Вакцинаас татгалзвал аюулт өвчнүүд дахин сэргэдэг

Хүйтний улирал дөхөх тусам ханиуд томуу, хатгалгаанаас эхлээд хүүхэд хөгшидгүй өвчинд өртөмтгий болдог. Энэ цаг үед дархлаагаа сайжруулах нь юу юунаас илүү чухал. Улирлын томуугийн вакцинийг 6 сартайгаас дээш бүх насны хүмүүс ямар нэг эсрэг заалтгүй бол хийлгэх бүрэн боломжтой байдаг. Түүнчлэн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эрсдэлт бүлгийн хүн ам болох жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдээс гадна онцгой нөхцөлд ажиллаж буй албан хаагчдыг томуугийн вакцинд хамруулдаг.  

Вакцин нь тухайн өвчний эсрэг дархлааг сайжруулах биологийн бэлдмэл юм. Өвчин үүсгэгч организмын төлөөлөл болсон зүйлийг агуулсан, ихэндээ микробын хор болон сулруулсан үүсгэгчийг агуулдаг. Эдгээр зүйлүүд нь гадны биетийг таних тэдгээрийг устгах, тэдгээрийг санаж, биеийн дархлааны системийг өдөөнө. Иймээс эдгээр микро организмуудыг дараа дахин биед орж ирэхэд нь, дархлааны систем таних ба устгахад илүү хялбар болдог.

  • Вакцин халдвараас сэргийлэх үр дүнтэй, аюулгүй арга хэрэгсэл юм.  Эмнэл зүйн өмнөх болон дараах туршилтын үндсэн дээр вакциныг гарган авч, чанар, аюулгүй байдлыг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулдаг
  • Олон төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлдэг
  • Халдварт өвчний эсрэг дархлаа үүсгэдэг
  • Олон цэнт вакцин хэрэглэх нь аюулгүй бөгөөд хатгалтын тоог цөөрүүлж, цаг хугацаа, нөөцийг хэмнэх ач холбогдолтой
  • Вакцинаас татгалзвал аюулт өвчнүүд дахин сэргэдэг

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.