- Эрүүл тосны хүчлийг агуулдаг
Кокосын тос нь ханасан тосоор баялаг бөгөөд энэ тос нь өөх хайлуулж, бие болон тархинд энерги хурдан хүргэдэг. Түүнчлэн цусан дахь HDL (сайн) холестролыг ихэсгэж, зүрхний өвчний эрсдэлийг бууруулдаг. Ихэнх тосноос ялгаатай нь, кокосын тосонд агуулагддаг МСТ нь таны элэг рүү шууд дамжиж, бие тань түүнийг нь энергийн эх үүсвэр болгон ашиглаж, кетон болгодог. Кетон нь таны тархинд үзүүлэх давуу тал их бөгөөд, судлаачид кэтон нь Альцхаймэр, татаж унадаг өвчин болон бусад олон нөхцөл байдалд зориулсан эмчилгээ гэдгийг тогтоожээ.
- Зүрхний эрүүл мэндийг дэмжинэ
1981 онд Өмнөд Номхон далайн арал Токелавт хийсэн судалгаагаар оршин суугчид нь калорын хэрэгцээнийхээ 60 хувийг нь кокосын тосноос авдгийг олжээ. Судалгааны үр дүнд ерөнхий биеийн эрүүл мэндээс гадна, зүрхний өвчин туссан хүний үзүүлэлт тун бага байгааг тайлагнажээ.
- Өөх хайлуулалтыг дэмжинэ
Кокосын тосонд агуулагддаг МСТ нь биеийн шатах калорыг ихэсгэдэг нь бусад тосноос ялгаатай болгож өгдөг. Судалгаагаар өдөрт 15 аас 30 грам МСТ хэрэглэх нь 24 цагийн энерги зарцуулалтыг 5 хувиар бууруулжээ.
- Нянгийн эсрэг нөлөөтэй
Кокосын тосонд агуулагддаг Лаурик хүчил нь өөхний хүчлийнх нь 50% ийг эзэлдэг. Таны бие Лаурик хүчилийг боловсруулан монолаурин гэх бодисыг үүсгэдэг. Лаурик хүчил болон монолаурин нь хоёулаа аюулт бактэри, вирус, болон мөөгөнцөр гэх мэт өвчин үүсгэгч бичил биетийг устгадаг. Жишээлбэл, мөөгөнцөртсөн (yeast infection) тохиолдолд кокосын тос хэрэглэх нь танд тусална.
- Өлсгөлөнг дардаг
Өлсгөлөнг дарах нь нэг талаар таны бие өөхийг хэрхэн боловсруулдагтай холбоотой байж магадгүй ч, нөгөөтэйгүүр кетон нь хүний хоолны дуршлыг бууруулдагтай холбоотой. Нэгэн судалгаанд эрүүл чийрэг 6 эрийг оруулан төрөл бүрийн МСТ, ЛСТ идүүлэхэд хамгийн их МСТ идсэн нь илүү бага калори иджээ.
- Багтрааны эрсдэлийг бууруулна
Нүүрсус багатай, өөх ихтэй дэглэмээр хооллон кокосын тосыг ашиглах нь эмээр эмчлэгддэггүй татаж унадаг өвчин, ялангуяа хүүхдүүдэд зориулсан, хамгийн алдартай арга юм. Зарим тохиолдолд эмээр анагааж чадаагүй татаж унадаг өвчинг онцгой хоолны дэглэм сайжруулахад их том нэмэр оруулдаг байна.
- Сайн (HDL) холестролыг ихэсгэнэ
Кокосын тосонд агуулагддаг ханасан тос нь сайн (HDL) холестролыг ихэсгэж, мууг (LDL) нь арай аюул багатай хэлбэрт оруулдаг.
- Арьс, үс, хумсанд сайн
Зөвхөн хүнсэндээ хэрэглэхээс гадна гоо сайхандаа хэрэглэн төрөл бүрийн өвчинөөс сэргийлэх, эдгээх, намдаах боломжтой. Кокосын тосыг хуурайшсан арьсан дээр түрхэн экземийн шинж тэмдгийг бууруулж болно. Түүнчлэн кокосын тос нь нарны хэт ягаан туяанаас 20 хувь хамгаалдаг гэдгийг судалгаагаар тогтоосон тул, нарны тос болгон ашиглаж болно.
- Тархины ажиллагааг дэмжинэ
Кетон нь мартамхай өвчний шинж тэмдгүүдийг багасгах энергийн эх үүсвэр болж өгдөг бөгөөд МСТ нь альцхаймэрийн өвчтэй хүмүүсийн тархины ажиллагаанд тус нэмэр болдог.
- Аюултай хэвлийн өөхийг багасгана
Кокосын тосон дахь эрүүл өөхний хүчил нь хоолны дуршлыг бууруулж, өөхийг хайлуулдаг тул жин хасахад нэмэртэй. Тиймээс хэвлийн хэсгийн дотор эрхтнүүдийн өөхийг хайлуулдаг бөгөөд хэвлийн хэсгийн өөх нь төрөл бүрийн зүрхний өвчинтэй холбогддог аюултай юм.
Хэдийгээр энэхүү ач тусууд нь экстра виржин кокосын тосонд байдаг тул, энгийн боловсруулсан кокосын тосыг хэрэглэхээс зайлсхийгээрэй.