодис болон бие махбодийн өөрчлөгдсөн эсүүдийг мөн устгана. Хэрлэгийн урьдчилсан хүчин зүйлтэй хүмүүсийн дархлалын систем нь хяналтнаас гарсан байдаг. Өвчний үед стрептококк төдийгүй холбогч эдийн эсийг устгах онцлогтой бодисыг үргэлжлүүлэн гаргасаар байдаг. Үүний үр дүнд энэ эс их байгаа эрхтэнд үрэвслийн голомт үүсэж, эрхтэний хэвийн үйл ажиллагааг өөрчилдөг.

Шинж тэмдэг

Хэрлэгийн анхны шинж тэмдгүүд нь ихэвчлэн гүйлсэн булчирхай болон төвөнхний үрэвслээс хойш 2-3 долоо хоногийн дараа илэрнэ. Хүн эхлээд бие хүчтэй сулрах ба үе мөчөөр өвдөх, халуурах шинж тэмдэг илэрнэ. Заримдаа өвчин далд хэлбэрээр явагдана. Энэ үед халуун нэг их өндөр биш (ойролцоогоор 37,0 хэм), бие сулрана, зүрх ба үе мөчний үйл ажиллагаа өөрчлөгдөнө. Ихэвчлэн хэрлэгийг үетэй холбоотой эмгэг,  үений үрэвсэл гэж тааварладаг. Өвчин ихэвчлэн том ба дунд үеийг гэмтээнэ. Энэ үед өвдөг, тохой, бугуй ба шагайн үеэр өвдөнө.  Өвдөх мэдрэмж нь эрс нэмэгдэн, эмчилгээгүй үед эрс буурна. Гэвч өвдөлт буурлаа гээд үений үрэвсэл зогсохгүй. Хэрлэгийн мөн зүрхэнд тун их сөрөг нөлөөтэй. Энд судасны цохилтын тоо алдагдана (хэтэрхий хурдан эсвэл хэтэрхий цөөн), зүрхний хэмнэл доголдох, зүрхээр өвдөх зэрэг шинж илэрнэ. Хүн ихээр амьсгаадах, бие сулрах, хөлрөх, толгой өвдөх зэргээр тайван биш болно. Хэрлэг нь мэдрэлийн системийг гэмтээнэ. Энэ үед нүүрний, гар эсвэл хөлийн булчин өөрийн эрхгүй татвагнана.

Үр дагавар

Хэрэв түүнийг эмчлэхгүй бол хэрлэг бүх эрхтнийг гэмтээж, хүн түргэн хөдөлдмөрийн чадвараа алдахад хүрэх аюултай. Хүүхдэд ихэвчлэн хэрлэгийн цочмог хэлбэр тохиолдоно

Оношлогоо

“Хэрлэг өвчин” гэсэн оношыг зөвхөн эмч л тавьж чадна. Оношлохдоо эхлээд цусны ерөнхий шинжилгээ хийхэд үрэвслийн шинж илэрнэ. Хоёрдугаарт цусны дархлалын шинжилгээ хийж хэрлэгийн үед илэрдэг өвөрмөц бодисыг илрүүлнэ. Эдгээр бодис нь цусанд эрт илрэхгүй ба өвчин эхэлснээс хойш долоо хоногийн дараа илэрч 3-6 долоо хоногт дээд хэмжээндээ хүрнэ. Зүрхний гэмтлийн зэргийг тодорхойлохын тулд зүрхний эмчин зөвлөгөө авч, ЗЦБичлэг, зүрхний эхография хийнэ. Үений байдлыг дүгнэхийн тулд гэмтэл согогын эмчид хандан, үе дурандах, үений эд эсийн шинжилгээ, үеэнд оношлогооны зорилгоор хатгалт хийж үений шингэнг шинжилнэ. Бусад эрхтнүүдийн хэрлэгийн гэмтлийн үед бусад мэргэжлийн эмчинй зөвлөгөөг авна.

Эмчилгээ

Хэрлэгийн хурцдал үед эмчилгээг зөвхөн эмнэлэгт хийнэ. Хэвтрийн дэглэм сайтар сахиж, эмчин заасан бүхнийг биелүүлнэ. Өвчтөнд үрэвслийн шинжийг дарах эм өгнө. Өөрчлөгдсөн үеийг гэмтэл согогын эмчид үзүүлэн ажилбарыг хийлгэнэ. Онцгой хүнд үед эмийн бэлдмэлийг шууд үеэнд тарина. Түүнээс гадна өвчтөнд нөхөн сэргээх эмчилгээ хийнэ. Хэрлэгийн эмчилгээг 3 шатлалтай системээр хийнэ: эхний шат нь – удаан (4-6 долоо хоног) эмнэлэгт эмчлэх идэвхтэй үе, хоёрдугаар шат – эмнэлгээс гарсны дараах сувилалын, рашаан-сувилалын эмчилгээ, гуравдугаар шат – диспансерын хяналт юм. Хэрлэгийн эмчилгээг эрт эхлэх тусам үр дүн нь сайтай байна. Хэрлэгийн идэвхтэй шатанд өвчтөнг эмнэлэгт хэвтүүлж, хэрэв үүнийг хийж болохгүй бол хэвтрийн дэглэм гэрийн нөхцөлд сахина. Эмчилгээний иж бүрдэлд эмчилгээ-хамгаалах ба хөдөлгөөний дэглэм, чанартай хооллолт, эмийн болон нөхөн сэргээх бодис, эмчилгээний биеийн тамир орно.

Хөдөлгөөний дэглэмийг цусны эргэлтийн дутагдал багасах эсвэл хэрлэгийн процесс арилах хэмжээгээр өргөтгөнө. Хоол хүнс нь янз бүрийн, амин дэм, уураг, фосфолипидтэй ногоо, жимс, өндөг байна. Амин дэм нь уургийн солилцоог хэвийн болгон, үрэвслийн эсрэг, глюкокортикоидын дааврын ялгаралтыг эрчимжүүлнэ. В бүлгийн амин дэм нь зүрхний булчингын ажиллах чадварыг ихэсгэнэ. Хэрлэгийн эмчилгээнд эмийн бодисоос: антибиотикууд (пенициллин, оксациллин, метициллин, ампициллин, бициллин-5), үрэвслийн эсрэг стеройдын бус бэлдмэл (аспирин, анопирин, ацесал, новандол, индометацин, диклофенак, ибупрофен, пироксикам, бутадион, реопирин, мефанамын хүчил), глюкокортикоидууд (преднизолон, преднизон, дексаметазон, триамцинолон), дархлал дарангуйлах бэлдмэлүүд (холины зэргэлдээх бэлдмэлүүд- делагил, плаквенил, ба түүнчлэн цитостатик дархлал дарангуйлагчууд- 6-меркаптопурин, имуран, хлорбутин) зэргийг хэрэглэнэ. Гамма-глобулины бэлдмэлүүд (өвөрмөц бус гамма-глобулин, гистаглобулин ба бусад) бие махбодын өвөрмөц дархлалын хамгаалах хүчийг эрчимжүүлдэг.  Зүрх судасны системийн ээнэгшил алдагдлын үед зүрхнийф гликозидуудыг хэрэглэнэ (строфантин, коргликон, изоланид, дигоксин, дигитоксин), шээс хөөх бэлдмэлүүд (фуросемид, лазикс, бринольдикс). Өвчний хүнд, ямар эрхтэн гэмтээсэн зэргээс бэлдмэлүүдийг хавсарч хэрэглэх нь хамаарна.

Мөн хэрлэгийн эмчилгээнд нөхөн сэргээх эмчилгээний аргуудыг хэрэглэнэ. Кальци ба салицилаттай электофорезыг ерөнхий аргачлалаар эсвэл үений орчимд тавьж хэрэглэнэ. Үеэр сунжруулан өвдөх үед идэвхтэй ба идэвхгүй шатанд үений орчмыг соллюксын гэрлээр шарах эсвэл хэт улаан туяагаар шарах, үений орчимд УВЧ шарлага, гэмтсэн үеэнд парафин наах зэргийг хэрэглэж болно. Хэрлэгийн процессийн идэвхтэй шатанд цусан хангамжыг сайжруулах зорилгоор хөдөлгөөнгүй үлдэцийг арилгахын тулд мөчдөд иллэг хийнэ. Эмчилгээний иж бүрдэл арга хэмжээнд эмчилгээний биеийн тамир орно. Архаг халдварын голомтонд хэт ягаан туяа, УВЧ шарлага, бичил долгион ба антибиотикын электрофоррезоор үйлчилнэ. Иж бүрдэл эмчилгээнд ихэвчлэн нүүрс хүчлийн хүхэрт устөрөчийн, радоны, хүчилтөрөгчийн ба хлорт натрийн ваннуудыг оруулна. Хэрлэгийн гаралтай зүрхний гажгийн үед нүүрс хүчлийн ба хүхэрт устөрөгчийн ваннууд үр дүнтэй байна. Хэрлэгийн далд болон сул явцтай хэлбэрийн үед зүрхний гажиг үүссэн бол радоны ванн үр дүнтэй байдаг.

Намжилтын шатанд гэмтсэн үений хэсэгт шавар эмчилгээг хийнэ. Хамгийн гол нь энэ бүх эмчилгээг зөвхөн мэргэжлийн эмчийн заалтын дагуу хийнэ гэдгийг мартаж болохгүй. Эмчийн заалтгүйгээр дур мэдэн эмчилгээ хийвэл хор болно уу гэхээс тус болохгүй гэдгийг анхаараарай.

51 Comments

  1. amaraa

    боломжийн мэдээлэл байна. Энэ өвчнөөр удаан өвдөж байна. Яг ангины гаралтай энэ өвчнийг хаан хандаж сайн эмчлүүлэх вэ. олон жил өвдөж байна. Улсын хувийн олон эмнэлэгт очлоо

  2. unuruu

    hi bi ene uye muchnii herh gedeg uvchin tusaad 9 garui jil bolj bna ehleed tiim ih uvduhgyu bsan yum a ene jilees iluu uvddug bolson ene uvchinii tuhai unshij medlee odoo sain emchilgee hiilgemeer bna a mongoliin rematixmiin holboo baidg gesen ene baiguulagiin hayag meiliig olj ugch boloh u tegvel my hayagaar yavuulaach za ta nart bayarlalaa. Unuruu

  3. оюун

    Би ч гэсэн ийм өвчнөөр өвдөөд байгаа. Танай энэ мэдээлэл таалагдлаа. Энэ мэдээг хаанахын ямар эмч бэлтгэсэн бэ. хаягийг нь өгөөч. Хамгийн сайн ямар эмнэлэг байна вэ. Би элдэв эмч нар дээр очихоос айгаад байдаг болсон. Одооний эмч нарыг мэдлэг чадваргүй гээд л гадуур яриа их гарсан болохоор өөрийгөө туршилтын туулай болгож зовоохоос айгаад байдаг болсоон.

  4. Amarchimeg

    Sain baitsgaana yy, bi neg sanal tavi, yonii umnu bi bas ene uvchnuur uvduud ydaagyi bgaa. Ene uvchingej l bodoj bna odoogoor yag mun gesen onosh alga. Yga tag onoshoo olohiin tyld haana ochhoo ch medehgyi yavna, tiimees ta byhentei hariltsaj ene uvchnii talar haana ochih hen gedeg emch baidag talaar medeelel sololtsoh sanaltai bna, Ene emaileer bicheerei. Batzorig emch gej zalyy mongoliin revmatizmiin holboog baigyylsan blee bayanzurkh dyyregt baidag yom blee bi ochson.

  5. sainuu?amarchimegeee bi bas herleg tussaan tegeed revmatizmiin towiin haygiig ogch tuslaach?

  6. maitsetseg

    yag ene uwchinuur dagnasan emneleg gej bna uu emchig ni hen gedeg yum utasig ni uguuch

  7. maitsetseg

    nadad tun yaraltai hereg bolood bnaa tuslaach

  8. enkhee

    Сайн байна уу. Би энэ өвчнөөр өвдөөд олон жил болж баина. 14 жил болж байна. Янз бүрийн эмчилгээ хийлгэсэн. Сайн үр дүн өгөөгүй ба гарын үенүүдэд өөрчлөлт их орсон. хөл их өвддөг болсон. Одоо би ганцхан төрлийн Хятад эм л уудаг. Тэрийг л уухгүй бол өвдөж хамаг үе хавддаг. Цаашид яах вэ гэдэгтээ санаа минь их зовдог. Манай Монгол улсад үе мөчөөр сайн эмч байхгүй байна. Ямар ч эмч эмчилж чадахгүй байна. Ямар ч эмчид үзүүдэхэд бүгд өөриын бизнесийн сүлжээгээ санал болгодог болсон өнөө үед хаана хандахаа мэдэхгүй байна. Туслаач надад яаж төгс эмчлүүлэх вэ?

  9. toorhon

    mongoliin revmatizmiin holboo haa baidag yum boloo?yag tag onoshluulya gevel haa ochih ve?

  10. toorhon

    1 sariin umnu tv-eer garsan revmatizm tusaad hundreed zuu taviulaad edgeed hul deeree bosson huuhnii tuhai .altan mungun zuu 50-iulaad ih setgegdel undur baisan yum.ter holboog ni olchihvol boloh geed bna humuusee tuslaarai huu mini uvdsun yumaaa.

  11. anu

    utas n 91911057 bayanzurh duurgiin emnelgiin tend bdag

  12. G@mmLiT

    HI ene ovchin hamgiin MUUHAI hunii hun bish hun ishiig yum bish bolgodog ovchin… UE moch ovdoj ehelsen bol emchluul daarch horch bolohguin bna leee… bi barag 5jil obdoj bna… 2009ond ter holboondeer zuu taviulsan tuhain uedee mash sain bolson odoo harin gam aldaad bur doloon dor yum bolood yavj bna… BATZORIG emch geed bdiin bayn zurh duurgiin emnelegiin nuuren tald MONGOLiin rematizmiin holboo geed bdiin NADSHIG bitgii gam aldaarai.. mongolchuudaa ovchin gedeg chin hiisch irdeg shuudee… gehdee hainga bitgii handaarai… nasan turshdaa haramsan shuu

  13. G@mmLiT

    ASAR ih turaad bna yahuu NADAD tus boloh hun bnayy ENE ovchin namaig yum bish bolgooloo ONLy_chinzo@yahoo.com ARGA bnayy??? mongolchuudaa amidraliin turshlaga nadaas ih udaan ovdoj bgaa hun bga baih BI odoo 21tei hetsuuhen bna shuu

  14. bbq

    bi batzorig emcheeer mungun zuu taviullsan taviulsan udruus buhel bie-r hulruud bhiin ene yutai holbootoi yum bol.

  15. bbq

    ingedeg yum boluuu ta nar yaj bsan ve?

  16. gerelee

    humuusee bi ene uvchnuur uvduud bnaa.Batzorig gedeg ene emch gaigui sain u?tegeed emnelegiih ni yumuu gar utasnii dugaariig ni medeh hun bval ugch tuslaach tegeh uu,,,unendee bi odoo jiremsen 1 sartai.emchluulehgui bol suuj ch chdahgui ue muchuur yanginaad bh yum.humuusee tuslaach tnks

  17. bbq

    bayarnzurhiin emnelegiin urd tald bdag yum bnale mongoliin revatizmiin holboo geed. bi emchluuleed 10 l honoj bn odoohondoo sn medegdsen yum alga l bn. ih l olon hun ochdog bolood ch ter yumuu aash muutai nuhur bnale. neg udaa zuu taviad tan ugdug yum bnale

  18. энхээ

    яг яаж өвддөг вэ ? та нарых яаж өвддөг вэ минийх баруун гар чинэрээд шөнө унтуулдаггүй юм мушигаж болддоггүй энэ өвчинүү яг мөн юм болуу????

  19. Батбаяр

    Сайн байцгаана уу?
    Энэ үнэхээр хэцуу өвчин. Манай ээж одоо 46 настай сүүлийн 13 жил энэ өвчнөөр өвдсөн. элдвийн аргаар эмчлэх гэж оролдсон. Ер нь өрнийн анагаах ухаан энэ өвчнийг төгс эмчилж чаддаггүй л юм шиг байна. Би нэтээр ухсаар байгаад нэг хятдын эмнэлэг олсон чинь өдрийн 80$ гэнэ үүнд эмчилгээ байрны зардал орж байгаа бөгөөд хоолоо өөрсдөөсөө гаргадаг юм шиг байна лээ. ганц reumatism бус өөр янз бүрийн ужиг өвчнийг эмчилдэг юм шиг байна. Ер нь л дорнын уламжлалт аргаар дагнасан эмнэлэг юм байна. web site-аас нь үзхэд гайгүй л эмчилдэг юм шиг санагсан. та нар өөрсдөө ороод үзнэ биз дээ. WEB нь Англи хэл дээр. http://www.tcmtreatment.com/.
    бидний хувьд очиж эмчлүүлэх мөнгө байхгүй. Өвөр Монголын телевизээр сурталчилаад байдаг хятад тангууд ямар байдаг юм болоо? ууж үзсэн хүн байна уу?

  20. ganaa

    bi unuudur onshluulaad bj bnaa.ih l ydardag ym bnalee.bi ene uwchniig sain emchildeg emch Batzorig gedeg hun deer ochison.udahgui emchilgeegee ehelne.edgerne gej bodoj bgaa.ter emchtei uulziya gewel 91911057 olon hun edgerch bgaa gesen.bur hewtert orsom humuus ni uuruu ywdag bolson bnalee.

  21. Mongoloo

    Bi ter Batzorig emch deer ochij 2 jiliin omno mongon zuu taviulsan. Mash muuxai zantai xun bainalee. Odoo bi edgeegui bas l bie ovdood net uxaj baital nadtai adil asuudaltai olon xumuus baidag yum baina. xavar boloxoor bur ix ovdox yum.

  22. Mongoloo

    Batzorig emchees yum asuuxaar duugardaggui edgeene l geed baisan edgereegui odoo ochix gej baigaa xumuus baival mash sain yariltsaj baij ter zuug taviulaarai.

  23. Сож

    Одоо хөгжилтэй орнуудад антибиотикиор эмчилэхээ байжээ. Хүндэрсэн үед нь л тэгдэг байх. Харин бүр хүүхэд байхаас нь л аль болох өвчнийг нь халууруулж байгаад л өөрөөр нь идгээдэг юм билээ. Тэгэхлээр бие өөрөө дархалаатай болдог гэж үздэг юм байна. Германд байхад хэдхэн сартай хүүхэд халуураад байхад түргэн ирчихээд нэгч эм бичиж өгөөгүй ба хүйтэн жин тавь гэчихээд гараад явсан. Одоо тэр хүүхэд нь цоо эрүүл сурч хөдөлмөрлөөд явж байна. Хоолойны ангиныг бол ялангуяа хойлой зайлдаг уусмалуудаар нь зайлж байгаад халуурсан ч байсан тэвчээр заан эдгээж байвал хожим нь хүндрэлд орохгүй байхаа л гэж би бодож өөрөө ч хүүхдүүд дээрээ хэрэгжүүлж байна. Учир нь хүүхэд байхад миний хойлой ч бас өвддөг л байсан. Оюутан болчихоод эцэг, эхээсээ хол байхад хоолой өвдөхөөр арчаагүй царайлан хэвтэж халуурч байгаад эдгээчихдэг байсан нь харин хожим нь хоолойны өвчингүй болчихсон шүү. Хэрэгжүүлээрэй. Биеэрээ туршсан шүү.

  24. Zoloo

    MINII UE MOCH BAINGA YANGINAJ OVDOOD IH HURDAN YADRAAD BH YUM MINII HOOLOI NEEH OVDOJ BGAIGAAGUI ENE HERLEH OVCHIN GEDEG NI MON YUM BOLOV UU HAANA YAJ ONSHLUULAH BE  YAMAR EMNELEGT HANDAH BE TUSLAACH HUMUUS EE

  25. yaya

    minii ubdug dandaa ubddug yah ve ter altan zuu her zereg unetei bolon ach tustai ed um boloo unen medeelel ugch tuslan uu

  26. mtganaa

    Sain bina uu. bi ene uvchnuur uvduud 2 3 jil bolj b,na.Huniig ih amarhan yadraadag uur utsaartai bolgodog muuhai uvchin shuu. bi mongoliin rhevmatizmiin holboonii Batzorig emch deer ochij uzuuleed mungun zuu taviulsan 120.000 myanga gesen tegeed 2 sar gertee tan uuna 1 doloo honogiin tan ni 25.000 gesen tegeed 3 doloo honog tan uusan yostoi urgus avaad hayasan ym shig l saihan bolson minii nuruu gariin sarvuu ih uvddug deer ni shataar deesh doosh yavahad uvduguur uvddug ih amisgaaddag b,san tan uugaad or murgui alga bolson daanch uuriihuu buruugaas bolj tangaa tasalchihsan ym tegsen ergeed uvduud b,na butsaad emch deeree ochson chini ih uuralj b,lee ene chini uigagui yavj baij emchlegddeg uvchin sh dee odoo altan zuu daviul tegeed emchilgeegee bitgii taslaarai gesen udahgui altan zuugee taviulana daa.Ene surtchilgaa bish shuu humuusee utas ni 91911057

  27. Ariuna

    Sain baitsgaanuu. Bi mon ene ovchnoor ovdson humuusiin neg bn. Batzorig emchiin tuhaid ochij bsan. Uudend n huleej bga humuus edgesen edgeegui ged yanz bur l bsan. 
    Ih muuhai aashtai, um asuuhaar duugardaggui, uchir n oldohgui hun bnle. Naad zahiin minii ovchnii ue shat, yvtsiin tuhai heleed ch ogohui l duv duugai l bsan. Odoo haan ochihoo ch medehgui, gaihaa l suuj bnda. Ynz buriin emnii reclam ih bh l um. Darhlaagaa l ih saijruulah heregtei gej oilgoson. 

  28. baatar

    би бас энэ өвчин туссан бололтой. гэхдээ яг мөг эсэхийг мэдээгүй байна. зарим эмч биш гээд бхиимаа. сайн оношлодог газар бнуу. . өвөрмонголын тв-ээр гаргаад бгаа эмийг ууж үзсэн хүн байна уу. туслаачээ

  29. Tuul

    Za naad Batzorig gej haltaisan sairtai gartai zaluu yostoi hudlaa shuu! Tsarai shigee zavaan aashtai yamar emch hunii ninjin setgel uureg hariutslaga gej medehgui tsever mongo olhiin toloo yavdag novsh bgaam daa!!! Door ni ajilladag suvilagch nar ni ch helne dee! Emchilgee ni shal hudlaa shuu tuhai uedee edgej bgaa met bolovch ter emchiin setgel bol bol emch bishee! Humuus bolj ogvol bolomjtoi bol uragshaa Hoh hot esuul Beijing ochij uzuulh emchluulsen ni deerdee! Naad batzorig chin buh emee hohhotoos avdiin zarahdaa barag 10nugalj ashig oldog uvchtei huneer business hiideg luivarchin gehed neeh hilsdehgui biz!

  30. zochin

    sain baitsgaana uu. Bi Bas ene uvchnuur uvduud 5 6 jil bolj bn. Anh ter Batzorig geed emch deer ochij alt, mungun zuugii ni taviulj tangii ni bas nileen udaan hugatsaand uusan bolovch yamarch uurchlult garaagui harin ch buur dorduulsan. Ternees hoish nileen olon emnlegeer  yavsan. Harin sayhnaas ter uvurmongoliin suvgaar garaad bgaa emiig uuj ehilsen tusgai  arhiar daruulj uudag yum bnlee. Odoohondoo yamar negen ur dun garaagui l bn. Ur dun ni medegdvel ta buhend helnee.

  31. ц.уламбаяр 2012.07.19 өдөр

    БИ ОДОО АЖИЛ ХИЙЖ БАЙГАА БА ЭНЭ ӨВЧНӨӨР ӨВДӨӨД 3 ЖИЛ БОЛЖ БАЙНА ЭНЭ ӨВЧНЫГ САЙН ЭМЧЛЭХ АРГА ЮУ БАЙНА ХӨЛ ӨВДӨЖ БҮР ҮЕ СУУЛГАХ БОЛСОН НАДАД МӨНГӨ БАЙХГҮЙ , БУСАД ҮЕ МӨЧ ИХ ӨВДӨХ ЮМ ЕР ХЭДЭН ЖИЛ ИНГЭЖ ЗОВОХ ЮМ БОЛ ДОО ХАМГИЙН МУУХАЙ ӨВЧИН Э/З-ЙИН БАЙДАЛ МӨНГӨ ИХ ОРОХ ЮМ ХҮНИЙ ХЭЛСЭН ЮМ БОЛГОНЫГ АВЧ УУХ ЮМ СҮҮЛДЭЭ ЯВЖ ЧАДАХГҮЙ ТАГСЫ ХУВИЙН УНАА ГУЙХ ЮМ ХҮҮХЭД БАГАЧУУД БҮГД ЭРҮҮЛ МЭНДЭЭ САЙН АНХААРАХ ШААРДЛАГАТАЙ МИНИЙ УТАС 93099196,91172396 НАДАД ТУСЛААЧ? БЗД -ЫН АЖИЛТАН ЭНЭ ӨВЧИН ЯМАР АРГААР ЭМЧЛҮҮЛЭХ ТУХАЙ ХЭЛЖ ТУСЛААЧ

  32. ц.уламбаяр 2012.07.19 өдөр

    МИНИЙ НАЙЗ НӨХӨД ,АХ ДҮҮ, ХҮҮГИЙН МИНЬ НАЙЗ НАР УНШВАЛ НАДТАЙ ХОЛВОО БАРИХ БОЛОВ УУ ? ГЭЖ БОДОЖ БИЧИВ

  33. Урнаа

    Сайн байна уу? өвчин зовлон нэгтэнгүүд ээ. Би үе мөчний өвчнөөр 5 жил өвдөж байна. Манайд үнэхээр сайн эмнэлэг, эмч олдохгүй юм даа. Батзориг эмчийг чинь харин хүмүүс сайн л гэх юм, муухай ааштай л гэх юм. Өөр нинжин сэтгэлтэй энэ өвчнийг эдгээх увидастай сайн эмч олдохгүй байгаа юм байх даа. Өвчнөөр бизнес хийж болно, тэгэхдээ өрсөлдөөн хэрэгтэй, чанар хэрэгтэй, үр дүн хэрэгтэй. Одоо ганцхан Батзориг л гэх юм. Өвчтэй хүмүүс сайхан харилцаа, итгэл үнэмшил хайгаад байдаг. “mtganaa” хаяган дээр бичсэн хүн үнэхээр сйхан эдгэжээ дээ. шатаар дээшээ доошоо гүйдэг болмоор байнаа, өвчнөө ялахад минь туслаач. Үнэхээр эдгэх бол уу. Би их олон эмч дамжиж, эмнэлэгт хэвтэж зөндөө л эмчлүүлсэн. Төгс эмчлэгдэхгүй юмаа. Хятад руу явдаг ч юм уу, яаж явах талаар мэддэг хүн байвал зөвлөөч. Чин сэтгэлээсээ гуйж байна. Хаяг, утас гэх мэт.

  34. Rheuma

    Batzorig ch hudlaa doo. Ochood yum asuuhaar yu ch helehgui neg l aimar muuhai aashtai hun chaddagara hun ailgah gesiimuu haashain. Za aash ch yaahaw edgemeer bna geed uzuullee neg heden tan ogson reakts ogood uhehee shahsan, tegsen tegdiin yun surtei yum bolihgui yu gesen shdee. Emch hun iim baij bolohuu yamar ch yos surtahuun baihgui tegeed emch geed baigaa shuu boliosoi. Batzorigt heden tsaas ogch ooriigoo buur horduulj baihaar uragshaa ochood uzuulsen ni hamaagui deer shuu humuusee. Urd ochood sar emchilgee hiilgesen odoo hamaagui deer emee sain uugaad l tegeed ew eruul hun shig l bna. Batzorig-r yawsan bol odoo ali hediin burhan boltson baihoo.

  35. МНМ rheuma

    Өнөөдөр МНМ эмнэлэгт нь очиж үзүүллээ.
    Хэрлэг өвчин мөн юм уу, явц нь ямар байна. Яаж эмчилгээ хийлгэх үү, юу ч ойлгосонгүй шууд л хойд өрөө рүү оч гэж байна.
    Эмнэлэгт үзүүлээд таны явц ийм бна, ингэж нөлөөлсөн байна, одоо ийм эмчилгээ хийе, хэр хугацаа шаардах уу, эмчилгээний явц яаж харагдах уу гээд зөвлөгөө өгөх хэрэгтэй шд, ямар амаар асуулга хариулж судсаа чагнуулах гэж очсон бишдээ. Ёстой сэтгэлэ хангалуун бус байна.
    Яасанг нь хэлэлгүй ингэж сохроор явуулж болдог юм уу. Очихоор эм өгдөг хүн нь таны онош ийм тийм ч байхгүй зүү тавиулаад эхлээд 7 хоногийн тан авна, 140,0 төгрөг гэж байна. Би ойлгохгүй байна гэхээр самбар уншсан уу ч гэх шиг.
    Надад шууд мөнгө олох л санаатай юм шиг мэдрэмж төрсөн, эмчилгээ хийлгэх эсэхдээ эргэлзэж байна.

  36. MHM

    Shuud hunii zowlon deer biznes hiij baigaa nohor bna lee neeh l muuhai aashtai hun ailgadag hun. Yaasniig helehgui tan aw gej zagnaad l medehgui ch um shig zuger emiin san umuu daa

  37. Сайн байцгаана уу? Миний эхнэр энэ өвчнөөр өвдсөн болов уу гэж бодоод хариулт өгөх хүн олдох байх гэж найдаж байна.Манай хүн одоо 22настай, үе үе өвдөг бугуй мөр шагай гээл үе мөчүүд нь их өвдөнө. Шөнө унтаж байхдаа уйлаад л байдаг. Би мэдсэн хирнээ чимээгүй л дэмий шанална, Эмнэлэг явъя гэхээр надтай явахгүй гээд уурлаад байдаг, Бас манай эмнэлгүүд худлаа оношлоод байдаг гээд байгаа. Урд нь их хүчтэй хориотой эм хэрэглэж өвчин намдаадаг бсан гэсэн, Намайг мэдэхээс өмнө эмнэлгүүдэр явсан байх. одоо жирэмсэн удахгүй төрнө. эм ууж болохгүй бгаа, Хүмүүсээс асуухаар идгэдэггүй гэхийн, Нэг зүйл байна Энэ өвчиний үйл явц шүдрүү ордгийн болов уу? үүдэн шүд нь харлаад тал нь хугарцан.одоо хажуу шүдрүүгээ дамжаад байгаа. Энэ шинж тэмдгүүд энэ өвчин мөн үү Мөн бол яаж эмчлэх вэ, please!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  38. soshi

    sain baitsgaana uu bi ene angina gsn uvchnuur uvchluud barag 10jil bolj bn jaahn bhad neeh uvdudggui tom boloh tusan aajim ajmaar uvddug bolson suuldee daarahaar l ideelj barag yrij bologui ym idej uuj chadahgui mash hetsuu bsan ehendee taria hiilgeed nam bolchdog bailaa suuldee tariandaa ch daragdahaa bsan tegeed sayhan neg uvduud eruusuu avhuulay gj bodood negdugeer emnelegt hevtsen getel manai uruunii egch chi odoo neg muu hooloinii mah avhuulahiin tuluu emenelgt hevtej bgaimuu yrgui id tegvel naadah chine nam gj helsen tuuns ni hoish bi yrgui idj bgai odoo bur uvduhgui mash sain ur duntei bgai urgamal zardag humuus havar yrgui tuuj zardag ym bilee unen shuu

  39. dora

    bi baruund amidardag yumaa ene uvchinuur uvduud barag 6-7 jil bolj baina zoviur ni shunu xul gar toxoi mash ix yanginaj uvdunu , xuchgui bolood jooxon mashin bariad yavaxad l gar bur unaad bna , tsag yavaxaar l xul bur suuchixmaar sanagdaad uvduguuruu xavdaad baigaa yum shig uvduud suulgana , ugluu uureer 2 xul bur xushuud mod shig chinereed serne, end bol reuma artirose gedeg uvchin , bux turliin tsusnii shinjilgee xiilgeed bux ue muchnii zurag rentgen avxuulaad , deerees ni compüter timografd oroood tegeed shinjilgee onshilgoo xiigeed togtooson , ni erunxiiduu edgedeggui uvchin yum bna uchin namdaax em uevsel darax emnuud , kordison geed ue muchnii dusal xiigeed l baidag , udaan xugatsaanii tursh em uux shaardgalagtai ali bolox gam xiij urevselee ushuu xunduurlexgui l baix shaardlagatai yum bna , xamgiin gol emnelegtee uzuuleed onshilgoogoo xiilgeed emee uugaad urevselee daraad bariad l yavax yum bna lee , bi mongold zunduu mongol emneleg gej yavsan ter er ni utgaguiyum shig sanagdaad baigaa manaixan zuu tavix bol erunxiiduu bienii medrel sudasand tsochirgoo l ugch baigaa boloxoos shuud emchilj edgeex yum bol bas uchir dutagdaltai l yum shig sanagddag tegj baisnaas shinjlex yxaanii undesleltei shinjilgee onshilgoogoo xiilgeed emee uugaad yavsan deer

  40. dora

    tegeed bi xumuust yu gej xelex geed bna ve gevel mnaixan gadaadad l sain saixan edgerdeggui yum baidaggui geed l mash ix zardal mungu , zargalagadaj gadaadaar emchluulne gej boddog , tegexeer unexeer ta ene uvchin tussan bol undur xugjiltei baruunii ornuudad ch(bi baruund alban esbii bichig barimtaar amidardag ene talaar mash sain xuutsuldsun, mongold zuu , ardiin emnelegeer yavsan) ter eme uvchind emchilgee baixgui, edgrexgui , xamgiin gol ni mongoldoo emee uugaad shinjilgeegee xiilgeed urevselee daraad gamaa sain xiigeed yavax l xeregtei yum bna,

  41. muuhai ovchin

    hi.humuusee bi bas iim ovchtei gedgee today l shinjilgee hlgeed medlee.my holnii ereen bulchin osohjogo yum shig badairch ovdood bdag bs.n,neeh ch toogoogui yum.tegsen 2 jiliin daraagaas oroi bolgon hol maani bulchin,guyaaraa hurtel ovdood.bas gar,huruunii uy ovddog bson.oroi bolgon tos turhej untdag.tehgui bol ovdood untuulahgui.neeree l biy sulraad jo hodlohoor zurh savlaad hetsu bd.n bnale.today ene emch ni edgenee l gesen.teheer ni bayrlaad bsan ene olon humuus.n bichsen.g unshaad uilmaar sanagdchlaa.uneheer hetsu muuhai ovchin yumaa.ma hamatnii egch maani ovdood ets.n shatandaa orts.n,buh uy ni bultartsan gd bod doo.uneheer orovdmoor.zondoo l emnelegeer yavaad nemer bsanguie.bi odoo yanaa.edgemeer bn sh de.

  42. zulaa

    nairamdal emnelegiin namtai emchiig sain gedeg yum bnalee bi udriin emchilgeend ni tursunii daraa yavaad 2 jil hudluugvi penicillin g gee bnga hiilgedeg tasalchih l yum bol osoltoi odoo gar hul uvduhgvi yum alga nairamdal gerees mini hol deer ni joohon huuhedtei bolohoor ochij chadahgvi l bna ta nar nairamdal esvel namtai emch geed googleer haigaad olood ochood vzeerei harshil ve muchinii emch uvurmongol yadaj l naad uugaad bgaa uvurmongol emnii talaar sain medeelel ugnu bhaa chadahgvi zuilee chadahgvi gej heldeg bas mash sain helj ugdug yum bnalee shuu 

  43. Oogii

    Ta buhend ene udriin mend. Bi 28 nastai bagsh hiideg.Bi ene uwchnuur uwduud bas udaj bna. ungursun 2-r saraas hoish niitdee 9 sar garan MHM emneleg buyu Batzorig emchin emnelegeer emchlulj hyanaltand bdag. Minii huwid uur setgegdeltei yawdag. Minii onosh 2-r ue gesen. Anh zurh delsdeg, yadardag, tolgoi ih uwddug bsan suuldee haluurch bgaad neg l ugluu gar hul uwduud yawj chadahgui hana tusheed l ajlaa 2 3 honog hiigeed daraa n Batzorig emchiin emnelegt shuud ochood emchilgeend orson.ternees hoish udiig hurtel emchluulj bna. Minii bie ehnii 14-21 honogt uwchin hudulj mash ih zowiurtai ajlaa hiilgui sar garan bolson. Bi tewcheertei tangaa uuj uzuulj yawsaar odoo bie mash sain bolson. Bi ene hugatsaand olon hunii sanaa bodoliig sonsson. Sain muu ali ali n bdag. Minii bodloor ene emch harin ch ih zuil hiij bgaa gj boddog, tureesiin brand emchilgee hiigeed uwchtun n bagtahgui ih hetsuu bdag bsan ch ungursun hawar shine bair bariad odoo hamaagui tuhtai bdag bolson. Humuus zarim n barih yostoi deglem gamaa sain sahilgui daarah yadrah, yag tsagtaa tangaa uuhgui bh, zeregr hariutslagagui bdal ih gargadag yum shig sanagddag.Jishee n deglemee zurchuud emchluulj bhdaa pivo,arhi dars uugaad surug nuluu n garaad uwduud irj bga huntei bi olon udaa taarsan, 7 tsagt uuh hetsuu bna noir hureed solij boloh uu gj heleed emchid zagnuulsan hun ch zunduu bdag. Ene met bidnii uursdiin tewcheergui, tuushtai bish zangaas bolj garah olon muu ur nuluu bas bdag shu.uniig sain bodoh heregtei.Emch uuriin zugees hiih zuilee hiine, bid nart ch bas uureg gej yum bga shu de.Herew ene emchilgeeg hiilgej bga bol eswel hiilgeh gj bga bol mash ih tewcheer heregtei mun tan zuu gdg bol togloom bish mash dulaan huwtsaslaj tsagtaa uuj idej uuj bolohgui gsn zuiluudiig idej uuhggui bh heregtei. Manaihan gadaad ged l huluu hugalah gd bdg getel mongol hun mongol hunee emchleh arga garaag bidnii tuluu gd ajillaj bhad buh talaar demjih l heregtei. Bolson boloogui barilga, bar abrihdaa gazar haramlahgui ad uzelgui ugdug hernee emneleg barih geed huutsulduhr uguhgui zunduu udaan yawj bj buteeh shig l bolson.Ene tuhai uwchtunguud tangaa awah gd suuj bhdaa bishgui l yaridag blaa.Uuu neeree tan uuj bgaa hun tangiin tsaasaa hamaagui haydaggui yum shuu gaigui udur shataadag yum bna lee. tangiin tsaasiig hog shig haywal uwchin edgehgui gj emchluuldeg uwuu emee nar helj ugsun ene ch gesen mongol hunii medeh zuil sanagdsan. Yalanguya zalus bidend heregtei.

  44. Oogii

    Nemj helehed bi ene emchiin achaar unuudur ajlaa hiigeed saihan l yawj bna Bayarllaa gej helmeer bna. Nadaas asuuh zuil bwal bi durtaiya ta buhend helj ugnu shuu.Ali boloh ert emchluuleerei. Bugded n az jargal husii

  45. anhaa

    tiim shuu bi sanal neg bna hun uuruu bas hicheej itgel unemshiltei bh heregtei

  46. anhaa

    tan uuhdaa suseglej uudag gej uwuu yarij bsan uchir n tan uragmal erdes baigaliin zuil uchraas mongolchuud baigalaa deedeldeg shuu dee

  47. Owchton

    Batzorig harin ch gaigui emegtei humuusiig sain emchleed baih shig baigaamaa hoorhii mani hed shig heden tsaastai humuusiig yamar tooh bish dee. Neg l saikhan olon mashin unaj ongirson hun emchluulie geed baigaa buhnee l ogloo deerdsen yum alga medehguim daa bi odoo buur yadarch l yawna daa baahan mongo awchaad bas gam barih gej ajlaasaa garaad baihad bolohgui l bna daa Oogii gedeg ter huuhend yamar emchilgee hiisen yum boloo?

  48. ene batzorig gej chinhen luiwarchi ym bn le ene lalart itgeed hereggui 

  49. muu lalar hunii amidralar togolson muu nowsh chamaig harnaa chini udam ugsaa ene uwchnuur uwdhuur chi medeh bailh=gui muu lalar min chi harj baigaarai ,,MONGOLIN ARD TUMEN MIN ENE NOWSHD ITGEJ BOLOHGUI SHU ter altan zuu mungun zuu geed shal hudlaa hairan tsag hugtsaa 

  50. Энхамгалан

    sain bnuu ter setgegdel bichsen hunii e-mail hayg heregtei bn adminaa yaaraltai mail eer yavuulaaraai. soshi gesen nertei huniih

Leave a Reply