Олигархууд

Нэгнийгээ  үзэн яддаг хоёр олиграх уулзаж байна гэнэ. Тэгсэн нь нэг нь нөгөөдөө хэлж байна гэнэ:
-Хоёулаа сайхан ярилцаж байгаад нэг нэгэн рүүгээ дайрч давшлахаа болихгүй бол болохгүй нь ээ. Тэгэхгүй чи ч намайг чадаад, би ч чамайг чадсаар байгаад хоёулаа өөр хүний хоол болох нь. Шуудхан хэлэхэд би ийм саналтай байна: Чи намайг гүтгэж худал ярихаа боль, харин би хариуд нь чиний үнэнийг нь олонд дэлгэхээ больно.

Leave a Reply