Торлогын өвчин

Гэрлийн долгионыг хүлээн авах чадвартай нүдэнд байрладаг тусгай эсүүдийг “лонхонцор” ба “савханцар” гэж нэрлэдэг гэдгийг дунд сургуульд заадаг. “Савханцар” эс нь ногоон, цэнхэр өнгийг мэдэрч, харуй бүрийд баримжаа алдалгүй явахад тусалдаг.

Харин  “лонхонцор” нь гэрлийн долгионы нүдэнд харагдах бүх л спектрүүдийг мэдрэн биднийг эргэн тойрноо өнгөтэйгээр хүлээн авахыг хариуцдаг. “Савханцар”,  “лонхонцор”-оос ирсэн мэдээлэл мэдрэлийн эсээр дамжин тархинд хүрдэг. Нүднээс тархи руу очих мэдрэлийн багцыг харааны мэдрэл гэнэ.

Гэрлийн долгион мэдрэгч бүх эсүүд нүдний алимны дотор талыг бүрхэн нүдний торлог бүрхүүлийг үүсгэдэг. Энэ торлог үгүй байсан бол хүн орчин тойхныхоо эд зүйлсийн хэлбэр, өнгө, байрлал зэргийг ялгаж чадахгүй байсан билээ.

Ерөнхий

Торлогын өвчин нь дотроо олон янз. Жишээлэхэд, торлогын төв хураагуур судас ба түүний салааны цусан хангамжын хурц хямрал, Илса ба Коатсын өвчин, торлогын төв хэсгийн тэжээлийн хямрал, торлогын захын тэжээлийн хямрал. Торлогын ямар ч өвчин хараанд нөлөөлдөг. Тэдгээрээс хамгийн ноцтой нь торлогын ховхролт юм. Энэ өвчний үед торлог нь судаслаг бүрхүүлээсээ ховхордог.

Шалтгаан

Дараах шалтгааны улмаас торлогийн өөрчлөлт үүсдэг, үүнд:

  • Чихрийн шижин, судас хатуурах, бөөрний өвчнүүд, хэрлэг, цусны өвчин, тархины зөөлөн хальсны үрэвсэл, даралт ихсэх өвчин зэрэг торлогтой шууд холбоогүй зарим эмгэгүүд
  • Ойрын ба холын харалган, үрэвсэл ба тэжээлийн хямралын процессүүд зэрэг нүдний өвчин
  • Нүд ба тархины гэмтэл
  • Удамшлын, эсвэл төрөлтийн гэмтлээр үүссэн торлогийн төрөлхийн өөрчлөлт
  • Сэтгэл санааны дарамт, хагалгаа, хордлого.

Явц

Торлогын эмгэг нь дийлэнхдээ цусан хангамжтай нь холбоотой байдаг.  Торлогын судсуууд эсвэл олон салаалан тэлж, үгүй бол нарийсx хатууран торлогыг бүрэн тэжээж чадахгүй болно. Мөн торлогын хураагуур судсанд бүрэн ба хэсэгчлэн бөглөрөл үүсч болно. Торлогт цус харвасны үр дүнд хавагнан, харааны мэдрэлийг гэмтээдэг.

Заримдаа харьцангуй залуу насанд торлогт тэжээлийн хямрал үүсч, “савханцар” ба “лонхонцор” эсүүд үхдэг. Мөн түүнчлэн торлогт үрэвслийн өөрчлөлт үүсч, жижиг судсууд гэмтэн олон тооны цус харвалтууд үүсдэг. Эдгээр өвчин нь гол төлөв залуу насны эрэгтэйчүүдэд тохиолддог.

Торлогын ховхролт ба хагарал нь торлогын бусад өвчин, гэмтэл, биеийн хүчний ачаалал, хавдар зэргээс болж үүсдэг. Энэ үед цаг алдалгүй зөв зохистой эмчилгээ хийж чадсан эсэхээс цаашид хараа сэргэх үгүй нь шалтгаалдаг гэдгийг анхаарах хэрэгтэй.

Шинж тэмдэг

Хараа муудах /тууштайгаар/, нүд -энд “оч манарах”, манантан бүдгэрэх, харааны талбай алдагдах (ихэвчлэн хажуугаасаа) зэрэг нь торлогийн гэмтлийн үндсэн шинж тэмдэг. Үүнээс гадна толгой өвдөх, эргэх, хуруу бадайрах зэрэг зовиур илрэх нь бий.

Оношлогоо

Нүдний эмч нь хараа шалгах, нүдний угийг тусгай толь, гэрлийн тусламжтайгаар шинжилсний үндсэн дээр оношыг тавина. Түүнчлэн эмч нүдэнд чанд авиан шинжилгээ хийж, торлогын судасны зураг авах шинжилгээ хийнэ. Торлогын өвчин нь өөр өвчинтэй холбоотой бол мэдрэл, мэдрэлийн мэс засалч, дотрын эмч зэрэг бусад эмчийн зөвлөгөөг авна.

Эмчилгээ

Торлогт өөрчлөх гарах болсон шалтгаанаас хамаараад эмчилгээ нь өөр өөр байна. Ихэвчлэн үндсэн өвчнийг эмчилснээр торлогын ажиллагааг хэвийн болгодог. Нэмэлт эмчилгээ болгож торлогын судасны тэжээлийг сайжруулах, аминдэм, цус харвалтыг шимэгдүүлэх, үрэвслийн эсрэг, судас өргөсгөх бэлдмэлүүдийг хэрэглэнэ. Бэлдмэлийг дусаалга, шахмал, тарилга хэлбэрээр хэрэглэдэг. Торлогын ховхролт ба хагарлын эрт үед нь мэс заслын эмчилгээг хийнэ.

Урьдчилан сэргийлэлт

Торлогын харааны мэдрэл ба судсанд өөрчлөлт үүсгэгч өвчнүүдийг эмчлэх, биеийн хүчний хэтачааллаас зайлсхийх замаар урьдчилан сэргийлэх арга хэмжээг авдаг.

9 Comments

  1. anhaa

    sain bnuu bi 2 jiliin omno negen huwiin emnelt 2 nvdnii torlogo gvn howhrolttoi bn gd lazeriin hagalgaand orson udalgvi 1 nvd maani barag yum harahgvi bolj bulangaasaa haranhuilj ehelsen tgd yaraltai torlogiin rd mes zasald orson bs daraa ni ahial torlogo howrson bn gd lazerd hed heden uda orson torlogo neg howhrohooroo tsaashid olon howhrdoguu amarhan howhrdoguu zowolgoo ogooch

  2. anhaa

    bs nvdnii omnvvr har har tolbuud haragdaad bdaiin yahaar tegdeg yum bol ih udaj bn emchdee heleheer shilentseriin bvdegrel gd bsan tgd toohgvi bsan deehen ved tvvnees hoish emch toohgvi bga yum chn gd emchdee vzvvleh emch nartaa helehgvi bsan bi -18iin shil zvvdeg shilee awahaar bvvr ih har har gonzgoi tolbnuud haragdaad bn yawal deer we zowolgoo ogooch hariu zaawal ogooroi harah yumnii omnvvr tm tolbonuud haragdah hetsvv shv de hariu zowolgoo ogooroi

  3. anhaa

    emch maani nmg vzeegvi bjiij shilentseriin bvdegrel gdg onsh helsen bi sain itgehgvi baigaa

  4. anhaa

    vneheer shilentseriin bvdegrel mon bolowuuu

  5. puule

    yamar emnelegt erhvvgees emch nar irj vzdeg yum bol medeh hvn baiwal helj ogch tuslaach

  6. narka

    hi ene bichsen niitleldee yagaad hen gedeg hun bichsen yamar mergejiliin hunees zuvulguu avch bichiv gedegee bichij b.gaacheeeeeeeeeeeee

  7. noriko

    hi,Bi haraa muutai ldaa.-4,5.bi sayhan bolor melmii emnelegt nudee uzuulsen chni 1 nudnii torlog ni uragdsan bna gsn.lazerduul gsn ,dahaid 1 emneleg der uzuulsen chni lazer hiilge gsn.Herwee lazer hiilgewel dahiad uragdah bolow uu?hiilgehees aigaad bnaa.lazer yamar 1 hortoi bolow uu?jiremsen bolj boloh bolow uu?ter talaar sain medmeer bnaa.sain zowolgoooo awmaar bna.tuslaach !!!!!!!!

  8. suugii

    tataj awmaar bn yahuu

  9. нүдээ ийш тийш харуулахаар нүд өвдөөд нулимс гожоод байх юм энэ яасных вэ

Leave a Reply